1. МАХН-ын Гүйцэтгэх хорооны гишүүн Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Монголын хамгийн анхны эмэгтэй боллоо.
2. Тэрбээр 2012 оноос Эрүүл мэндийн яамны дэд сайдаар ажиллах болсон бөгөөд үүнээс өмнө тус яаманд дэд сайдын үүрэг гүйцэтгэж байв.
3. Н.Удвал 2012 оны сонгуулиар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг сайн хийсэн гэж намын гишүүд нь үнэлдэг. Түүнийг эрүүл мэндийн сайд болоход нь Г.Шийлэгдамба ажлыг нь авсан ч Н.Удвалын зэрэгт хүрдэггүй гэлцдэг.
4. Тэрбээр 16 сая 126 мянган төгрөгийн орлоготой гэжээ.
5. 20 сая төгрөгийн өртөгтэй “Ланд крузер-80” машинтай. 287 саяаар үнэлэгдэх хоёр орон сууц болон бусад үйлчилгээний барилгатай.
6. Тэрбээр ямар нэг өр, авлагагүй гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн бөгөөд ганцхан “Ри” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.
7. Н.Удвал Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул иргэн.
8. Хүүхдийн их эмч мэргэжилтэй нэгэн.
9. 1978 онд АУИС-ийг төгсөөд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч, 1985 оноос Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд эрдэм шинжилгээний ажилтан, захирал, төслийн удирдагч, 1999 оноос Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.
10. Анагаах ухааны доктор. 1991 онд "Хотын нөхцөлд бага насны хүүхдийг диспансерчлах эмнэлэг, зохион байгуулалтын асуудлууд" сэдвээр анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
11. 1993-1994 онд Тайланд улсад Эрүүл мэндийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 1997 онд Англи улсын Манчестерийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. 2002 онд "Эрүүл мэндийн анхны тусламжийн харьцуулсан судалгаа ба удирдлага зохион байгуулалтын загвар" сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
12. Тэрбээр ном, гарын авлага, өгүүлэл зэрэг эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлтэй. аж. Эдгээр нь хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх арга, технологи, анагаах ухааны салбарын удирдлага, зохион байгуулалтын тухай юм.
13. Гэвч Н.Удвал эмч мэргэжлээ орхин, улс төрд хүчээ үзэх болов. Улс төрд орсон цагаасаа МАХН-ын гишүүнээр элсэж, тус намын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллаж иржээ.
14. Тэрээр 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАХН-аас Архангай аймагт нэр дэвшсэн. Харин нэгдүгээр тойрогтоо ялсан ч дараагийн тойрогтоо ялагджээ. Тэрээр уг ялагдлаа “Ардчилсан намаас нэр дэвшсэн Р.Гончигдорж, С.Ламбаа хоёр УИХ-д гарч ирэхийн тулд миний төлөө саналаа өгсөн 4500 саналын хуудсыг засуулсан” хэмээн тайлбарлаж байв.
15. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар дараа МАХН нэрээ сольж, МАН болсон. Харин Н.Энхбаяр тэргүүтэй хэдэн хүмүүс 2011 оны нэгдүгээр сард МАХН-ыг дахин байгуулахад тэрээр Н.Энхбаяртай хамт тус намыг байгуулалцаж байв.
16. Түүний дараа 2010 оны арваннэгдүгээр сард МАХН түр штабаа байгуулахад тэрбээр зохицуулагч нь болон томилогдож байжээ.
17. МАХН-ын Түр штабын гишүүд “Нарантуул” худалдааны төвд өөрсдийн явуулж буй улс төрийн үйл ажиллагааг танилцуулж, гишүүнчлэл бүртгэсэн хэмээн Монгол ардын намын Хяналтын хорооноос МАХН-ын Түр штабын зохицуулагч Н.Удвалыг шүүхэд өгч байжээ. Үүнд Н.Удвал “Бид хуулийн хүрээнд ажиллана. Одоо бол зөвхөн анкет бүртгэх зарчмаар л ажиллаж байгаа. Тэгэхэд биднийг үнэмлэх тараасан гэж гүтгэчихсэн байна лээ” хэмээн тайлбарлаж байв.
18. Н.Энхбаярыг цагдан хорьсон шөнө тэрбээр жагсаал зохион байгуулагчдыг цуглуулан, “Халуун элгэн нутаг” дууг дуулсан нь олны гайхшралыг төрүүлээд авсан юм.
19. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчилсны дараа түүнийг жагсаал зохион байгууллаа гэж түр саатуулсан юм. Жагсаалын үеэр "Цагаан хас" нацист бүлгийн "Том Ах", "Даяар Монгол" тэргүүтэй үндсэрхэг үзэлтэй бүлгэмүүд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг хамгаалж байв.
20. Мөн Н.Энхбаярыг баривчилгааны асуудлаар БНЭУ, Япон, Чех улсын элчин сайдуудтай уулзаж бүх зовлонгоо тоочиж байв.
21. Н.Удвалыг Эрүүл мэндийн яамны ажил хийхээсээ илүү Н.Энхбаярыг суллах ажлыг хийж байна гэж шүүмжилдэг.
22. Тэрбээр “Н.Энхбаярыг Монголд эмчлэх боломжгүй тул гадаад эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж мэдэгддэг.
23. Н.Удвал Н.Энхбаярыг хорих ангийн эмнэлгээс хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлж байгаа нь хууль бус гэж зарим хүн үздэг.
24. Түүний гэр бүлийн тухай мэдээлэл нууцлаг байдаг.

Сэтгэгдэл (23)