Хошин урлагийн хамтгийн отгон продакшн болох “Эмоци”-ийг үүсгэн байгуулаад байгаа жүжигчин Төтө буюу Д.Түвшинтөрийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Төтө эцэг эхээс тавуулаа. Довдонгийнх гэдэг айл гурван эрэгтэй, хоёр охинтой.
2. Жүжигчний мэргэжлийг бүр багаасаа л мөрөөддөг байжээ. Улмаар 1997 онд СУИС-д хоёр удаа конкурс өгч байж орж байжээ. Түүнийг найруулагч Ч.Найдандорж “Х Түц”-д хөл тавихад тусалж байсан гэдэг.
3. Жүжигчин Төтө буюу Довдонгийн Түвшинтөр нь хошин урлагийн хамтгийн отгон продакшн болох “Эмоци”-ийг үүсгэн байгуулсан билээ.
4. Тэрээр энэхүү продакшнаа өөрийн үнэнч андууд болох С.Тэмүүжин, Г.Нарансолонго нартайгаа хамтран байгуулж анхны уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэсэн байгаа.
5. Мөн СТА Б.Баатархүү, “Хатариш Мино”, жүжигчин Г.Ган-Очир, хөтлөгч Анхаа нар отгон продакшны гишүүд юм.
6. Хэдхэн жилийн өмнө Төтө “"Х-ТҮЦ"-ээ орхино гэсэн бодол байдаггүй. Анх жүжигчин болох гараа, миний амьдрал эндээс эхэлсэн” гэж ярилцлага өгч байсан. Гэвч өдгөө өрх тусгаарлаад буй. Гэхдээ хошин урлагт хэдийнэ байр сууриа эзэлсэн “Х Түц”-ийнхэн Эмоцид үргэлж тусалж байгаа гэсэн шүү.
7. Төтө, Нарансолонго, жүжигчин, дуучин Ундрал, хөтлөгч Өөдөө, жүжигчин С.Баттулга нар нэг ангийнхан. Мөн FM 104,5-ын захирал Т.Бямбацогт, “Шинэ дэлхий” телевизийн Ч.Энхтөрмэн нартай нэг анги. Бүгд л салбартаа амжилт гаргаж яваа авьяаслаг залуус юм.
8. Тэгвэл Төтөгийн ангийнхныг анх нэгдүгээр курсд орж байхад нь эрчүүдийг аав болохгүй эмэгтэйчүүдийг жирэмсэлж болохгүй гэсэн гэрээ хийж байжээ. Харин тэр гэрээг зөрчсөн хамгийн анхны хүн Төтө байсан учир эцэг Төтө нэр авч байсан аж.
9. Дөнгөж нэгдүгээр курст байхдаа, гэрээгээ зөрчин зөрчин аав болсон Төтөг багш нь харин шийтгээгүй өнгөрч байжээ.
10. Тэрээр эхнэртэйгээ арван жилд байхаасаа л үерхэж, найзалсан. Гэргий Туулмаа нь хүнсний технологич, инженер мэргэжилтэй.
11. Өдгөө хосууд маань гурван сайхан хүүхэдтэй өнөр өтгөн айл юм. Гэхдээ хамгийн анхны хүүхдээ өлгийдөн авч байхдаа баярлаж, хөөрөх биш айж сандарч байсан гэдэг шүү. Учир нь тэрээр гэрээ зөрчиж аав болсон хүн.Төтө оюутан болохоосоо хоёр жилийн өмнө хотод орж ирээд янз янзын л юм хийж байсан гэдэг.
12. Төтөгийн ууган хүү өдгөө аравдугаар анги, харин бага нь энэ жил мэндэлсэн. Дунд хүү нь энэ жил зургаан нас хүрч байгаа юм.
13. Том хүү уран гимнастикаар багаасаа хичээллэсэн. Гадагшаа тэмцээнд их явна. Харин ирэхдээ аавдаа янз бүрийн орны архи, дарс авчирч өгнө. Нэг удаа Төтө бүр баярласандаа тас үсэрчихсэн байсан гэдэг.
