Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр өөр өөрийн гэсэн онцлогтой байна. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хувьд хууль эрх зүйг өөрчлөх замаар нийгэмд нөлөөлнө гэсэн санааг гаргасан бол Б.Бат-Эрдэнийн хувьд иргэдийн тайван амьдрах орчинг бүрдүүлэхийг илүүд үзжээ. Харин МАХН-ын нэр дэвшигч Н.Удвалын хувьд эрүүл мэндийн салбар, эмэгтэйчүүдийн асуудалд түлхүү анхаарсан байна.
Ингээд нэр дэвшигчдийн содон мөрийн хөтөлбөртэй танилцана уу.
1. Ц.Э: Уул уурхай, мал аж ахуй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг түүхийгээр нь экспортлохыг хязгаарлана. Аливаа түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлэхийг урамшуулна. Нэмүү өртөг шингээж, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийж худалдаалахыг дэмжинэ. Үндэсний экспортыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
2. Б.Б: Ашигт малтмалын нийт лицензийг дахин шалган магадлаж, зөвхөн улс, орон нутгийн хөгжлийн эрх ашигт нийцсэн орд газруудыг ашиглах эрх зүйн орчин бий болгож, төрөөс хатуу хяналт тавьж хэвшүүлнэ.
3. Н.У: Ази, европыг холбосон авто болон Төмөр замын сүлжээг бий болгож олон улсын торгоны замын уламжлалыг сэргээх талаар улс орнуудтай яриа хэлэлцээ хийж хэрэгжүүлнэ.
4. Ц.Э: Цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булшлахгүй, байрлуулахгүй байх бодлогоо тууштай баримтална. Энэ чиглэлд иргэд, олон улс, мэргэжлийн байгууллагын дэмжлэгийг авч, Ерөнхийлөгчийн хувиар манлайлал үзүүлж ажиллана.
5. Б.Б: Нийслэл хотод нийтийн тээврийн автобус, троллейбусаар иргэдийн зорчих төлбөр, үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох асуудлыг судалж шийдвэрлэнэ.
6. Н.У: Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, программыг оновчтой болгон багасгаж, оюутнуудыг урин дулаан цагт бүтээн байгуулалтад оролцох, харин хүйтний улирал буюу 11 сараас 3 дугаар саруудад суралцах боломжийг гаргаж өгнө.
7. Ц.Э: Цэргийн алба хаасан болон онцгой үүрэг биелүүлсэн иргэдийн үнэлэмжийг дээшлүүлж, сургуульд суралцах, төрийн болон хариуцлагатай албанд ажиллах шалгуурт оруулж тооцдог болгоно. “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг судалж хэрэгжүүлнэ.
8. Б.Б: Ахмад настныг төрийн ивээлд байлгах бодлогыг үргэлжлүүлэх, хүүхэд нялхсыг төрийн хамгаалалтад байлгах тухай хууль санаачилна.
9. Н.У: Монгол Улсад улс төрийн аливаа хэлмэгдүүлэлтийг таслан зогсоож, улс төрийн хоригдолгүй улс болгоно. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийг цагаатгуулна.
10. Ц.Э: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг үргэлжлүүлэн боловсронгуй болгоно. Шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болно. Авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлнэ. Авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл оногдуулахгүй байх бодлого баримтална.
11. Б.Б: Хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангана. Нийгэмд тогтвортой байдал бий болгох, хүмүүсийн харилцан ойлголцол бие биедээ хүндэтгэл найртай хандах үзлийг төлөвшүүлэхэд ёс зүйтэй сэтгүүл зүй шийдвэрлэх үүрэгтэй гэж үзэн бүх талаар дэмжинэ.
12. Н.У: Намчирхдаг, жалга довны үзлийг дэвэргэсэн өнөөгийн улс төр, сонгуулийн тогтолцоог үндэсний эв нэгдлийг бэхжүүлсэн улс төрийн тогтолцоо буюу сонгуулийн бүрэн пропорциональ (хувь тэнцүүлсэн) системд шилжүүлнэ.
