Өчигдөрхөн УИХ-ын дэд даргын суудалд суусан Р.Гончигдоржийн тухай түүх өгүүлсэн 24 баримтыг хүргэж байна.
1. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн өдөр Ч.Сайханбилэг гишүүн Р.Гончигдоржид цэцгийн баглаа бэлэглэж буй нь. Учир нь Гончигдоржийн төрсөн өдөр тохиож байв. Тэрээр 1953 оны арванхоёрдугаар сарын 29-нд Архангай аймгийн Цахир суманд мэндэлсэн. Өдгөө 60 насыг элээж байгаа юм.
2. Ахыгаа дагаад зургаан настайдаа сургуульд орсон. Бага ангиасаа л математикийн улсын аварга болж байсан түүнийг сургууль дотор нь танихгүй хүн гэж ховор байжээ. Одоо бол Монголын ард түмний танил.
3. Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэг, уран сайхны ажилд тэргүүн эгнээнд явдаг байв. Сурлагаараа ч авьяасаараа ч тэргүүлсээр...
4. 10 дугаар ангиа төгсөөд, МУИС-д элсэн суралцсан. Тусгай хөтөлбөрөөр 5 жил үзэх ёстой хичээлээ гурван жилд үзэж дуусгасан.
5. Ингээд оюутан байхдаа Политехникийн дээд сургууль, Нэгдүгээр сургууль гэх мэтчилэн газар цагийн багш хийж тухайн үедээ овоо хөөрхөн мөнгө олчихдог байв.
6. Их сургууль төгсөөд нэг жил сургуульдаа багш хийв. Түүний дараа 1979-1981 онд Новосибирскийн их сургуульд аспирантур, цаашлаад докторантур, 1991 онд Унгарын Шинжлэх ухааны академид математикаар докторын зэрэг хамгаалсан.
7. Улмаар Монголдоо алгебраар эрдмийн зэрэг хамгаалсан хоёр дах хүн боллоо.
8. Гончигоогийн амьдрал тэр чигээрээ математик байж. 1988-1989 онд мөн л нөгөө математикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв.
9. Түүний аав Раднаасүмбэрэл 1903 онд төрсөн. Бага залуу наснаасаа гандан хийдэд шавилан суусан номтой, тайж гаралтай хувраг хүн байж л дээ. Харин түүний ээж аавтай нь 18-тайдаа ханилан суужээ.
10. Гончигоогийн эхнэрийг Д.Хишигт гэдэг. Киевийн их сургуулийг олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Гэргий нь аравдугаар ангийн сурагч байхдаа олимпиадын бэлтгэл хийхээр Гончигоогийн шавь болж байв. Энд дурлал эхлэх нь тэр.
11. Анхныхаа хүүхдийг 1978 онд өлгийдөн авсан юм. Түүнийг Г.Уянгахишиг гэдэг. Одоо харин Гончигоогийнх дөрвөн хүүхэдтэй болсон. Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг нар юм. Өөрийнх нь нэр овог болоод дандаа хамт явж байх тул ээжийнх нь “хишиг”-ийг оруулж хүүхдүүдээ нэрлэсэн гэдэг.
12. Математикч аавыгаа дуурайсан хүүхдүүд нь бүгд гадаадад боловсрол эзэмшсэн бөгөөд даруу төлөв зангаараа хэнийг ч дагуулахгүй гэдэг. Түүний отгон охин Г.Ариунхишиг нь аавынхаа мэргэжлийг эзэмшсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн хүүтэй гэрлэсэн билээ.
13. Отгон охин нь Моннист группт хэлтсийн дарга хийж байгаад өнгөрсөн жилээс Монголдоо анхдагч Англи сургуулийн захирлын албыг хашиж байгаа. Харин хүргэн хүү нь барилгын бизнест чамгүй нөлөөтэй бизнесмэн нэгэн.
14. Р.Гончигдорж 1990 онд анх улс төрд орж, АИХ-ын сонгуульд сумынхаа даргатай өрсөлдөн ялсан юм. 1990 оны анхны ардчилсан сонгуульд МСДН-аас нэр дэвшин ялалт байгуулж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдон парламентад анх орж ирсэн түүхтэй.
