Түлэгдэж, хоригдсоны эцэст өдгөө сарч хүрэхгүй хугацаанд ял эдлэхээр болсон Ш.Батбаяр буюу Бааварын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. “Дижитал” хамтлагийн ахлагч, хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Баавар хар тамхи дамлан худалдаалах гэж байсан мөн хэрэглэж байсан гэх хэрэгт холбогдоод баривчлагдаад байсан билээ.
2. Тэгвэл түүнийг хамсаатан хоёр этгээдтэй нь цагдан хорихын камерт оруулсан. Тэр үед тэрээр “Би ийм лалруудтай нэг камерт орж доош орохгүй,надад тусгай өрөө гаргаж өг” гэх мэтээр агсамнаж дөвчигнөсөн байна. Түүгээр ч барахгүй “Би МАН-ын гишүүн хүн шүү. Би хэрэг хийсэн ч ял авахгүй” гэхчлэн шүлсээ үсчүүлэн орилж байсан гэдэг.
3. Учир нь тэрээр хип хопын өргөн хувцсаа “хар хослол”-оор сольж улс төрд орохоор нэг хэсэгтээ л гүйсэн.
4. Ингээд хоригдож байх хугацаандаа хорих 461 дүгээр ангийн камерт гарсан галын улмаас түлэгдэж хоёр сар гаруй эмнэлэгт хэвтсэн.
5. Улмаар галын шалтгааны олох гэж нэг хэсэгтээ л сенсаац болсон. Ах, эгч, ээж, өмгөөлөгч гээд түүний төлөө чадах бүхнээрээ гүйж байгаа хүмүүс байсхийгээд л хэвлэлийн хурал хийж, олон түмний ярих ярианы сэдэв болж байв.
6. Ингээд бие нь сайжирч эмнэлэгээс гарсных нь дараа буюу өчигдөр шүүх хурал нь холбогдох хоёр хүний хамт болсон.
7. Тэрээр бие нь сайжирч эмнэлгээс гарах үедээ гадуур зугаалж бүр Зайсанд хүртэл хоёр хүүхэнтэй явж байсан тухай эх сурвалж хэлж байсан.
8. Уг нь тэрээр эхнэр, хоёр хүүхэдтэй. Гэвч эхнэрээсээ туурга тусгаарлаад удаж байгаа.
9. Гэсэнч түлэгдэж бэртсэнийх нь дараа түүний талаар ар гэрийнхэн нь чухам л эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг халамжит хань, сайн эцэг хэмээн ярих болсон.
10. Тэгэхээр тэрээр өдгөө хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг юм уу эсвэл эхнэрээсээ аль хэдийн салсан ч амиа хорлох гэж гал тавьсан гэдэг үгийг үгүйсгэхийн тулд тийн ярьсан юм уу гэдэг одоо ч нууц хэвээр үлдсэн.
11. Ямартаа ч түүний биеийн байдал сайжирсан учир өчигдөр шүүх хурал нь болж тэрээр 3 сар ял эдлэх болсон. Гэсэн ч эмнэлэгт хэвтэж байсан хоёр сарынх нь хугацааг ял эдэлсэн гэж үзэж тэрээр өдгөө 21 хоногийн ял эдлэхээр болсон юм.
12. Дээрх ялын тогтоолд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тухайлбал, Монгол Улс хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүст бага шийтгэл оноож байгаа нь хар тамхины талаарх ойлголт сул байгаатай холбоотой гэж үзэж байна.
13. Мөн Ш.Бааварыг хар тамхины хэрэгт татаж оруулцуулсан хүнээ илчилснээр ийн бага шийтгэл авсан гэж ярих нэгэн ч байгаа юм.
14. Тэрээр 2007 онд мөн л хар тахины хэрэгт холбогдож шалгагдаж байсан удаатай.
15. Түүнийг түлэгдээд эмнэлэгт хэвтэж байхад нь урлагийнхан хэвлэлийн хурал хийж магтаад л бөөн юм болж байсан. МУСТА Т.Ариунаа хүртэл “Ш.Баавар бол шулуун шударга зантай, аливаа юманд үнэн сэтгэлээсээ хандаж, ажилдаг, цайлган цагаан хүүхэд. Түүнд хүнд байх сайхан чанарууд бүгд бий” гэж байсан.
16. Дээрх үг нь түүний ямархуу зан характертэй хүн бэ гэдгийг тодорхойлох нэг баримт юм.
17. Анхлан хип хоп урлагаар олонд танигдан үеийнхээ залуусыг байлдан дагуулж ирсэн Ш.Батбаяр гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэгвэл “Дижитал” хамтлагийн ахлагч байхаа больсон хэдий ч өдгөө түүнийг Дижиталаар овоглосоор байдаг.
18. Бааварыг эхнэр хүүхдээсээ салаад хэсэгтээ л гундуухан явах үед нь “Дижитал” хамтлагийнх нь гишүүд голж орхиод туурга тусгаарласан гэдэг.
19. Ш.Батбаяр айлын дөрөвдэх хүүхэд.
20. Дижиталын 15 жилийн ой энэ онд тохиосон. Гэвч Баавар саатуулагдаж байсан учир оролцож чадаагүй.
21. Тэрээр том бөгж, гинжээр гангардаг. Гэхдээ түүний гангараанууд зодооны гол зэвсэг нь болж өгдөг байсан гэлцдэг.
22. Биеийнх нь 35 хувь түлэгдээд байсан Баавар өдгөө арьс нөхөх хагалгаанд ороод царай зүс, сорви нь арай багассан билээ.
23. Хип хоп холбооны ерөнхийлөгч маань анх зохиолын дуу сонсч, зохиолын дуучидтай хамртан ажилладаг байсан гэдэг.
24. Ш.Батбаяр өдгөө 33 настай.

24tsag.mn
Сэтгэгдэл (11)