13. Ц.Э: Орон нутаг, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид эдийн засаг, санхүү, боловсон хүчний эрх мэдлийг шилжүүлнэ. Татвар хураамжийн хувь тогтоох, чөлөөлөх, орлогоо захиран зарцуулах эрхийг орон нутагт шилжүүлнэ. Мөн боловсон хүчнийхээ сонголт, шалгаруулалтыг бие дааж хийх, томилох, чөлөөлөх эрхийг орон нутагт олгоно.
14. Б.Б: Хүн амын дунд дургүйцэл, бухимдал үүсгэж буй асуудал, хүчин зүйлүүдийн
судалгаа гаргаж, хүнийг сэтгэл санааны дарамтад орохоос сэргийлэх нөхцөлүүдийг бүрдүүлэх арга хэмжээ авна.
15. Н.У: Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойгоор нэмэгдүүлэхийн тулд цалинг сараар биш цагаар тооцдог болгож, хөгжингүй орнуудын жишигт хүргэнэ.
16. Ц.Э: Төрийн албаны баталгааг сайжруулахад, төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Төрийн албанд ур чадвар, ёс зүй, мэргэжлийн шалгуурыг нэвтрүүлж, албан хаагчдын хууль бус халаа сэлгээг таслан зогсоох арга хэмжээ авна.
17. Б.Б: Ашигт малтмал, газрын баялаг тэр дундаа Тавантолгой, Оюутолгой болон бусад стратегийн ордуудыг ард түмэндээ хамгийн ашигтай хувилбараар шийдвэрлүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.
18. Н.У: Аймаг, хотын засаг дарга нарыг иргэд сонгож, харин сум, дүүрэг, баг хорооны засаг даргыг ажил, мэргэжлийн ур чадварыг нь харгалзан томилдог, хариуцлагаа хамтарч хүлээдэг зарчимд шилжүүлнэ.
19. Ц.Э: Сургуулийн өмнөх насны хүүхэд асрах үйлчилгээ, бичил цэцэрлэг, түүний стандарт шаардлагыг хуульчилж дэмжинэ. Хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр харах, 2-5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого, санаачилгыг дэмжинэ. Таваас дээш тооны хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулж, гэрчилгээ олгоно. Энэ ажлыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгад түшиглэж хэрэгжүүлнэ.
20. Б.Б: Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын төвийн оюутан залууст эх орноо батлан хамгаалах боловсрол олгож, цэргийн алба хаасанд тооцох боломжийг судлан шийдвэрлэнэ.
21. Н.У: Онц аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оноох ялыг чангатгана. Хүний наймаа, эмэгтэйчүүд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнд өршөөл, уучлал үзүүлэхгүй.
22. Ц.Э: Төсвийн хөрөнгөөр гадны бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг эрс хязгаарлах, улмаар хориглох бодлого баримтална. Төсвийн санхүүжилт, худалдан авалтаар зөвхөн дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, ажлын байр, үйлчилгээг дэмжихийг зөв гэж үзнэ. Мөн хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд энэ шаардлагыг тавина.
23. Б.Б: Төрийн оролцоотой малчдын хувь нийлүүлсэн хоршоог баг, суманд байгуулан бэхжүүлж, мал аж ахуйн түүхий эдийг худалдан авах, анхан шатны боловсруулалт хийх, савлах, борлуулах, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр шат дамжлагагүй хангах улсын хэмжээний сүлжээ байгуулахыг дэмжинэ.
24. Н.У: Аймаг, хотын засаг дарга нарыг иргэд сонгож, харин сум, дүүрэг, баг хорооны засаг даргыг ажил, мэргэжлийн ур чадварыг нь харгалзан томилдог, хариуцлагаа хамтарч хүлээдэг зарчимд шилжүүлнэ.

Сэтгэгдэл (10)