15. Монгол улс ардчилсан улс болох ёстой гэсэн ард түмний зорилгыг биелүүлэхийн төлөө тэмцэж ирсэн тэрбээр БНМАУ-ын Үндсэн хуульд 1990 онд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн институцийг бий болгоход Дэд ерөнхийлөгч бөгөөд Улсын бага хурлын дарга гэсэн албан тушаалд сонгогдон хашиж байсан. Монгол улсын түүхэн дэх цорын ганц дэд Ерөнхийлөгч.
16. 1992-2000 онд Монгол улсын их хурлын гишүүн, 1992-2000 онд Монголын Социал демократ намын дарга, 1996-2000 онд Монгол улсын их хурлын дарга, 2003 оноос “Алтан гадас” ассоциацийн ерөнхийлөгч, 2004-2006 онд Ардчилсан намын дарга, 2006-2007 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга гэх мэтчилэн албан тушаалыг хашиж байлаа.
17. 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр ажилладаг сонгуульт ажилтай байв. Мөн тэрээр 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байна.
18. Харин өчигдөрхөн УИХ –ын дэд даргын сэнтийд залраад байгаа. Гэхдээ өчигдрийн УИХ-ын гишүүдийн санал хураалтаар зарим гишүүд нь байхгүй байсан учир тэдний өмнөөс кноп дарж санал хураалтыг явуулсан. Хэрэв зарим гишүүд давхар кноп дарж санал өгөөгүй бол Гончигоо эл суудалдаа заларч чадаагүй байж ч мэдэх байв.
19. Доорх зураг дээр байгаа хоёр эрхэм, бас дээр нь зохиолч Л.Дашням нар 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлджээ. Гэвч Н.Багабанди хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа авсан.
20. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Боловсролын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Сүхбаатарын одонгоор шагнуулж байсан гэхээр бараг л бүх шагналыг хамах дөхжээ.
21. Мөн 2010 он буюу Монгол Улсад анхны байнгын ажиллагаатай ардчилсан Парламент үүсч, хөгжсний 20 жилийн ойн жилээр Төрийн дээд одон болох “Чингис хаан”-ы одонгоор шагнагдсан гэдгийг онцлох нь зүйтэй байх.
22. Герман, орос, англи хэлтэй.
23. Р.Гончигдорж, Нямдорж гишүүнтэй байнга шахуу л хэрүүлийн алим шидэлцдэг байв.
24. "Р.Гончигдорж гишүүн бол үнэхээр туршлагатай, боловсролтой, тэвчээртэй, чадвартай парламентч. Тиймээс би хүндэлж явдаг. Энэ хүн залуучууд биднийг хазайсан газар нь түшиж, халтирсан газар нь татаж авах ёстой” хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт дэд дарга болох үед нь хэлэв.
1. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн өдөр Ч.Сайханбилэг гишүүн Р.Гончигдоржид цэцгийн баглаа бэлэглэж буй нь. Учир нь Гончигдоржийн төрсөн өдөр тохиож байв. Тэрээр 1953 оны арванхоёрдугаар сарын 29-нд Архангай аймгийн Цахир суманд мэндэлсэн. Өдгөө 60 насыг элээж байгаа юм.
2. Ахыгаа дагаад зургаан настайдаа сургуульд орсон. Бага ангиасаа л математикийн улсын аварга болж байсан түүнийг сургууль дотор нь танихгүй хүн гэж ховор байжээ. Одоо бол Монголын ард түмний танил.
3. Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэг, уран сайхны ажилд тэргүүн эгнээнд явдаг байв. Сурлагаараа ч авьяасаараа ч тэргүүлсээр...
4. 10 дугаар ангиа төгсөөд, МУИС-д элсэн суралцсан. Тусгай хөтөлбөрөөр 5 жил үзэх ёстой хичээлээ гурван жилд үзэж дуусгасан.
5. Ингээд оюутан байхдаа Политехникийн дээд сургууль, Нэгдүгээр сургууль гэх мэтчилэн газар цагийн багш хийж тухайн үедээ овоо хөөрхөн мөнгө олчихдог байв.
