Мөнгөтэй баян гэдгээрээ хүмүүст танигдсанаас, монголын ард түмэнд хэрэгтэй хууль санаачилж, дорвитой ажил хийсэн нь ховорхон УИХ-ын гишүүн Д.Зоригтын тухай 24 баримтыг танилцуулж байна.
Маргаантай тойргоос шинээр сонгогдсон УИХ-ын отгон гишүүн Д.Зоригтын тухай 24 баримтыг танилцуулж байна.
1. УИХ-ын гишүүн Дашзэвэгийн Зоригт. Хүмүүс түүнийг “Монгол шуудан” банкны захирал байсан гэдгээр нь андахгүй.
2. Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон. Өөрөөр хэлбэл, тус аймагт “Эвтэй дөрвөн амьтан” үлгэрийн сармагчны дүрд гарамгай тоглож УИХ-ын гишүүн болсон гэдэг.
3. Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал Д.Зоригт гишүүн нэлээд чинээлэг нэгэн. Гэхдээ Д.Зоригтийн бизнесийн түүх тун нууцлаг.
4. 1991 оноос хойш хувийн хэвшилд ажилласан хүн. Энэ хугацаанд олон салбарт хөрөнгө оруулалт хийж, бизнесээ хөгжүүлэх зорилгоор ажиллаж байсан. Монголын анхны хувийн хэвшлийн байгууллагуудын нэг “Одод” компанийг үүсгэн байгуулсан.
5. Тэрбээр "Одод", "Асу", "Орхон булаг", "Миг даатгал", "Гермес", "Кимон", "Эф эйч ди", "Эм си эс цамхаг", "Нэмнэ", "Реалтор", "Медуб", "Новиза", "Хайлааст", "Багануур", "Интернэшнл медикал центер", "Интернэшнл техникал коллеж" гэсэн 17 компанийн хувьцаа эзэмшдэг.
6. Энэ үед бизнес хийхийн хажуугаар АН-ын үйл ажиллагааг дэмжиж энэ намын удирдах дээд байгууллагын сонгуульд явж ирсэн. 2000 онд Өвөрхангай аймагт Д.Лүндээжанцан гишүүнтэй өрсөлдөөд ялагдсан.
7. 1996 онд НИТХ-д сонгогдож байсан. 20 жилийн турш уналт, босолт гээд улс төрд байдаг бүгдийг нь биеэрээ амсаж явсан хүн билээ.
8. Гэвч тэрээр парламентад суусан ч санаачилж боловсруулсан хууль, хийж бүтээсэн томоохон ажлууд гэх зүйл байхгүй гэх нь бий.
9. Түүний санаачилсан ганц хууль нь 2009 онд өргөн барьсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төсөл" юм.
10. Анх 2008 онд УИХ-д орж ирэх үед түүний хөрөнгө 50 гаруй тэрбум байсан гэдэг. Харин банкаа зарсанаас хойш 29 тэрбум болж буурсан байна.
11. Харин 2010 оны хөрөнгө оруулгын мэдүүлгээс нь харахад л, нэг тэрбум 270 сая төгрөгийн хадгаламжтай, нэг тэрбум 244 сая төгрөгийн орлоготой, нэг тэрбум 658 сая төрөгийн өртөг бүхий гурван орон сууцтай, газар эзэмших эрхийн бичиг нэгтэй гээд түүний хөрөнгө тэрбум тэрбумаар үнэлэгдэж байдаг.
12. Сонгуулийн дараахан түүний эзэмшлийн “Монгол шуудан” банк алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар хаагдаж, “Хадгаламж” банктай нэгдээд сураг алдарсан. Тухайн үед дампуурлаа зарласан хэд хэдэн банкны эзэд өнөөдрийг хүртэл цагдаад шалгагдаж, шоронд сууж байна. Гэтэл тэр энэ аюулаас өөрийгөө холуур аваад гарсан.