14. Тэрээр “Сайн, муу, хэрцгий”-д тоглонгоо продюсер ч хийж байсан. Мөн тус бүтээлд хоёр дүрд тоглосон учир энэхүү кино түүнээс маш их ур чадвар, хөдөлмөрийг шаардаж байсан.
15. Жүжигчин Төтө тоглодог дүрүүд шигээ амьдрал дээр ч нэлээд дүрсгүй нэгэн гэдэг. Айл гэрийн эзэн болсон ч хүүхэд шиг томоогүй зантай, хаа ч явсан бусдаар “тоглоом” хийж, дүрсгүйтэж явдаг хэмээн ойр тойрныхон нь хэлэх юм билээ.
16. Төтө бүсгүй хүн, айлын эрх хүүхэд, архинд шунасан эр, азгүй залуугийн дүрд маш чадварлаг тоглодог.
17. Жолооны үнэмлэхтэй болох гэж нэлээн хэдэн жилийн өмнө ШУТИС-д сурч байжээ. Тэгээд дөрвөн жил дэндүү урт санагдаад, орхичихсон гэдэг. Харин жолооны курс хоёр, гуравхан сар болчихсон үед нь үнэмлэх авч байсан.
18. Тэрээр голдуу Hugo boss-н костюмаар гоёдог бөгөөд ихэнхдээ л костюм пиджак өмсдөг.
19. Манай урлагийнханд чөлөө цаг ховорхон гардаг. Тиймээс Төтө чөлөөт цаг гарвал найз нартайгаа биллъярд тоглож, аялалаар явах дуртай аж.
20. Д.Түвшинтөр сүүлийн хамтлагийнхаа экс гишүүн Батаатай хөршүүд төдийгүй үй зайгүй найз учраас орой бүр нэгнийхээрээ орж гардаг.
21. Тэрээр “Х Түц” хамтлагийн “Болсон явдал” инээдмийн уран сайхны кинонд туслах найруулагч, туслах дүрийн ажлыг хийж байсан.
22. Төтө дээрх кинонд туслах найруулагч хийснийхээ дараа “Дүр бүтээнэ гэдэг хамт олонтойгоо гар нийлж ажиллахыг хэлэх ч дүрээ үзэгчдийн сэтгэлд хүртэл амилуулахын тулд “дотор хүн”-тэйгээ илүү ажилладаг. Харин найруулагч бол тийм биш. Өргөн хүрээнд ажилладаг болохоор илүү сонирхолтой юм” хэмээн найз нартаа ярьж байжээ.
23. Төтөгийн хамгийн дургүй зүйл бол хов жив. Тэрбээр хүний ул шагайж явдаг хүнд чин сэтгэлээсээ дургүй, холуур өнгөрөхийг хүсдэг тухайгаа хэлж байсан юм. Мөн их итгэмтгий, цайлган сэтгэлтэй, даруухан л гэж өөрийгөө дүгнэдэг.
24. Хөгжилтэй дурсамж: “Манай ангийн Баттулга шарлаад эмнэлэгт хэвтэхгүй юу. Тэгээд бид эргэх гээд би гэртээ харьж шөл хийх юм боллоо. Харин бусад нь мөнгөө нийлүүлж боов боорцог авахаар болоод, би ч гэр рүүгээ гүйгээд хөлдүү мах тагтан дээрээс оруулаад бөөн юм болж байж шөл хийгээд очтол нөгөө хэд маань Тулгааг эргэхээ больчихсон гээд шөлөө идье гэж байна. Тэгж хэлэнгүүт нь гэнэт уур хүрээд шөлөө хана руу аваачаад савчихаж билээ. Тэгсэн манай ангийнхан хагархай шилэн дундаас махыг нь түүж идээд их хөгтэй” гэв.

24tsag.mn
Сэтгэгдэл (15)