Бидний өдөр тутмын хэрэглээ болсон Youtube-ийн тухай 24 баримтыг хүргэе.
1. Сайтуудыг хандалтаар нь эрэмбэлдэг alexa.com-ийн жагсааснаар Youtube нь хэрэглэгчийн тоогоор дэлхийд гуравдугаарт бичигддэг томоохон сошиал сайт юм.
2. Тус сайтыг 2005 оноос Стив Чен, Чад Хурли, Жавед Кари нар ажиллуулж эхэлжээ. Тэд оройн зоог хамт идэхдээ бичлэг шэйрлэхэд хүндрэлтэй байдаг тухай ярилцсанаас Youtube-ийг бүтээх санаагаа олсон байна.
3. YouTube.com домэйн нэрийг анх 2005 оны Валентины өдөр бүртгүүлчээ. Гэвч тус хаяг нь Universal Tube компанийн utube.com хаягтай ойролцоо тул эхэн үедээ эргэлзээ төрүүлдэг байсан аж.
4. Тэд олны анхаарлыг татсан компаниа 2006 онд “Гүүгл”-д 1.65 тэрбум ам.доллараар худалдсан юм.
5. Youtube-ийн анхны бичлэг бол “Мe at the zoo” бичлэг байв. Үүнийг 2005 оны дөрөвдүгээр сарын 23-нд үүсгэн байгуулагч Жавед Кари оруулжээ. Энд дарж үзнэ үү.
6. Тус сайтад тавигдсан бүх цаг үеийн хамгийн алдартай бичлэг бол БНСУ-ын дуучин PSY-ын “Ганнам стиль” юм. Энэ дууны клипийг есхөн сарын хугацаанд 1,572,091,783 удаа үзсэн байна. Өдөр бүр үзсэн хүний тоо нь нэмэгдэж буй тус бичлэг бүх цаг үед хамгийн богино хугацаанд хамгийн олон удаа үзэгдсэн бичлэг болж Гиннессийн номонд бүртгэгдсэн юм.
7. Youtube-д сард дунджаар 800 сая хүн зочилдог.
8. 2001 онд тус сайтыг хэрэглэгчдийн тоо нэр триллион давжээ.
9. Youtube-ээс 54 хэлээр хайлт хийж, бичлэг үзэж болно.
10. Youtube долоо хоногт гурван тэрбум бичлэгээс асар их хэмжээний мөнгө хийдэг байна.
11. Твиттерт нэг минутад 700 Youtube-ийн бичлэг шэйрлэгддэг аж.
12. Youtube дэх нийт бичлэгийн 10 хувийг HD-ээр хүлээн авах боломжтой.
13. Youtube дэх бичлэгийн тал илүү хувь нь үзэгчдийн сэтгэгдлийг авсан эсвэл эрэмбэлэгдсэн байдаг аж. Харин үлдсэн хэсгийг нь үзсэн хүмүүс ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй гэсэн үг.
14. Youtube-д оруулсан дундаж бичлэг 2 минут 47.16 секундын урттай.
15. Өдөрт 830 мянган бичлэг тус сайтад тавигддаг.
16. Youtube-ийн бүх бичлэгийг үзэхэд 1700 жил шаардагдах аж. Гэхдээ энэ хугацаа өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Одоо ч бас.
17. 18-34 насныхан Youtube хэрэглэгчдийн хамгийн өндөр буюу 35 хувийг эзэлдэг аж. Харин 35-49 насныхан 23 хувь, 12-17, 50-иас дээш насныхан 19 хувийг эзэлдэг. Хамгийн бага хувьтай хэрэглэгчид бол 3-11 настнууд юм.
18.Глобал хэрэглэгчдийн 20 хувь нь Youtube-ийг гар утаснаасаа тогтмол хэрэглэдэг байна.
19. Youtube-ийн дундаж хэрэглэгч өдөрт 15 минутын бичлэг үздэг.
20. Youtube-ийн хамгийн олон хэрэглэгчтэй категори бол тоглоом 27 хувь, хөгжим 25 хувийг эзэлдэг аж.
21. 2009 оны гуравдугаар сард Хятадын цэргүүд түвдийн лам нарыг зодож буй бичлэг тус сайтад тавигдсаны дараа БНХАУ Youtube-ийг хориглох болов.
22. Бүх цаг үеийн хамгйин алдартай бичлэгээс гадна олны таашаалд нийцсэн бичлэгүүдийг дор жагсаажээ. Та үзээгүй бол бас үзээрэй.
23. Youtube-ийн хамгийн олон хэрэглэгчтэй суваг бол “Smosh” юм.
24. Youtube-д минут тутамд 60 цагийн бичлэг ордог аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)