1. Яг жилийн өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 18-ны өдөр “Монголын говиос олдсон” гэх тодотголтой үлэг гүрвэлийн яс Нью-Иорк хотод дуудлага худалдаагаар орох гэж буйг АНУ-д амьдардаг монгол палеонтологич М.Болорцэцэголж мэдсэнээр Батаарын сонирхолтой түүх эхэлсэн.
2. Дэлхий нийтийн анхаарлыг Монгол руу татсан Тиранозаурус Батаар 70 сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан махчин, аварга биет үлэг гүрвэл юм.
3. Энэ нь зөвхөн Монголоос олддог бөгөөд гар нь жижиг ястай байдаг.
4. Хамгийн үнэ цэнтэй хэсгүүд болох гавлын яс, сээр нуруу, сүүл, хойт хөлний яснууд нь бүтнээрээ байгаа учир энэ олдвоо нэн ховор, хосгүй үнэтэйд тооцогдож байна.
5. Өөр оронд Тиранозаурус Батаар төрлийн үлэг гүрвэл байдаггүй.
6. Судлаачид биеийн бүтэц, хэмжээг нь ажиглаад залуу үлэг гүрвэлийн яс хэмээн таамаглаж байна.
7. 2.4 метр өндөр, 7.2 метр урттай.
8. Тиранозаурус Батаар нь 70 хувь нь бүтэн арга яс гэдгээрээ үнэд хүрээд байна.
9. Хөлний яс нь хамгийн сонирхолтой үзвэр гэх бөгөөд цэвэрлээгүй тул шинжлэх ухаанд чухал нэмэлт мэдээллийг агуулж байх магадлалтай.
10. Жорж Ольшевски хэмээх эрдэмтэн энэ арга ясыг Чингис хааны дурсгалыг мөнхжүүлэх санаагаар” Tarbosaurus Jenghizkhan” хэмээн шинжлэх ухаанд шинээр нэршүүлэх санал дэвшүүлж байжээ. Гэсэн ч энэ санаа нь бүтээгүй аж.
11. УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан, одоогийн сайд Ц.Оюунгэрэл АНУ-ын талтай холбогдож үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрах хүртэлх бүх үйл явцад гар бие оролцож байна.
12. Өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Нью-Иорк хотод болсон “Heritage Auction House”-ийн дуудлага худалдаагаар нэрээ нууцалсан эрхэм Батаарын арга ясыг нэг сая ам.доллараар авах санал гаргасан ч Монголын талын хүсэлтээр цуцалсан юм.
13. Харин хожим тэр нууц эрхэм ил гарсан бөгөөд Манхаттений үл хөдлөх хөрөнгийн худалдаачин, хуульч 70 настай Колеман Бёрк байжээ. Тэрбээр үлэг гүрвэлийн олдворыг сонирхон судлаач аж.
14. Сонирхолтой нь энэхүү 7,2 метр урттай арга ясыг хэрэгтэн Монголын хэлээр хувцас мэтээр хайш яайш баглаад оруулжээ. Хэрэгтэн Эрик Прокопи “Хилийн шалган нэвтрүүлэх дээр очиж, байцаагчтай нүүр тулахдаа боодолтой арга ясаа цүнхтэй хувцас шиг л хайш яаж ханддаг байсан аж. "Зүгээр л гэртээ юм аваачиж буй хүн шиг хайнга боож багласан бол байцаагч нар төдийлөн тоохгүй гаргачихдаг” гэж мэдүүлсэн байдаг.
15. 37 настай Эрик Прокопийн эхэндээ энэ хэргийг хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, Монголд очиж байгаагүй гэж мэдүүлсэн. Гэсэн ч Монголд авахуулсан зураг нь өөр бусад баримтын хамт ил болж хэргээ хүлээснээр 17 жилийн ял авав.
16. Тэрбээр ялаа хөнгөлж өгөхийг хүсээд Монголоос авсан бусад үлэг гүрвэлийн олдворыг нууж байснаа илчилсэн.
17. Мөн 2010-2012 оны хооронд эдгээр яснуудыг Монголын хил давуулсан гэдгээ өчжээ. Гэсэн ч түүний хууль бус олдворыг “мэдэлгүй” гаргасан хамсаатнууд нь илрээгүй байгаа.
18. Триннозавр Батаар бол арай жижиг. Бүр түүнээс том үлэг гүрвэлийн чухал олдворууд гарч ирж байна. Хоёр Триннозавр, хоёр Сауролофус, хоёр Овираптор гээд зургуулаа болж ирнэ. Араас нь Монголоос гараад явсан үлэг гүрвэлийн хайрцагтай олдворууд ирж байгаа юм.
19. Эдгээрийг Монгол руу авчрахад “Кориан Аэр” компани үнэ төлбөргүй тээвэрлэхээр болсон.
20. Энэ хэргийн хажуугаар Монголд авчраад үлэг гүрвэлийн олдворуудыг байрлуулах байрны асуудал ид яригдаж байна. МАН-ын өмч байсан гэх Лениний музейн барилгийг төр эзэмшихээр шүүхдэж байгаа.
21. Энэ хэргийн шүүх хурал нөгөөдөр буюу 5-р сарын 9-ний өдөр болох юм.
22. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Батаарын тухай олж мэдсэн 5-р сарын 18-ны өдрийг Үлэг гүрвэлийн өдөр болгон зарласан.
23. Олуулаа ирэх алдагдсан олдворуудыг энэ өдөр олон нийтэд дэлгэн үзүүлнэ гэсэн мэдээлэл байна.
24. Батаар гэх үлэг гүрвэлийн ясны хэргийг монголчууд улс төржилгүй нийтээр дэмжиж байна. Монгол руу ирж яваа Тиранозаурус Батаар Монголын чухал бэлэг тэмдэг болох нь гарцаагүй.
24tsag.mn

Сэтгэгдэл (5)