13. Тодруулбал, 2000-2008 онд Монгол шуудан банкны ТУЗ-ийн дарга байсан тэрбээр Монгол шуудан банкны хувьцаа эзэмшигч болох Монгол Шуудан банкны гүйцэтгэх захирал асан Д.Оюунжаргал болон өөрийн эхнэр Д.Оюунсүрэн нарын таван хүнтэй хамтран бусад хувьцаа эзэмшигчиддээ мэдэгдэлгүй, хувьцаа эзэмшигчдийн хурал нэртэй хууль бус хурал хийж, шийдвэр гарган өөрсдийн хяналтад байсан багц хувьцаагаа 2009 оны есдүгээр сард "Хадгаламж" банкинд худалдсан.
14. Гэтэл “Гай газар дороос, гахай модон дотроос” гэгчээр “Монгол шуудан” банкны хувьцаа эзэмшигчид гомдол гаргаж эхлэхэд зарсан банкныхаа нэрийг бараг мартаж явсан эрхэм гишүүнд энэ хэл ам хүндээр тусч байсан нь гарцаагүй. Тэглээ гээд яахав, уг хэргийг сөхөх “галт тэрэг” аль хэдийнэ хөдөлчихсөн байлаа. Үүний дараа Д.Зоригт тэргүүтэй хүмүүс хууль зөрчсөн байхыг баталсан юм.
15. Гэсэн ч баян, эрх мэдэлтэй хүнд хууль үйлчилдэггүй гэгчээр энэ хэрэг төд удалгүй намжсан.
16. УИХ-ын гишүүн Д.Зоригтийн хоёр дахь амьдрал. Тэрээр Монголын сайхан бүсгүй Н.Мөнхцэцэгтэй амьдарч байгаа гэж хэвлэлүүд бичдэг. Харин Д.Зоригт гишүүний албан ёсны эхнэр Оюунсүрэн хэмээх бүсгүй байдаг.
17. Д.Зоригт өөрийн сонгогдсон Өвөрхангай аймагтаа олон тооны машин өвс, тэжээл хүргэж өгснийхөө хариуд 2008 онд Улсын Нөөцийн газрын дарга асан Л.Алтангэрэлд тухайн үед өөрийн эзэмшилд байсан Монгол шуудан банкнаасаа 9.8 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх мэдээлэл ч байдаг.
18. Барагтай л бол амнаасаа үг унагах нь ховор түүнийг харагдаж байгаагаасаа зальжин эр гэлцдэг.
19. Учир нь тэрээр тойргийнхоо сонгогчдод Өвөрхангай аймгийн Хархорин сумын хуучин тариалангийн талбайг түшиглэн чацарганы аж ахуй байгуулж өгнө, орчин үеийн техник технологи бүхий мах боловсруулах үйлдвэр барина гэж амлан сонгогдчихоод өнөөг хүртэл гар хумхин суугаа.
21. 2011 онд Эдийн засгийн байнгын хорооны даргад Д.Зоригт гишүүн ганцаараа нэр дэвшиж 100 хувийн саналаар бүлгийнхээ гишүүдээс дэмжлэг хүлээж байсан.
22. 2012 оны сонгуульд нэр дэвшсэн ч санал хураалт маргаанаар өндөрлөсөн. Түүнтэй хамт АН-аас сонгуульд өрсөлдсөн Г.Батхүү аль хэдийн УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн. Харин Д.Зоригт МАН-ын нэр дэвшигчдийн мөнгө тараасан асуудал нэг тийш болтол тангараг өргөхгүй байх хүсэлт гаргаад байсан юм.
23. Ийн Өвөрхангай аймагт 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн маргаан дуусаагүй гэж МАН-ынхан үзэж, УИХ-д энэ тойргийг төлөөлөх гишүүний суудал хоосон байсан ч дөрөв хоногийн өмнө Д.Сумъяабазарын хамт тангараа өргөсөн билээ.
24. Өвөрхангай аймгийнхны итгэлийг дахин авч гарч ирсэн тэрээр энэ удаад олон дорвитой хууль санаачилж, үр бүтээлтэй ажлуудыг хийх биз ээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (18)