Олон тэмцээний анхдагч болж чадсан ч олимпийн дэвжээнд зодоглож чадаагүй О.Насанбурмаагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Түүний эгч чөлөөт бөхөөр барилддаг ОУХМ О.Мягмарсүрэн гэгч билээ. Тэрээр анх эгчийгээ дагаж барилдах болсон.
2. Аав нь Баянхонгорын Шинэжинстийнх. Ээж нь Увсын Хяргасын хүн. О.Насанбурмаа Улаанбаатар хотод төрсөн. Биоком¬бинатад өсч торнисон.
3. О.Насанбурмаагийн хувьд спортод хөл тавиад 10 жилийг ардаа орхижээ.
4. Дэлхийн энтэй тамирчин гэдгээ нэг бус удаа харуулж чадсан чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер О.Насанбурмаа олимпоос бусад тэмцээнд оролцсон билээ.
5. О.Насанбурмаа дэлхийн аваргаас хошой медаль авсан анхны Монгол эмэгтэй тамирчин.
6. Тэрээр багаасаа л олон тэмцээнд оролцож байсан. Тэр бүгдэд анхдагч байхыг хичээж, анхдагч болж байсан гэдэг. Багш нь дандаа анхдагч болж яваарай, түүхэнд анхдагч гэж бичүүлэх сайхан байдаг юм гэж захидаг аж.
7. О.Насанбурмаа залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос медальтай. Мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Чөлөөт бөхийн түүхэнд олон зүйл дээр анхдагч байж чадсан тамирчин.
8. Тэрээр Лондонгийн олимпод оролцох эрхээ авчихсан байж байгаад С.Батцэцэгт алдаж байсан гэдгийг хүн бүр мэдэх биз ээ.
9. Миний өмнө олимп гэдэг том даваа бий хэмээн итгэл төгс хэлж байсан тэрээр олимпийн эрхээ алдаад маш их гутарч, гомдож байсан юм.
10. 2008 онд эрх авч чадаагүй тэрээр анх удаа Лондонгийн олимпид оролцох гэж байсан нь энэ. Гэвч оронд нь явсан С.Батцэцэг хүрэл медаль эх орондоо авчирч чадсан билээ.
11. Тэрээр Япон, Хятад, Канад, ОХУ, Америкийн бөхчүүдийг гол өрсөлдөгчөө гэж боддог.
12. Харин Монголоос нэг үеийн бөх болох С.Батцэцэг, Баярзаяа, Мөнхзаяа нар түүний өрсөлдөгч гэж хэлж болно.
13. Тэрээр олон жил дасгалжуулж өөрийг нь энэ зэрэгт хүргэсэн Т.Сүхбаатар багшийгаа бага ч гэсэн баярлуулахын төлөө хичээдэг. Анх тамирчин болсон үе буюу 2003 онд багшийнхаа шавиар орж байсан.
14. Хамгийн анх 2004 онд Азийн цомын тэмцээнд оролцоод багаараа хүрэл медаль авч байсан. Түүний дараа томчуудын Азийн аваргаас хүрэл медаль авч байжээ.
15. Түүний хамгийн дотны найз дэлхийн аваргад оролцож 67 кг-д мөнгөн медаль авсан Б.Оюунсүрэн. Нэг багшийн, нэг нутгийн дотны найзууд.
16. Тэмцээнд явахад нь гэр бүлийнхэн нь нойр хоолгүй залбираад, цамцны захыг мушгиад л суудаг аж. Дөрөв тавуулаа суугаад, цамцны зах мушгидаг гэнэ.
17. Мөн тэмцээн уралдаанд ороход нь Хийморийн сан тавиулна. Энэ мэтээр их дэмждэг гэнэ.
18. Тэрээр өдгөө магистарт сурч мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг зорьдог.
19. Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Хүч” спорт хороо, “Алтай констракшн” компанийн бөх, үндэсний шигшээ багийн тамирчин.
20.Тэрээр жин нэг их хасдаггүй. Ихдээ л таван кг хасдаг. Багын өсгөлүүн биетэй хүүхэд байсан гэдэг. Анх 2003 онд секцэнд орж байхдаа 57 кг байсан. 2005 оны ДАШТ-д 63 кг-д барилдсан. Тэгээд жингээ хасахгүй гээд 2008 онд 67-д орсон. Харин 2010 оноос 63-даа барилдаж байна.
21.“Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулж байсан.
22.Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Бусад тамирчдаас сэтгэлийн хөдлөл болон өөрийгөө чөлөөтэй илэрхийлдгээрээ ялгардаг.
23. Өөртөө их итгэлтэй. Өөрийгөө урамшуулдаг хэмээн ойр дотныхон нь ч хэлдэг.
24. Эхнэр нөхрөөс дутуугүй нөхөрлөг Б.Оюунсүрэн найзыг нь эс тооцвол тэрээр өдгөө үерхэж дотноссон найз залуутай болж амжаагүй л явна.

Сэтгэгдэл (9)