Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хоёр эрэгтэй нэр дэвшигчийн гэргий хоёул Болормаа нэртэй. Монголчууд тэднийг эр нөхрөөр нь дамжуулан эчнээ таньдаг болжээ. Энэ жил нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Х.Бат-Эрдэнэ хоёрын аль нь ч Ерөнхийлөгч болсон манайх Болормаа гэдэг нэртэй тэргүүн хатагтайтай болох юм. Хоёр Болормаагийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэргий тэргүүн хатагтай Х.Болормаа, даян аваргын эхнэр Б.Болормаа нар нас чацуу. Х.Болормаа 1964 оны 1-р сарын 18-нд төрсөн бол Б.Болормаа мөн оны 6-р сарын 15-нд төржээ.
2. Тэргүүн хатагтай Х.Болормаа багадаа ааваасаа өнчирсөн зургаан хүүхэдтэй айлын ууган нь бол Б.Болормаагийн хувьд айлд өргүүлсэн ганц охин бөгөөд 10-р ангид ороод төрсөн ээжийгээ мэдэж авсан гэдэг.
3. Ц.Элбэгдоржийн гэргий Украины Львов хотын Улсын их сургуулийн Геологийн факультетийн Геохимийн анги төгссөн.
4. Харин Б.Бат-Эрдэнийн гэргий МУИС-ийг философич- багш мэргэжлээр төгссөн.
5. Ц.Элбэгдорж, Х.Болормаа нар 1985 онд зуныхаа амралтаар эх орондоо ирээд байхдаа гэрлэлтээ батлуулсныхаа дараа хүүтэй болжээ. Харин яг жилийн дараа Б.Бат-Эрдэнийнх гэдэг айл охинтой болж 1987 онд гал голомтоо бадраажээ.
6. Х.Болормаа ирээдүйн ерөнхийлөгчтэй 1982 оны намар Львовын монгол оюутнуудын танилцах үдэшлэг дээр танилцсан байна.
7. Ц.Элбэгдорж үдэшлэг дээр “Эрэгтэй хүүхэд төрлөө гэж баярлаад Элбэгдорж гэдэг нэр өгсөн юм гэнэ лээ” гэсэн үгтэй “Би” нэртэй шүлгээр өөрийгөө танилцуулж байжээ.
8. Тэгвэл Б.Болормаа ирээдүйн дархан аваргатай 1985 онд болсон Үйлдвэр хоршооллын тэмцээнийн үеэр таарчээ.
9. Б.Бат-Эрдэнэ томдсон цамцтай охиныг “Зургаа авахуулаад өгье” гээд цамцыг нь гуйжээ. Тэгээд цамцыг нь бохьтой хамт эргүүлэн өгч “найрч” байсан гэдэг.
10. Б.Бат-Эрдэнэ аваргынхыг спортын гэр бүл гэдэг. Түүний гэргий багаасаа волейболоор хичээллэсэн. Волейыбол дагаж яваад нөхөртэйгээ танилцсан байдаг.
11. Харин сэтгүүлчийн дэргэд “гууль шарласан” эсэхийг бүү мэд, Х.Болормаа хэд хэдэн сонирхолтой эссе бичсэн байдаг.
12. Албан ёсын арга хэмжээнд тэргүүн хатагтай голдуу үндэсний хэв маягтай хувцас өмсдөг.
13. Аваргын эхнэр харин орчин үеийн загвартай хувцсаар илүү гоёдог.
14. Б.Болормаа нөхрийнхөө байгуулсан “Аварга” дээд сургуулийн захирлаар олон жил ажилласан.
15. Х.Болормаа “Итгэл-Хавдаргүй Монгол” сан байгуулан хүүхдийн хавдрын эсрэг ажиллаж байна. “Болор” сан хэмээх ТББ-ын тэргүүн нь мөн Х.Болормаа юм.
16. Б.Бат-Эрдэнийнх Баярмаа, Бурмаа, Сугармаа гэсэн дэрсхэн гурван охинтой айл.
17. Харин түүний өрсөлдөгчийнх олон хөвгүүдтэй. Дээр нь Өнчин хүүхдийг асран хүмүүжүүлэх төвийн “Бамбарууш” бүлгээс үрчилж авсан 20 хүүхэд нь бий.
18. Тэргүүн хатагтай Х.Болормаа олны өмнө гарах нь ховор бөгөөд хэвлэлд тэр болгон ярилцлага өгдөггүй.
19. Харин даян аваргын эхнэр нөхрийнхөө тухай, монгол ёс заншлын тухай сэтгүүлчидтэй хөөрөлдөх дуртай. Нөхөр нь УИХ-ын гишүүн болсноос хойш хэвлэлд ярилцлага өгөх нь олширчээ.
20. Ц.Элбэгдоржийн тухай эхнэр нь “Анх ханьтайгаа танилцаад эмээдээ очиж зуныг хамт өнгөрөөхдөө миний сонголт зөв гэдгийг баярласан сэтгэлээс нь мэдэрч байв” гэжээ.
21. Б.Бат-Эрдэнийн тухайд гэргий нь “Дөлгөөн, тайван, хүний сэтгэл зүйг маш санй ойлгодог уул шиг түшигтэй хүн дээ” хэмээн дүгнэжээ.
22. Олон сонгуульд оролцсон Ц.Элбэгдорж өврөөрөө дүүрэн хүүхэдтэй ч сонгуулийн сурталчилгаанд тэд нь төдийлөн харагддаггүй.
23. Анх удаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнийг дэмжихээр эхнэр нь, гурван охин нь сурталчилгааны нээлтэнд ирсэн байдаг.
24. Энэ хоёр өрсөлдөгчийн хэн нь ч ялж, ялагдсан байлаа Болормаа гэдэг эмэгтэйчүүд монголын лидер эрчүүдийн ар гэрийг өнгөтэй, өөдтэй авч явна.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (44)