Манай улс АОХН-ийн сайд нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Хурлын талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэе.
1. Хурлыг угтаж нийслэлийн хот тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотын төвийн зам талбай, ногоон байгууламжуудыг цэвэрлэх, сэргээн засах ажил хийснээс гадна хурлын өдрүүдэд авто машиныг сондгой, тэгш дугаараар хөдөлгөөнд хуваан оролцуулж томоохон худалдаа үйлчилгээний захуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.
2. МАХН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд асан Н.Энхбаяр ухаан алдан унав. Мөн ялаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь хэсэгтээ шуугиан тарьлаа. Түүний үйлдлүүдийг зарим хүмүүс төлөөлөгчдийн анхаарлыг татах төлөвлөгөөний нэг хэсэг гэж дүгнэсэн.
3. МАХН-ынхан жагсахдаа барьсан лоозонгууд дээр олон улсын төлөөлөлгчдөд зорилж англиар бичихдээ “Humen right”, “ilated democratic” гэх мэтээр наад захын алдаа гаргасан нь шүүмжлэл дагуулав.
4. Харин Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Холын гийчдийн өмнө ноцолдоод байх нь Монгол улсад л лав нэг их хэрэггүй байх. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг байх аа” хэмээн МАХН-ыхныг шүүмжлэв.
5. АОХН-ийн сайд нарын долдугаар уулзалтыг зохион байгуулахад манай улс гурван тэрбум төгрөгийг төсөвт суутгасан байна.
6. Хуралд оролцохоор ирсэн 104 орны 1215 төлөөлөгч, 50 гаруй байгууллагуудын сэтгүүлчдийн тав тухыг хангахаар Улаанбаатар, Баянгол, Рамада, Пума, Чингис хаан зэрэг зочид буудлуудад хуваарилан байршуулжээ.
7. Хоёр Нобелийн шагналтан ирсэн. Нэг нь Мяньмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи, нөгөө нь Йемений Нобелийн Энхтайвны шагналт, хатагтай Таваккол Карман нар юм.
8. УИХ-ын гишүүн О.Баасанхүү уулзалт дээр илтгэл тавихдаа “Монголын хувьд авлигын системийг нэг хүний систем гэж үзээд бүх бурууг тэр хүнд цохчихоод, ”Авлигагүй орон болох гэж байна” хэмээн ярих юм. Манайд хуулийн байгууллага улс төрөөс тэр дундаа намаас хараат байдгийг олон улсын төлөөлөгчид та бүхэн анзаараасай” хэмээн хэлсэн нь олон улсын төлөөлөгчдийн анхаарлыг татав.
9. Уг хуралд ирэх болон оролцох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шатыг төрийн ордны гадна хийсэн. Мөн төрийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 00-ийг богино хугацаанд ашиглалтад оруулсан.
10. Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ “Дүр эсгэсэн ардчилал нь дарангуйллаас ч халгаатай гэж би зарим үед боддог. Учир нь хий хоосон дүр эсгэсэн ардчилал нийгмийн доголдлыг засч залруулахгүй байх шалтаг болдог” хэмээн Мяньмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чигийн хэлсэн үгээс иш татаж хэлсэн нь твиттерт Монголын ардчиллыг ингэж дүгнэсэн хэмээн шуугих болов.
11. АОХН-ын хурлын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 150 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс дээрэм, булаалтын гэмт хэрэг ихсэх хандлага ажиглагдаж байгаа аж.
12. Монгол Улсын иргэд Унгар Улсад түр хугацаагаар зорчих тохиолдолд тус улсын визийг Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас авах боломжтой болж буйг албан ёсоор мэдэгдэж, ноот бичиг гардуулсан. Энэхүү зохицуулалт 2013 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.
13. Чуулга уулзалтад оролцосон хамгийн дуулиантай зочин бол Тайландын вант улсын Ерөнхий сайд, хатагтай Йинглак Чинават байв. Түүнийг манай эрх баригчид дагаж гүйгээд, тэдгээр зургууд нь нийгмийн сүлжээ сайтуудаар “од” болов.
