Саяхан АН-ын гишүүн болсон Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн далай, даян аварга Агваансамдангийн Сүхбатын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. 1990-ээд оны сүүлээр Бөхийн хорхойтнуудыг суудал дээр нь өндөлзүүлсэн хурц барилдаантай залуу бөх гарч ирсэн нь ирээдүйн Даян аварга А.Сүхбат байв. Түүнийг Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр ирснээс хойш үзэгчдийн суудал битүүрч, чухам л бөхийн өргөөг нураах шахам хашгирч, алгаа хорстол ташдаг байсан цаг саяхан.
2. Түүнийг нэгэн үе үндэсний бөхийн дэвжээг эзэгнэн явсан Төв аймгийн харъяат алдарт аварга Ж.Мөнхбатын дараах өндөр хүчтэн гэдэг. Ирэх сарын 30-нд 42 нас хүрэх тэрээр Төв аймгийн сэргэлэн суманд төржээ.
3. Бидний “жижиг” гэж дууддаг Сүхбатыг багад нь нутгийнхан нь Улаанаа гэж өхөөрддөг байжээ. Багадаа улаа бутарсан час улаан царайтай байсан болохоор тэр. Одоо ч ялгаагүй.
4. Тэрээр нэгэн цагт алдарт дархан аварга Х.Баянмөнх аваргын хүргэн байсан. А.Сүхбат анхны эхнэр Ц.Баясгалантайгаа “Аварга” биеийн дээд сургуульд сурч байхдаа танилцжээ. Тэд гурван хүүхэдтэй. Хамгийн том нь 16 настай.
5. А.Сүхбат эхээс 11-үүлээ.
6. Түүний аав улсын баяр наадамд хоёр ч удаа дөрөв давсан шаггүй барилдчихдаг хүн байжээ. А.Сүхбатын гарамгай хийдэг хутгах мэхийг аав нь л зааж өгсөн гэдэг.
7. Харин түүний ээж Алтангэрэлийг архинаас “айхтар” гаргадаг хүн гэж хүмүүс ярьдаг. Түүний буянаар олон хүн архинаас гарсан гэнэ. Тэрээр одоо Өлзийт хороололд амьдарч байна.
8. А.Сүхбат Юнитель компанийн хэрэглэгч бөгөөд одоо 8811.... гэдэг дугаар барьдаг.
9. 1993 онд буюу 22 насандаа улсын баяр наадамд зургаа давж өсөх идэр чимэгт улсын начин болсон. Ингэж явсаар дөрвөн жилийн дараа буюу 1997 онд долоо давж улсын заан цолны болзлыг хангав. Мөн 1998 онд зургаа давж үлэмж бадрах, дараа жил нь тав давж саруул сайжрах чимэг хүртлээ.Ингээд Улсын заан А.Сүхбат 2000 оны наадмаар ес даван түрүүлж улсын арслан хэмээх өндөр цолыг хүртсэн юм. Харин түүний дараа жил буюу 2001 онд дархан аварга Б.Бат-Эрдэнээр арав даван түрүүлж улсын аварга болов. Тэрээр Б.Бат-Эрдэнэ аваргын тухай ярихдаа “Би улсын наадамд Б.Бат-Эрдэнэ аваргатай ганцхан удаа таарч барилдсан их азтай хүн, нөгөө талаар би улсын наадамд Б.Бат-Эрдэнэ аваргатай ганцхан удаа таарч барилдсан их азгүй хүн” гэж ярьжээ.
10. Нэгэн үе монголчуудыг шуугиулж, доргиож, донсолгож байсан алдарт залуу зургаан зааны нэг бол тэр. Тэднийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. А.Сүхбат, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат. Одоо алдарт зургаан зааны гурав нь МАН-ын нөгөө гурав нь АН-ын гишүүн гэсэн тодотголтой боллоо.
11. А.Сүхбат уржигдар АН-д элссэн билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-д гишүүнээр элссэн түүнийг улс төрийн мэдрэмжтэй бараг PR-ч хүн байна гэж зарим хүмүүс ярьж байгаа юм. Тэрээр энэ тухай ярихдаа “Би 1990 онд жагсаж явсан хүн. Тэр цагаас хойш элсэе гэж бодож байсан. Энэ бол олон жил бодож хийсэн сонголт” гэсэн юм.
12. Тэрээр 2001 онд Монгол улсын аварга цол хүртлээ. Түүний дараа жил 2002, 2003 онд долоо давж, түүний дараа жил буюу 2004 онд ес даван түрүүлж далай аварга болж чадсан. Гэхдээ тэр аваргынхаа тэмдгийг Увсад гээж явжээ.
13. Олон ээдрээтэй, хачин барилдаануудыг хийснийхээ дараа тэрээр монгол бөхийн жудаггүй, шударга бус хэргийг эсэргүүцэн 2006 онд зургаа давж шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан.
14. Тэр морь уях хоббитой. Тэрээр наадмын зүлэг ногоон дэвжээнд барилдахгүй ч гэсэн тун ч сайхан нааддаг нэгэн. 2010 оны улсын их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат, Монгол улсын даян аварга А.Сүхбатын хонгор халзан даага аман хүзүүнд хурдлав.
15. Түүнд бас ихэр ботго бий. Одоогоос арав гаруй жилийн өмнө дөрөв, таван азарга адуутай байсан А.Сүхбатыг одоо хэдэн адуутайг болсоныг хүмүүс маш их сонирхдог.
16. Бас хааяа ан хийнэ. Гэрэл зураг дарах хоббитой. Цуглуулсан зургуудаа скайнердаад CD-нд хуулж, хадгалдаг аж. Яваандаа гэрэл зургаар сайхан дурсгалын музей байгуулахсан гэж боддог гэнэ лээ.
17. Тэрээр хааяа эр бор харцага, Эрдэнэ засгийн унагыг аялчихдаг шаггүй дуучин.
18. Одоо түүний барилдааныг тод сануулж буй бөх бол Ө.Даваабаатар харцага юм. Мэдээж энэ бол А.Сүхбатын шавь.
19. Тэрээр “Олимп” хэмээх бөхийн сургуулийг байгуулан ирээдүйн хүчтэнүүдийг бэлдсээр байна. Мөн газар тариалангийн салбарт бизнес эрхэлдэг.
20. А.Сүхбат 34 настай байхдаа 110 кг жинтэй, 180 см өндөр байсан гэдэг. Харин одоо тэрээр цагаан хоолтон болж 60 кг жинтэй болжээ. Түүнийг цагаан хоолтон болоход нь хоёр дахь эхнэр Содоо нь их нөлөөлсөн гэдэг. Тэд хоёр хүүтэй.
21. Даян аварга Содоо хоёрын амьдрал нэг их удаан үргэлжлээгүй бөгөөд Сүхбат удалгүй Н.Гарамханд хэмээх фитнесын багш залуухан бүсгүйтэй гэрлэн дахин үрийн зулай үнэрлэснээр зургаан хүүхдийн эцэг болов. Тэднийг 21 насны зөрүүтэй гэж хүмүүс ярьдаг.
22. Харин саяхнаас хэвлэлүүдээр түүнийг долоо дахь хүүхдээ хүлээж байна гэсэн мэдээлэл гараад байгаа.
23. Д.Сумъяабазарыг үзэгчдийн саналаар аварга цолыг авахад А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар даян аварга цолыг нөхөн хүртсэн юм.
24. Зарим хүмүүс А.Сүхбатыг монгол бөхийн түүхэнд анх удаа сэргээш хэрэглэсэн хүн гэж одоо ч гэсэн ярьсаар байна.
24tsag.mn

Сэтгэгдэл (26)