Төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг иргэдийн хувьд хамгийн сонирхолтой мэдээлэл байдаг. Төрд бизнесийн салбараас орсон эрхмүүд олон байдаг мөн төрийн албанд очоод баяжсан хүмүүс ч цөөнгүй. УИХ-ын гишүүдийн хэн нь хэнээс, юугаараа илүүрхэв?
1. Энэ парламентийн хамгийн баян гишүүнээр “Ажнай” группын эзэн, Батлан хамгаалын сайд Д.Бат-Эрдэнэ тодорчээ. Жилийн орлого нь 20 тэрбум зургаан сая 650 мянган төгрөг юм байна.Түүний дараа Б.Чойжилсүрэн гишүүн зургаан тэрбум 27 сая 651 мянган төгрөгөөр бичигдэж байна.
2. Гишүүдийн хамгийн бага орлоготой нь Б.Болор гишүүн юм байна. Тэрбээр жилийн 9 сая 588 мянган төгрөгийн орлоготой аж. Д.Арвин гишүүн 9 сая 619 тэрбум төгрөгөөр дагажээ.
3. Тээврийн хамгийн олон хэрэгсэлтэй гишүүнээр Б.Наранхүү нэг тэрбум 735 сая 880 мянган төгрөгийн үнэ бүхий долоон машинтайгаар тэргүүлжээ.
4. Тэгвэл “МАК” компаниар овоглосон Н.Номтойбаяр гишүүн зургаа буюу хамгийн олон машинтай гишүүнээр тодорчээ. Түүнд “Mercedes-Вenz G500”, “Lexus-570”, “Mercedes Вenz G55AMG”, “Mercedes Вenz”, “Toyota Land Cruiser 200” зэргээс гадна хоёр ширхэг “Mercedes Вenz G300” байдаг. Н.Номтойбаярын жилийн орлого 819 сая 733 мянган төгрөг.
5. Өнгөрсөн жилийн ХОМ-т Э.Бат-Үүл ганцаараа машингүй гэж мэдүүлж байв. Тэгвэл энэ жил Н.Арвин, Н.Батцэрэг, Л.Болд, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Я.Содбаатар, Чойжилсүрэн, Ж.Энхбаяр нарын арав гаруй гишүүн өөрийн гэсэн унаагүй гэж мэдүүлсэн байна.
6. УИХ-ын гишүүн Г.Уянга нийт 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ. Г.Уянгын жилийн орлого нь 22 сая 945 мянган төгрөг бөгөөд харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 12 сая 80 мянган төгрөг аж.
7. Гэр бүлийн нийт орлого нь бусдаасаа толгой цохиж яваа гишүүн бол “АПУ”-гийн гэх тодотголтой Г.Батхүү гишүүн. Түүний гэр бүлийн нийт орлого 101 855 786 000
8. Ц.Нямдорж гишүүн энэ жил 150 сая төгрөгөөр өөрийн гэсэн байртай болжээ. Тэрбээр түрээсийн байранд амьдардаг гэж нэг хэсэг шуугиулсан. Энэ байраа авахын тулд Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 89 сая төгрөгийн зээл авчээ.
9. УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн гэсэн таван байртай тул хамгийн олон байртай гишүүнээр тодров. Орон сууцнаас гадна түүнд үйлчилгээний зориулалт бүхий хоёр ч барилга байдаг. Харин Г.Баярсайхан тав, Л.Гантөмөр, Х.Болорчулуун нар дөрвөн орон сууцтай юм байна.
10. Гэтэл улиран сонгогдсон Ж.Энхбаяр гишүүн ямар ч хувийн орон сууцгүй хэмээн мэдүүлсэн байна.
11. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж хоёр хурдан удмын адуутай бөгөөд 245 гахайтай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ.
12. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Баасанхүү 100 үхэртэй юм байна.
14. Морины хорхойтой гэгддэг Б.Наранхүү гишүүнд зөвхөн хурдан удмын 109 адуутай.
15. С.Оюун эмэгтэй гишүүдээс ганцаараа хурдан удмын нэг адуутай аж.
16. УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг бусдаасаа хамгийн их буюу нэг тэрбум төгрөгийн зээл Худалдаа хөгжлийн банкнаас авсан байна.
18. Харин хамгийн их авлагатай гишүүнээр Б.Наранхүү тодорчээ. Тэрбээр “Дүнжингарав” болон “Инвэнс” ХХК-иас 31 тэрбум 529 сая төгрөг авах аж. УИХ-ын гишүүн Сү.Батболд “Алтай кашмир”, “Алтай холдинг” болон “Скай трейдинг” ХХК-иас нэг тэрбум 655 сая 536 мянган төгрөгийн авлагатай юм байна.
19. С.Ганбаатар гишүүн ямар ч компанид хувь эзэмшдэггүй аж.
20. Мөн С.Ганбаатар гишүүн хамгийн хуучин орон сууцтай нь бөгөөд 13-р хороололд байдаг байрандаа 10 гаруй жил амьдарч байгаа гэнэ.
21. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд энэ жилийн орлого нь өмнөх оныхоос 7 дахин нэмэгдсэн байна.
23. Энэ жил парламентад орсон Б.Наранхүү гишүүн хамгийн олон буюу 27 компанийн хувь эзэмшдэг аж.

Сэтгэгдэл (20)