14. Төрийн ордонд байрлах “Фортуна”-гийн гэх тодотголтой өргөө баригдаад хоёр жил болж буй. Энэхүү орд цагаан өргөөнд зөвхөн эрэгтэйчүүд хөл тавьж болохоос эмэгтэйчүүд бол шагайх ч эрхгүй хэмээх цензурыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өмнөх парламентад гишүүн байхдаа тогтоосон юм. Гэвч “Фортуна”-гийн эл өргөөнд Тайландын Вант улсын Ерөнхий сайд, хатагтай Йинглак Чинават зочилж, гал асаасан нь сенсаци дагуулав. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ удаад гэрэл зурагт бууснаар хатагтай Йинглак Чинаватын дэргэд инээд алдчихсан байсан нь хүмүүсийн дургүйг хүргэв.
15. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурлын хаалтын ажиллагааны үеэр АОХН-ийг даргалах үүргээ Эл Сальводар улсад шилжүүлэв. Тэрээр АОХН-ийг даргалах үүргийг хоёр жилийн өмнө авсан аж.
16. Олон улсын хурлын өдрүүдэд хамгийн ачаалалтай ажилласан хүмүүсийн нэг бол яах аргагүй Гадаап харилцааны сайд Л.Болд байв. Тэрээр өдөрт доод тал нь 4-5 гадаадын сайдыг хүлээн авч, баримт бичиг үйлдсэн байна.
17. Чуулга уулзалтын үеэр айлчлалын санал авсан хүмүүс бол Гадаад харилцааны сайд Л.Болд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар юм. Ерөнхий сайдыг Тайландын ерөнхий сайд Йинглак Чинават урьсан бол Л.Болдыг Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Карл Билдт улсдаа айлчлахыг хүссэн юм.
18. Монгол Улс олон улсын ардчилсан хөдөлгөөний нэр хүндтэй байгууллага болох АОХН-ийг даргалах хугацаандаа АОХН-ийн Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх Хороог байгуулжээ. Мөн орон тооны Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдсон аж.
19. АОХН-ийг даргалах хугацаанд НҮБ-ын дэргэдэх ардчилсан орнуудын бүлгийн ажил тогтмолжиж, НҮБ-ын Женев дэх салбарт АОХН-ийн бүлэг ажиллаж эхэлсэн байна. Мөн ардчиллын шинэ удирдагчдын сүлжээ байгуулагдаж ажилдаа оржээ.
20. Монгол Улс анх удаа “Авлигыг үл тэвчих санаачилга”-ыг АОХН-ийн хүрээнд дэвшүүлж, уг асуудлыг энэ байгууллагын анхаарлын төвд оруулж чадлаа. Энэ удаагийн бага хурал авлигын сэдвийг тусгайлан авч хэлэлцсэнд юм.
21. Мөн “Ардчиллын төлөө Азийн түншлэл” санаачилга хэрэгжиж эхэллээ. “Азийн ардчиллын сүлжээ” үүсч, хоёр жил тутам бүс нутгийн ардчиллын үйл явцад үнэлэлт, дүгнэлт өгч байхаар боллоо.
22.Манай улс энэхүү хуралд сайн бэлдсэн ч зарим талаараа зохион байгуулалт муу байлаа. Гурван өдөр чуулсан, "дэлхийн хэмжээний" гэж тодотгож байсан энэ хурлаар сэтгүүлчид болоод зураглаач нарт ямар нэгэн боломж олгосонгүй. Үндсэн хуралдаан болоод чуулганы нээлт, хаалтад сэтгүүлчдийг нэвтрүүлсэнгүй. Нэвтрүүлсэн ч хэсэг хугацааг өнгөрөөсөн болоод гаргаж байв. Хэдийгээр “press zone” гэгчийг гаргасан боловч гадны төлөөлөгчдийг чөлөөтэй сонгож, яриулах эрх нь хэн нэгэн сэтгүүлчид олдохгүй байсныг хэлэх хэрэгтэй.
23. Харин АОХН-ийн чуулга уулзалтад Монголын талаас парламентын бүх намууд тэгш эрхтэйгээр оролцсон юм.
24. Гадаадын хэвлэл мэдээллийн 50 гаруй байгууллагын төлөөлөл, Монголын 200 гаруй сэтгүүлч уг үйл ажиллагааг сурвалжилжээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (21)