МУГТ, уулчин Г.Өсөхбаярын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Өнгөрсөн сарын 20-нд Хойд туйлын 90 градуст хүрч, төрийн далбаагаа мандуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаярын гэр бүлийг “экстрим спорт”-ынхон гэж нэрлэж болно.
2. Г.Өсөхбаярын төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тохиодог. Тэрээр энэ жилийн төрсөн өдрөөрөө Хойд туйлын хамгийн өндөр уулын оройд хүрч чадсан байна.
3. Дэлхий ноён оргил Эверестед Монгол хүн анх 2005 онд хөл тавилаа. Тэр хүн нь Өмнөговьт төрж өссөн Г.Өсөхбаяр гэх залуу байсан юм. Түүнээс хойш Г.Өсөхбаяр энэ ууланд дахин нэг удаа авирсан.
4. Эверестед авирах нь түүний багийн мөрөөдөл байв. Анх 1998 онд Г.Өсөхбаярын гэрт аавынх нь найз ирж Эверестийн зурагтай плакат авчирч өгсөн гэдэг. Тэрээр төрийн далбаагаа хаанаас ч юм олоод зурган дээрх Эверестийн орой хэсэг дээр наачихсан гэнэ. Энэ цаг үеэс долоон жилийн дараа тэрээр бодитоор төрийн далбаагаа тус уулын оройд мандуулсан юм.
5. Түүний аав Готовдорж уулын спортын олон улсын хэмжээний мастер цолтой, ахмад уулчдын нэг бол Г.Өсөхбаярын дүү нар бараг бүгд ханан хад, уулын цана, спорт аялал гээд хамгийн эрсдэлтэй гэгддэг спортоор хичээллэдэг аж.
6. Ханан хадны манай шилдэг тамирчдын нэг гэгддэг Г.Жангар Г.Өсөхбаярын дүү. Мөн хамгийн бага дүү Лувсанданзанг уулын цанаар хичээллэдэг мэргэжлийн цөөн тамирчдын нэг гэдэг. Г.Өсөхбаярт Намуундарь, Намуун гэх уул, хадны аялалд дуртай охин дүү бас байна.
7. Г.Өсөхбаярын гэр бүлд МУГТ нэг, хоёр ОУХМ, гурван спортын мастер байдаг гэнэ.
8. Тэрээр Хойд туйлын 90 градуст хүрэх түүхэн аялалаа өнгөрсөн сарын 6-ны өдөр эхлүүлж амжилттай дуусгаад 27-ны өдөр эх орондоо ирсэн юм. Г.Өсөхбаяр 35-40 градусын хүйтэнд бартаа саад ихтэй, тэр тусмаа мөсөн, бас усархаг 110 км замыг явганаар амжилттай туулаад ирсэн юм.
9. Түүний хэлэх дуртай үг бол “Гарч үзээгүй уул болгон миний мөрөөдөл”. Аргагүй л уулчин хүний үг.
10. Уулчин хүнээс жинхэнэ ур чадвар, ухаан, хүч шаарддаг дэлхийн хамгийн хүнд, өндөр долоон оргил байдгаас дөрөвт нь Г.Өсөхбаяр авчирчээ.
11. Тэрээр одоог хүртэл эхнэр хүүхэдтэй болж амжаагүй байна.
12. Г.Өсөхбаяр хотод амьдрах дургүй учраас жилийн 365 хоногийн тэн хагасыг нь хөдөө өнгөрүүлдэг байна.
13. Тэрээр ууланд авирах үедээ хамгийн онгироо хүмүүсийн нэг болчихдог гэдэг. Тиймээс ч тэрээр “Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн” гэдэг зүйр үгийг “утгагүй” гэж үгүйсгэдэг.
14. Далайн түвшнээс 7500 метрийн дээр амьд амьтан байх орчин биш. Гэхдээ Г.Өсөхбаяр тэр өндөрт үргэлж авирдаг учраас түүний зүрх гүйх зэргийн ачаалалд цочирддоггүй гэнэ. Хамгийн өндөр бэлтгэлтэй байгаа тамирчны зүрхний цохилт 120 байдаг бол түүнийх 80-аас дээш гардаггүй аж.
15. Г.Өсөхбаяр шашин шүтлэг, лам хар гэж явдаггүй ч уул усаа шүтдэг. Тэрээр уулыг амьтай хэмээн ярьдаг.
16. Тэрээр Эверестийн орой дээр гучаад минут болсон. Түүний Эверестийн орой дээр мандуулсан далбаа одоо Ерөнхийлөгчид хадгалагдаж байдаг аж.
17. Тэрээр мөн мэргэжлийн уулчдын хамгийн их хүч чадлыг шаарддаг “Маккенлид” авирсан анхны монгол уулчин юм.
18. Африк тивийн ноён оргил Килиманжаро /Kilimanjaro/ авирсан хамгийн анхны хүн монгол хүн юм.
19. Түүний авирахыг хүсдэг уул бол Пакистаны Cerro Forre гэдэг уул гэнэ. Дэлхий дээр хамгийн олон хүн амиа алдсан уул. Killer mountain буюу алуурчин уул ч гэж нэрлэгддэг. Тэрээр хэзээ нэгэн өдөр энэ ууланд ур чадвараа сорино гэж боддог тухайгаа ярих дуртай.
20. Улаан цутгаланд авиралт хийсэн.
21. Г.Өсөхбаярыг Хойд туйлын 90 градуст хүрэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч их дэмжлэг үзүүлсэн гэдэг. Тиймдээ ч түүнийг аялалаа амжилттай дуусгаад ирлээ хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм.
22. Тэрээр ууланд авирсан түүхээрээ ном бичихийг зорьж яваа аж.
23. Хөвсгөл далайг дугуйгаар гатлах аялал нь Монголдоо бас л анхдагч болж байв.
24. Англи хэлтэй. /Гэхдээ тааруухан мэдлэгтэй/

24tsag.mn
Сэтгэгдэл (2)