Өмнөх Засгийн газрын үед хамгийн шударга, хамгийн цэвэр гэх мэтээр бараг л гиннесийн номонд орохоор аугаа хүн хэмээн сурталдаж байсан Н.Хүрэлбаатар сайд хятадын банкны тэмдэгт бүхий боодолтой хоёр сая 145 мянган юанийн хэрэгт орооцолдсон. Түүгээр ч барахгүй эх орноо орхин явсан хэмээгдэж байгаа. Тэгвэл хэрэг нь ч нууц, өөрөө ч нууц байгаа Н.Хүрэлбаатарын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Сувилагчаас Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажилласан Н.Хүрэлбаатарын эмнэлгийн салбарт ажиллаж эхэлсэн үе нь 1980-иад онд.
2. Тэрээр асрагч, мэс заслын эмч, ЭМШУИС-т багш хийж байсан.
3. 2011 оны 5 дугаар сард ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн.
4. Тэгвэл яг энэ үе буюу 2011 оны 5 сарын дундуур Хан-Уул дүүргийн 15-р хороо буюу “Рапид харш” хотхоны 5А байрны 35 тоотод оршин суугч Энхбат гэгчийн гэрт хулгай орж, цагдаад дуудлага өгснөөр Н.Хүрэлбаатарын сейфтэй мөнгөний дуулиан дэгдсэн.
5. Цагдаагийнхан нэн тэргүүнд Энхбатын ойрын хүрээний хүмүүсийг шалгаж эхэлсэн бөгөөд түүнтэй хамт наргисан гэх нэгэн бүсгүйг хүртэл сэжиглэн хорьж саатуулаад байсан. Гэтэл хулгайч нь илрэлгүйгээр хулгайлагдсан сейф нь олдох нь тэр.
6. Тухайн үедээ багийн эмчээс эхлээд зөвхөн эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэх рекламтайгаар Эрүүл мэндийн сайдын сэнтийд заларсан цагаан нөмрөгт “баатар” Нямдаваагийн Хүрэлбаатар гэнэт цагдаа руу утасджээ. “Сейф олдлоо. Зөвхөн цагдаагийнханд өгнө гээд байна” гэж ярих нь тэр.
7. Цагдаагийнхан ч мэл гайхаж цэл хөхрөх нь ойлгомжтой. Энхбат гэгчийн гэрээс алдагдсан сейфийг Эрүүл мэндийн сайд илрүүлчихсэн байх нь үүлгүй тэнгэрээс аянга ниргэхтэй адил сонсогдсон нь лавтай.
8. Нууц илэрч эхлэх нь тэр. Энхбат гэгч нь Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын нууц хүүхэд болж таарлаа. Ингэж л түүний нууцаа хүүтэйг олон түмэн мэдсэн юм.
9. Энхбатын нууц эцэг Н.Хүрэлбаатар сайд руу дугаар нууцалсан утаснаас утасдан “Наад охиноо мөрдөнгөөс гаргачих. Сейфийг чинь өгье” гэж хэлсэн байгаа юм.
10. Яг л Холливуудын кино шиг адал явдал өрнөж эхэллээ. Охиныг сулласны дараа сейфийг өгөх газраа Н.Хүрэлбаатар сайдад мэдэгдэхээр болжээ. Сайд ч дорхноо цагдаагийнханд тушаал буулган мөнөөх охиныг суллаж орхив.
11. Ингээд цагдаагийнхан сейфийг авч, онгойлгоход дотроос нь битүү чихсэн 2 сая 245 мянган юань/тухайн үеийн ханшаар 419 сая төгрөг/ болон 6000 ам.доллар гарч ирэх нь тэр.
12. Мэдээж хэрэг ямар учиртай мөнгө болохыг нь тодруулах оролдлогыг хийсэн боловч шударга сайдын захиасаар энэ хэргийг хаажээ.
13. Тэр үедээ ноён сайд уг мөнгийг “манай баз Батаагийнх” гэж хэлж байв.
14. Сүүлдээ сайдтан буянтны дүр эсгэж, “Би энэ мөнгөөр буяны сүм барих гэж байсан” гэснээ бүр сүүлдээ “ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” хэмээсэн байдаг.
15. Түүгээр ч үл барам “Хүний юм аа. Намайг шударга хүн болохоор нь хадгалуулсан юм” гэж уяраах оролдлого ч хийж үзжээ.
16. Гэвч нууц хүү Н.Энхбат аргагүйн эрхэнд “Миний аав болох Н.Хүрэлбаатар надад энэ сейфтэй мөнгийг хадгалуулсан төдийгүй энэ байрыг ч 2011 оны 2 дугаар сард худалдан авч өгөөд хананд нь сейф суурилуулсан юм “ гэж өчжээ.
17. Ямартаа ч эрх мэдэлтэй хүнийг хууль цагдаагийнхан тийм ч амархан хийдэг газраа хийчихгүй биз. Хэрэг замхарч явсаар тэрээр 2012 онд С.Ламбаа сайдын суудал сулрахад ЭМЯ-ын сайд болсон түүхтэй.
18. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар уг нь нэр төртэй сайн эмчийн хүү. Тэр утгаар нь түүнийг энэ салбарын сайд болоход хүмүүс тийм ч их дургүйцээгүй.
19. Сумын эмнэлгүүдийг аймгийн төвөөс хэдэн км-ын зайд байдгаар нь ангилж эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, хотын дүүрэг бүрт түргэн тусламжийн шуурхай цэг ажиллуулна” хэмээн сайд болж байхдаа амлаж байв.
20. Ямартаа ч н.Алтанхуягийн засгийн газар гарахад тэрээр сайдын суудлаа орхисон.
21. Харин удаа ч үгүй хуучин хэрэг нь яригдаж эхлэхэд түүнийг аль нэг улсруу, хаа нэгтээ зугтчихаад ирэхгүй байгаа гэх ШУМ тархсан.
22. Бүр Интерполоор сайд асан Н.Хүрэлбаатарыг хайж байгаа гэж хэвлэл мэдээллээр бичих болсон.
23. Гэхдээ өчигдөрхөн албаны эх сурвалжаас тодруулахад түүнийг албан ёсоор интерполоор хайж эхлээгүй гэсэн юм.
24. Эрүүл мэндийн яамны асангууд сүүлийн үед барцад ихтэй байгаа. төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийн тендерийн булхай тэрбум гаруй төгрөгийн луйвар илэрч, шоронд шомбойгоод байхад Н.Хүрэлбаатарын талаарх цуу яриа газар авсаар байна.

/24tsag.mn/
Сэтгэгдэл (20)