6. Их сургууль төгсөөд нэг жил сургуульдаа багш хийв. Түүний дараа 1979-1981 онд Новосибирскийн их сургуульд аспирантур, цаашлаад докторантур, 1991 онд Унгарын Шинжлэх ухааны академид математикаар докторын зэрэг хамгаалсан.
7. Улмаар Монголдоо алгебраар эрдмийн зэрэг хамгаалсан хоёр дах хүн боллоо.
8. Гончигоогийн амьдрал тэр чигээрээ математик байж. 1988-1989 онд мөн л нөгөө математикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв.
11. Анхныхаа хүүхдийг 1978 онд өлгийдөн авсан юм. Түүнийг Г.Уянгахишиг гэдэг. Одоо харин Гончигоогийнх дөрвөн хүүхэдтэй болсон. Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг нар юм. Өөрийнх нь нэр овог болоод дандаа хамт явж байх тул ээжийнх нь “хишиг”-ийг оруулж хүүхдүүдээ нэрлэсэн гэдэг.
12. Математикч аавыгаа дуурайсан хүүхдүүд нь бүгд гадаадад боловсрол эзэмшсэн бөгөөд даруу төлөв зангаараа хэнийг ч дагуулахгүй гэдэг. Түүний отгон охин Г.Ариунхишиг нь аавынхаа мэргэжлийг эзэмшсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн хүүтэй гэрлэсэн билээ.
13. Отгон охин нь Моннист группт хэлтсийн дарга хийж байгаад өнгөрсөн жилээс Монголдоо анхдагч Англи сургуулийн захирлын албыг хашиж байгаа. Харин хүргэн хүү нь барилгын бизнест чамгүй нөлөөтэй бизнесмэн нэгэн.
14. Р.Гончигдорж 1990 онд анх улс төрд орж, АИХ-ын сонгуульд сумынхаа даргатай өрсөлдөн ялсан юм. 1990 оны анхны ардчилсан сонгуульд МСДН-аас нэр дэвшин ялалт байгуулж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдон парламентад анх орж ирсэн түүхтэй.
16. 1992-2000 онд Монгол улсын их хурлын гишүүн, 1992-2000 онд Монголын Социал демократ намын дарга, 1996-2000 онд Монгол улсын их хурлын дарга, 2003 оноос “Алтан гадас” ассоциацийн ерөнхийлөгч, 2004-2006 онд Ардчилсан намын дарга, 2006-2007 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга гэх мэтчилэн албан тушаалыг хашиж байлаа.
17. 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр ажилладаг сонгуульт ажилтай байв. Мөн тэрээр 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байна.
18. Харин өчигдөрхөн УИХ –ын дэд даргын сэнтийд залраад байгаа. Гэхдээ өчигдрийн УИХ-ын гишүүдийн санал хураалтаар зарим гишүүд нь байхгүй байсан учир тэдний өмнөөс кноп дарж санал хураалтыг явуулсан. Хэрэв зарим гишүүд давхар кноп дарж санал өгөөгүй бол Гончигоо эл суудалдаа заларч чадаагүй байж ч мэдэх байв.
19. Доорх зураг дээр байгаа хоёр эрхэм, бас дээр нь зохиолч Л.Дашням нар 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлджээ. Гэвч Н.Багабанди хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа авсан.
21. Мөн 2010 он буюу Монгол Улсад анхны байнгын ажиллагаатай ардчилсан Парламент үүсч, хөгжсний 20 жилийн ойн жилээр Төрийн дээд одон болох “Чингис хаан”-ы одонгоор шагнагдсан гэдгийг онцлох нь зүйтэй байх.
22. Герман, орос, англи хэлтэй.
23. Р.Гончигдорж, Нямдорж гишүүнтэй байнга шахуу л хэрүүлийн алим шидэлцдэг байв.
24. "Р.Гончигдорж гишүүн бол үнэхээр туршлагатай, боловсролтой, тэвчээртэй, чадвартай парламентч. Тиймээс би хүндэлж явдаг. Энэ хүн залуучууд биднийг хазайсан газар нь түшиж, халтирсан газар нь татаж авах ёстой” хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт дэд дарга болох үед нь хэлэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (16)