Кино академийн дээд шагнал гардуулах “Academy Awards 2013” наадмын шилдэг туслах дүрийг эмэгтэй шагнал хүртсэн Д.Ганцэцэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1.Түүний аав, ээж хоёр нь Увс нутгийн хүмүүс. Увс аймагтаа ажиллаж амьдардаг. Аав нь насаараа хилийн цэрэгт ажилласан цэргийн хүн. Харин ээж нь нягтлан бодогч мэргэжилтэй.
2.Гэхдээ энэ жилээс аав, ээж нь түүнтэй цуг амьдарч байгаа аж. “Мартын 8”-наар монголынхоо бүсгүйчүүдээ баярлуулахаар завгүй гүйж байсан ч ээжийгээ баярлуулаад амжсан гэсэн шүү.
3. Д.Ганцэцэгийнх их олуулаа. Тэрээр дөрөв дэх хүүхэд.
4.Тэрээр Увсад аравдугаар ангиа төгсөөгүй есдүгээр ангиасаа сургууль авчихсан аж. Тиймээс ес, аравдугаар ангиа оройн ангиар зэрэг дүүргээд Улаанбаатар хотод ирж байжээ.
5. Д.Ганцэцэг УДЭТ-т ороод долоо дахь жилдээ ажиллаж байгаа.
6. 2007 онд СУИС-ын жүжигчний ангийг төгсч байсан. Харин анх 2006 оны намар төгсөх курс байхдаа Драмын театрт шалгалт өгөөд тэнцэж байжээ.
7. Жүжигчин Т.Хулан, Бадарч, Алтаншагай нар түүнтэй хамт Драм-д орж байсан гэдэг.
8. Түүний гэр бүлд урлагаар амьдарсан, амьсгалсан хүн байдаггүй. Тэр өөрөө л урлагт дуртай. Багадаа урлагийн үзлэг болгонд дуулаад, бүжиглээд л явдаг охин байжээ.
9. Түүнийг жүжигчин болоход нөлөөлсөн нэг хүн бол Золзаяа гээд хамаатных нь жүжигчин эгч. Тэр эгчийгээ Ганцэцэг багаасаа хөөрхөн, гоё эгч гэж шүтдэг байж. Энэ хүнээр өөрийгөө бэлдүүлье гэж гүйсээр байгаад жүжигчин болсон гэдэг. Уг нь тэрээр дуучин болох сонирхолтой байжээ.
10. Тэрээр Драмын ангиа төгсчихөөд дуулаачийн ангид орж уртын дуу дуулаачийн ангийг төгссөн. Мэргэжлийн уртын дуучин.
11. Бага байхдаа дуучин болъё л гэж боддог байснаас яг ямар чиглэлээр дуулах вэ гэдгээ мэддэггүй байжээ. Харин оюутан байх хугацаандаа уртын дууг сонсдог болж. Бөхийн засуулч, уртын дууч Батболд бол түүнийг уртын дуу дуулахад хүргэсэн анхны багш.
12. Одоогоор яг албан ёсоор дуу бичүүлж гаргаагүй боловч энд тэнд очоод дуулдаг.
13. Бусад жүжигчдээс арай онцлог байхын тулд уртын дуучин мэргэжлийг сонгосон гэнэ. Тэрээр ардын урлагаараа бахархаж, түгээн дэлгэрүүлэхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулна гэж боддог аж.
14. УДЭТ-ын царайлаг жүжигчдийн нэг Д.Ганцэцгийг манай үзэгчид “Сарны нулимс” кинонд Нарангарав гэх бүсгүйн дүрд, “Өдөр өдрийн наран” киноны Агиймаагийн дүрээр андахгүй.
15. “Аравт” хэмээх түүхэн кино мэндэлснээр Монголын орчин үеийн кино ертөнцөд нэгэн босго тогтоолоо хэмээн мэргэжлийнхэн ам сайтай байгаа. Сонирхолтой нь энэ кино ганцхан эмэгтэй дүртэй. УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг энэ дүрийг амилуулсан.
16. Түүнийг киноны багийнхан нь "Бид хэдийнхээ нүдийг баясгагч" хэмээн цаашлуулдаг гэнэ.Үнэхээр л тэрээр цор ганцхан эмэгтэйн дүрд тоглодог ба энэ дүрийн төлөө 100 гаруй охид бүсгүйчүүд пробонд орж байжээ.
17. Хамгийн сүүлд тэрээр “Улаан дөрвөлжин” киноны гол дүрд тоглоод байгаа билээ. Түүнийи бүтээсэн дүр бол амьдралын үнэнч, шударга бүхний төлөө тэмцдэг тэмцэгчийн дүр юм. Гэвч эцэстээ ялагдал хүлээдэг бүсгүйн дүр.
18. Түүний тоглосон дүрүүдэд эсрэг дүр их байдаг. Тиймээс ч зарим хүмүүс түүнийг их ааштай гэж хувьдаан тодорхойлсон байдаг байна. Харин Ганцэцэг бодит амьдрал дээр ма зөөлөн, хүнтэй нийцтэйй харьцаж, аливаа асуудалд эв эеийг чухалчилдаг байна.
19. Тэрээр Гэгээн музад найруулагч Ч.Найдандоржийн “Эсрэг дурлал” жүжгийн Фүжицү хатны дүрээр нэр дэвшиж байгаа.
20. Түүнд үнэхээр чин сэтгэлээсээ хайртай, түүнийг ойлгодог хүн л гарч ирэхгүй бол ажлаа хийгээд л байж байя гэж боддог байна. Олон юм ярьдаггүй ч ганц нэгхэн жинтэй үг хэлчихдэг, амьдралын ухаантай, зөв бодолтой хүнд би дуртай.
21. Саяхан Солонгос улсруу кино зураг авалтаар түүнийг явах үеэр тус улсын нэртэй гоо заслын эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй хүссэн гоо сайхны хагалгаанд нь оруулах саналыг тавьжээ. Гэвч жүжигчин бүсгүй эрс эсэргүүцэж одоогийн байгаа төрхөндөө 100% сэтгэл хангалуун хэмээж цугтах шахан Солонгосын эмч нараас салжээ.
22. Тэрээр гэр амьтай хүн. Зав зайгаараа ном унших дуртай. Сүүлд “Бүрэнхий” гэсэн ном уншжээ. Хатгамалд бас сонирхолтой. Төгөлдөр хуур, морин хуур сурна гэж бодож байна. Мөн ардын утсан хөгжмийн аялгуунд дуртай аж.
23. Гутал, цүнх, нүдний шил худалдаж авах дуртай.
24. 2003 онд жүжигчин бүсгүй маань Баруун бүсийн мисс болж байсан. Анхны цалин: Увс аймгийн Хөгжимт жүжгийн театрын ойгоор 40 мянган төгрөгийн цалин авч байжээ. Тэр үед тэрээр 10 жилийн сурагч байсан аж. Увсын театрт хоёр, гурван cap дагалдан бүжигчнээр ажиллаж цалин авсан нь энэ.

Сэтгэгдэл (5)