Өнөөдөр Монголд айлчилж буй бясалгалын их багш Шри Шри Рави Шанкарын тухай 24 баримтыг хүргэж байна
1. Шри Шри Рави Шанкар нь дэлхийд хүлээн зөшөөрөгдсөн цөөхөн Дээрхийн гэгээнтнүүдийн нэг.
2. Тэрбээр Энэтхэгийн Бангалур хотод 1956 онд төрсөн бөгөөд өдгөө 57 настай.
3. Монголд дөрөв дэх удаагаа айлчилж байна.
4. Түүнийг Монголын төрөөс “Алтан гадас” одонгоор шагнасан.
5. Мөн Агуу Петерийн шагнал (ОХУ), Сант Шри Дняанишварагийн дэлхийн энх тайвны шагнал (Энэтхэг), Дэлхийн хүмүүнлэгийн шагналыг (АНУ) тус тус хүртжээ.
6. 2009 онд “Форбес” сэтгүүлээс Рави Шанкарын Энэтхэгийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тавдугаарт жагсааж байв.
7. Рави гэдэг нь нар гэсэн утгатай үг бөгөөд ням гарагийн нартай өдөр төрсөн учир эцэг, эх нь ийм нэр өгчээ. Харин шри шри нь хүндэтгэлийн утгатай үг юм.
8. Түүний хамгийн алдартай бясалгалын дасгал нь Сударшан Крияа гэдэг амьсгалын дасгал юм. 1982 онд Бада мөрний эрэгт 10 хоног бясалгахдаа энэ амьсгалын дасгалыг нээсэн гэдэг.
9. Рави Шанкар 1981 онд “Амьдрах урлаг” олон улсын байгууллагыг үүсгэн байгуулсан.
10. Тэрбээр дэлхий даяар ойролцоогоор 350 сая гаруй хүнд, хувийн болон нийтийн үйл ажиллагаа, сургалт, амьдрах урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр хүрч ажилласан гэсэн тоо байдаг.
11. “Амьдрах урлаг” байгууллага нь өдгөө боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр дэлхийн 152 оронд үйл ажиллагаагаа явуулж байна
12. Мөн 1997 онд Женев хотод төвтэй Хүний үнэлэмжийн олон улсын холбоог байгуулсан бөгөөд хөдөө орон нутгийн иргэдэд тусалдаг байгууллага болжээ.
13. Рави Шанкар нь төрсөн хотынхоо Банголорын их сургуулийг нийгмийн шинжлэх ухааны баклаврын зэрэгтэй төгссөн. Энэ хотдоо аавынхаа дурсгалд зориулж бага, дунд сургууль нээсэн бөгөөд 2000 гаруй хүүхдэд боловсрол олгоод байна.
14. Тэрбээр 2004 онд Пакистан болон Иракт айлчилж төр, шашны тэргүүнүүдтэй нь уулзаж дэлхийн энх тайван байдлын талаар ярилцаж байв.
15. Америк болон Канадын нилээд хэдэн хот түүний айлчилсан өдрийг ‘Шри Шри Рави Шанкарын өдөр’ болгон зарласан бөгөөд, хүндэт иргэнээрээ өргөмжилжээ.
16. Хамгийн сүүлд 2013 оны 3-р сараас “NONVIO” гэх үндэстэн дамнасан хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн өрнүүлээд байна.
17. Энэ удаа Шри Шри Рави Шанкар монголчуудад Чакра крияа буюу энергийн хүрдний тө-вийн бясалгалыг зааж өөрийн биеэр удирдан явуулах юм.
18. Манайд бясалгагчдын тоо олширсон тул бясалгалын чанарыг гүнзгийрүүлж өгөх зорилготой дөрөв дэх удаагийн айлчлалаа хийж байна.
19. Рави Шанкарын ““Хайр болон эрдэм мэдлэг нь зовлон шаналал, жигшил зэвүүцэл, үзэн ядалтыг даван дийлдэг” гэсэн сургааль нь алдартай юм.
20. Тэрбээр өнөөдөр 15.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт Чакра крияа бясалгал хийх бол 17.00 цагт олон нийттэй уулзана.
21. Маргааш буюу 23-ны 11.00 цагт Соёлын төв өргөөнд олон нийтэд лекц унших юм.
22. Тэрбээр “Та өөрийгөө шоргоолж юм аа гэж таниж мэдвэл, та заан болж хувирна. Харин би заан юм аа гэж бодвол, шоргоолж болоод хувирчихна!” гэсэн байдаг.
23. Рави Шанкар бясалгал, амьдрах ухааны талаар нийт найман ном бичсэн нь эрэлттэй байдаг.
24. Энэтхэгийн тав, Шри Ланкийн нэг их сургуулиас түүний хүмүүнлэгийн үйлсийг үнэлж, Хүндэт докторын зэрэг олгосон байна.

Сэтгэгдэл (10)