Шар айраг нь дэлхий дээрх эртний, мөн хамгийн өргөн хэрэглэгддэг согтууруулах ундааны нэг төрөл юм. Шар айрагны талаарх сонирхолтой 24 баримтыг та бүхэнд хүргэж байна.
1. Шар айраг нь эртний түүхтэй ба Месопотамийн Шумерчууд анх хийсэн гэж үздэг. Дашрамд дурдахад тэд бас дарс хийх аргыг анх олжээ. МЭӨ 3000 оны үед шар айраг хийх арга Эртний Египет улсад нэвтэрсэн болно. Энэхүү арга нь: арвайн соёолжийг хатаагаад нунтаглаж, түүнээ усаар зууран нэг төрлийн талх бариад галд болгоно. Түүнийгээ усанд дэвтээж орхин исгэж, спирт нэрж гаргах ажээ.
2. Шар айраг бол бурхан бидэнд хайртай гэдгийн нэг илрэл хэмээн Бенжамин Франклин хэлжээ.
3. Шар айраг, түүнийг исгэх процесс, түүнд ордог орц найрлагыг судлах ухааныг зитологи гэнэ.
4. Шар айрагны хамгийн эртний жор чулуун хавтан дээр дуу хэлбэрээр бичээстэй байсан бөгөөд 5000 жилийн настай аж.
5. Шар айрагны хамгийн эртний сурталчилгаа МЭӨ 2500 оны шавар хавтан дээр зурсан байдаг. Энэ нь гартаа шар айраг барьсан том хөхтэй эмэгтэйн зураг байв. Мөн зураг дээр “Эбла” гар айргийг уугаарай, арслангийн зүрхтэй айраг хэмээн бичсэн байв.
6. Анхны шар айраг исгэдэг мэргэжлийн хүмүүс бүгд эмэгтэйчүүд байв.
7. Шар айрганд ордог зөрөг цэцэг нь хар тамхины марихуанатай нэг цэцгийн төрөлд багтдаг.
8. Эртний Египетэд нэг эрэгтэй согтуугаар морин тэрэг хөлөглөж яваад нэгэн эмэгтэйг дайрчээ. Гэмтэнг түүнд шар айраг өгсөн дэлгүүрийн үүдэнд цовдолж, шувуунууд ясыг нь гартал идэх хүртэл тэнд байлгасан гэдэг. Энэ бол согтуугаар жолоо барьсан анхны хэрэг хэмээн түүхэнд бичигджээ.
9. Англичууд өөрсдийн "Pale Ale" шар айргаа Энэтхэг рүү тээвэрлэх үед урт замын эрхээр муудаж хүрдэг байв. Тиймээс шар айргандаа илүү их спирт болон зөрөг цэцэг нэмж гашуун, хүчтэй "India Pale Ale" шар айраг бий болжээ.
10. Ойролцоогоор 400 төрлийн шар айраг байдаг.
11. Бельги дэлхийн дээр хамгийн олон шар айрагны брэндтэй улс аж.
12. Дэлхийн дээр ценосилликафобия гэх өвчин үүсчээ. Энэ бол шар айрагны шил хоосрохоос айх айдас юм.
13. Дэлхийн хамгийн үнэтэй шар айраг бол "Vielle Bon Secours". Энэ шар айргийг зөвхөн Лондонгийн "Bledrome" бааранд худалдаалдаг бөгөөд лонх нь мянган ногооны үнэтэй аж.
14. Дахиад нэг шар айраг. Хүмүүс шар айргийг илүү их хэмжээгээр үйлдвэрлэх болсноор аж үйлдвэрийн хувьсгал эхэлж, энэ нь анжис, дугуй, усалгааны систем зэргийг бүтээхэд хүргэжээ.
15. Шүлстэй шар айраг. Эртний Инкүүдийн эзэнт гүрний үед 8-10 насны охид эрдэнэ шишийг нухаш болтол нь зажилж байгаад устай хувин руу нулимдаг байжээ. Устай хөвөнг дараагаар нь хэдэн долоо хоног дарж исгээд, хөвсөн шүлстэй бөөн хэсгийн түүн авч хаяад шар айраг хэмээн хэрэглэгдэг байв.
16. Өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн эртний шар айрагны үйлдвэр бол Мюнхен хотын "Bayarische Staatbrauerie Weihenstephan" аж. Анх 1040 онд байгуулагдаж байсан шар айрагны үйлдвэр юм.
17. Шар айраг хүний биед хэрэгтэй олон тооны эрдэс бодис агуулдаг. Дундад зуунд тэжээлийн дутагдалд орсон хүнд шар айраг ихээр өгдөг байв.
18. "New England journal of medicine" сэтгүүлийн судалгаагаар шар айраг уудаг эмэгтэйчүүдийн сэтгэн бодох чадвар энэхүү ундааг хэрэглэдэггүй эмэгтэйчүүдийнхээс сайн байжээ. Шар айраг нь HDL холестрины хэмжээг нэмэгдүүлснээр зүрхний өвчнөөс сэргийлж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг байна.
19. Америкийн өвчин судлалын сэтгүүлийн хийсэн судалгаагаар дундаж эргэм насны эрэгтэйчүүд шар айраг хэргэлэх нь бөөрний чулуужилтаас сэргийлдэг аж. Өдөр тутам нэг шил шар айраг уувал бөөрний чулуужилтаас 40 хувь сэргийлдэг гэв.
20. Мөн шар айраг нь силикон ихтэй байдаг учраас яс сйирэгжихээс сэргийлж, кальци болон бусад эрдэс бодисыг ясны эд эсэд хүргэхэд тусалдаг хэмээн "American journal of clinical nutrition" сэтгүүл бичжээ.
21. Түүхэнд шар айраг исгэх нь эмэгтэйчүүдийн хувьд маш нэр хүндтэй ажил байв. Эртний Перуд шар айраг исгэх ажлыг нэр хүндтэй, элит гаралтай эсвэл царайлаг бүсгүйчүүд хийдэг байжээ.
22. 19-р зуунд Германы Мюнихын хөхүүл ээжүүд өдөрт 7 стакан /493 мл/ шар айраг уудаг байсан бөгөөд ингэснээр хөхний сүү нэмэгдэнэ хэмээн итгэдэг байжээ.
23. Дэлхийн эртний хуулиудын нэг нь шар айрагтай холбоотой. Вавилоны хаан Хаммураби хүн бүрт нийгмийн давхаргаас нь хамаарч өдөрт зохих хэмжээний шар айраг уулгахаар зарлигджээ.
24. Элэгний хамгийн том дайсан бол алкохоль юм. Элэг нь организмыг цэвэрлэдэг гол эрхтэн юм. Хэрэв элгийг шар айрагтай тэмцэлдvvлээд байвал элэгний ажиллагааг алдагдуулана. Тэгээд л элэг нь бусад хортой зvйлтэй тэмцэх чадваргvй болно. Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэвэл өөрийн ямар хууч өвчинг сэдрээх аюултай, мөн ханиад тусах магадлал тун өндөр аж.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (2)