Ердөө 63 насных нь төрсөн өдрийн маргааш 24цаг.мн Нацагийн Багабанди гуайн тухай хачин сонин 24 баримтыг түүвэрлэн хүргэж байна.
1. Хөргөлтийн технологийн инженер мэргэжлээр Одесса хотод суралцаж төгссөн түүнийг их мэриймтгий, номонд дуртай залуу байсан гэж дотуур байрны нэг өрөөний найз, гагауз үндэстэн Николай Малачлы дурсчээ.
2. Тэрээр насанд хүрмэгцээ буюу том хүний амьдралд хөл тавьж, эр хүн болсон даруйдаа тавьсан сахал нь одоо ч хэвээрээ.
3. 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургуульд суралцаж төгсчээ. Оюутан Н.Багабанди найзынхаа хуриман дээр уригдан очоод авахуулсан зураг нь.
4. Ирээдүйн ерөнхийлөгч ажлын гараагаа АПУ үйлдвэрээс эхэлж байв. Тэрээр засварчин, хөргөлтийн механик инженерээр ажиллаж байжээ.
5. Н.Багабанди гар бөмбөг маш сайн тоглодог.
6. 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академид суралцан төгсчээ.
7. Академи төгсөхдөө “Монголын малчдын ухамсрын төлөвшил" сэдвээр философийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
8. Түүнийг шаггүй загасчин гэдэг. С.Баяр, 25 дугаар сувгийн А.Авирмэд агсан, хөгжмийн зохиолч Б.Долгион, бас бус эрхмүүд бол тэдний галынхан байлаа.
9. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэг, “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Ц.Балддорж нар түүний үй зайгүй найз байв. Гэвч одоо тэд бурхан болжээ.
10. 1990-ээд онд АПУ анх 0,33 граммаар савласан цагаан архи үйлдвэрлэж эхлэхэд хүмүүс “Багабанди”, “Мөндөл” гэж нэр өгчээ.
11. Н.Багабанди айлын 5 дахь хүүхэд. Харин Н.Багабандийнх хоёр хүүхэдтэй.
12. Эхнэр А.Оюунбилэг 1975 онд УБДС төгссөн, багш мэргэжилтэй.
13. Түүнд зориулж ХУД-ийн 10 дугаар хорооны иргэн, 78 настай Хандын Улаанбанди гуай
Титэм сургаалиа хайрлаж суудаг Багабанди гуай
Тэнхээ мэдэн номлож суудаг Багабанди гуай
Тавантолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн хүндэт гишүүн Багабанди гуай
Таван сая төгрөгийнцалинтай тансаглаж суудаг Багабанди гуай гэсэн шүлэг тэрлэж байжээ.
14. УАБХЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Санжаасүрэн ““Туулжинпан” компанийн захирал Ли гэгч Багабанди дарга намайг маш найрсгаар хүлээж авлаа. Орос-Хятад ярианы толь дэлгэж байгаад их мэрийн ярилцлаа. Анхныхаа уулзалтыг бодвол биеэ барилгvй чөлөөтэй ярилаа. Багабанди дарга бидэнд тусална гэлээ” гэж зарласан нь том дуулиан болж байв.
15. П.Очирбатыг “хээгүй” гэдэг байсан бол Н.Багабандийг “хийгүй” гэсэн тодорхойлолтыг 1997 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН тарааж байлаа.
16. Нийтлэлч Баабар Н.Багабандийн үеийн ЕТГ-ыг “Монголын төрийг самрах баг” гэж бичиж байсан ч хожим үгээ буцаасан гэдэг.
17. Н.Багабандийнх “Чингис” зочид буудлын ард Солонгосын хөрөнгө оруулалтаар баригдсан хотхонд амьдардаг.
18. 1997 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Сүхбаатар аймгийн уугуул Ж.Гомбажаваас гадна Завханы хоёр хүч үзжээ. Н.Багабанди нутагтаа П.Очирбатаас бараг 2 дахин илүү буюу 64 хувийн санал авч байв.
19. Доорх зураг дээр байгаа хоёр эрхэм, бас дээр нь зохиолч Л.Дашням нар 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлджээ. Н.Багабанди ийнхүү хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа авсан байна.
20. Олон жил тасраад байсан Оросын өндөр дээд хэмжээний зочны айлчлал түүний үед залгагджээ. В.Путин түүнийг 2000 онд “Дружба” одонгоор шагнасан байна.
21. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасны дагуу Н.Багабандид 2005 оноос эхлэн насан туршид нь Засгийн газрын гишүүний тухайн vеийн цалинтай тэнцэх сул цалинг зохих хуулийн дагуу нэмэгдлийн хамт олгож байхаар болсон юм.
22. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын байгаль хамгаалагч нэг нөхөр ерөнхийлөгч Н.Багабандийг мөсний цооногт загасаа алдахын даваан дээр гаргаад ирэхэд нь “Эр хурга!” гэж магтсаныхаа төлөө вискигээр мялаалгаж байв.
23. Иргэний нийгмийн төлөөллүүд “Оюу толгой” компаний ТУЗ-ийн гишүүд болох Н.Багабанди, П.Цагаан, Ч.Ганболд нарыг эргүүлэн татах асуудлаар мэдэгдэл хийж, шаардлага гарган Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ.
24. “Титэм үг” ном нь борлуулалтад нэлээд дээгүүр байр эзэлдэг. Гэвч номын дэлгүүрээс илүүтэй Ардын нам, НАМЗХ зэрэг байгууллага олон тоогоор худалдан авч сурталчилгааны материал, бэлэг сэлтэд зориулдаг гэж хэл амаа билүүдэгсэд бий.

Сэтгэгдэл (40)