“Сайн уу амьдрал минь, “Боолын гэрээ” кинонд амжилттай тоглосон Монголын үндэсний олон нийтийн телевизийн Цоглог хөтөлбөрийн сэтгүүлч охин О.Цэнгэлийг танихгүй хүн гэж ховор биз ээ. Ингээд хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж урлагаас түр холдсон ч үзэгч түмэн үгүйлсээр байгаа залуу жүжигчин О.Цэнгэлийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. МҮОНРТ-ийн Хүүхэд, залуучуудын редакцаас эрхлэн гаргадаг "Цоглог" хөтөлбөрийг олон жил хөтөлсөн бүлтгэр нүдтэй сэргэлэн охин О.Цэнгэлийг хүмүүс анддаггүй.
2. Тэрээр багадаа эмээ, өвөө хоёртойгоо амьдардаг байсан. Тэр үед МҮОНРТ-д ажилладаг эгч нь ирээд нэвтрүүлэг хөтлөх хүүхэд шалгаруулж авч байгаа талаар хэлжээ. Ингээд очиж шалгуулсан. Тэнцсэн.
3. Тэр үед 480 гаруй хүүхэд шалгуулж байсан гэдэг. Түүнээс хойш Хүүхэд, залуучуудын редакцийн найруулагч Н.Ариунжаргал гэх багштайгаа долоон жил нэвтрүүлэг хөтөлжээ.
4. Тэрбээр кино урлагт хүчээ сорьж хөгжилтэй, сэргэлэн, өөртэйгөө төстэй дүр бүтээхдээ гаргуун гэдгээ “Сайн уу амьдрал минь” киногоороо харуулсан бол нийгмийн амьдралын хар барааныг гаргаж чадсан “Боолын гэрээ” кинонд хүнд, хувирал ихтэй, хэцүүхэн дүрд яггүй тоглосон билээ.
5. Мөн “Гоёлын даашинз” киноны аманцар айлгүй найзын дүрд тоглосон. Тоглосон дүрүүд нь аль аль нь л түүнд айхтар зохисон дүр. Залуухан авъяаслаг охин гурван сайн киноны гурван шилдэг дүрийг чадварлаг бүтээсэн.
6. Харин авъяаслаг жүжигчин СУИС-д сурдаггүй нь олон хүний гайхлыг төрүүлдэг ч тэрээр жүжигчний ажлыг сонирхлын түвшинд чадварлаг хөгжүүлж яваа нэгэн.
7. Багын хүсэл мөрөөдлөө биелүүлэн, сэтгүүлч мэргэжлээр МУИС-д суралцаж төгссөн.
8. Хичээл сургуулийн хажуугаар нь уран бүтээл гээд сургуулийн цагаасаа хороодог О.Цэнгэл ууртай багш нарыгаа тоглосон киноныхоо CD-гээр баясгадаг байсан гэдэг.
9. 2008 оноос л ахтайгаа хамтран ажилуулдаг Хүнийн хөгжлийн илтгэх хэмнэл төвдөө багшилж эхэлсэн тэрээр одоо маш олон шавь нартай том багш болсон гэсэн шүү.
10. Угаас жүжигчний ажлыг сонирхлын түвшинд чадварлаг хөгжүүлсний дээр эзэмшиж буй мэргэжилдээ юу юунаас илүү дур сонирхолтой түүнд багшлах ур чадвар нь төлөвшчихвөл үнэхээр унивиерсалны боловсон хүчин төрөх тухай ойр дотныхон нь ярьдаг юм билээ.
11. Хэтэрхий ил цагаахан зантай тэрээр ажилгүй төрөлгүй байгаагаа ч хэнээс ч нууж цамаархадаггүй.
12. Ямар сайндаа л сургуулиа төгсөөд хэсэгхэн ажилгүй байх хугацаандаа “Facebook” дэх хувийн хуудаснаа “Одооноос гэр бүлээсээ мөнгө авахгүй болсон учраас өөрийнхөө өгөр хар толгойгоо даах боллоо. Тиймээс надад гайгүй цалинтай миний хийж чадах ажлыг санал болгох хүн байна уу, туслаарай найзуудаа” хэмээж байсан.
13. Сүүлийн үед нам гүмхэн байгаа тэрээр мэргэжлээрээ ажиллаж гэр бүлийн амьдралаа зохицуулж яваа сурагтай.
14. Тэрээр "Танайд хоноё" нэвтрүүлгийг хөтөлдөг байсан хөтлөгч Тэнгистэй оюутан байх үеэсээ дотносож хайр сэтгэлийн холбоотой болж өдгөө нэг гэрт орсон билээ.
15. Ойрын хэдэн жилдээ хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй байна гэсэн хосууд маань тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж буй гэсэн.
16. Тэрээр Монгол хэл, соёлын сургуулийн Уран зохиол судлалын ажилтан мэргэжлээр сурч төгссөн. Тиймээс тэрээр сэтгүүлч, багш, жүжигчин гэх мэргэжлүүдийн алинаар нь ч ажиллаж болох юм.
17. Түүнийг хөөрхөн төрх, хэвлүүхэн яриатай хэмээн жүжигчид ч үнэлдэг.
18. Боолын гэрээ кинонд эвгүй дүрд тоглосных нь дараа эцэг нь уурлаж, тэр хэсгийг нь хасахыг хүртэл шаардаж байсан гэдэг.
19. Түүний эгчийг Солонго гэдэг. Тиймээс тэрээр Боолын гэрээ киноны Солонго охины дүрд тоглоход сэтгэлд нь ойр байсан гэж дурсаж байсан юм.
20. Тэрээр жүжигчдээс ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин И.Одончимэг нарыг хүндэлдэг.
21. "Улаанбаатар-III" кино наадамд "Боолын гэрээ" кино дөрвөн номинациар шагнал авсан. Харин О.Цэнгэл шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвшсэн. Тэр тусмаа хүндэлж явдаг И.Одончимэг жүжигчинтэйгээ нэр дэвшихэд үнэхээр их догдолж байсан аж.
22. Харин сэтгүүлчдийн хувьд "ТВ5" телевизийн сэтгүүлч Дагиймааг хүндэлдэг. Мөн улс төрийн тоймч Л.Дашзэвэгийг хүндэлж явдаг байна.
23. Түүний зорилго бол мэргэжилдээ үнэнч боловсон хүчин байх юм.
24. Тэрээр З.Батболд найруулагчийн студид жүжигчин гэж явдаг. Тийм болохоор З.Батболдын хийсэн юмуу, зөвшөөрсөн кинонд л тоглох ёстой гэнэ. Тэрнээс биш өөрийн дураар кинонд тоглох эрх байхгүй.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)