Уран бүтээлчид, үзэгч олон ч ам сайтай байдаг жүжигчин Н.Ялалтын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Тэрээр нөхдийнхөө дунд “Агаа” хэмээн дуудуулдаг, соёлын тэргүүний ажилтан Н.Ялалтын бүтээсэн дүрүүд нь сэтгэлд ойр, бас ч үгүй жүжигчний ур чадварыг тод харуулсан байдаг болохоор нь мэргэжил нэгтнүүд нь түүнийг сайн жүжигчин гэж тодорхойлдог.
2. Өөрөө бол их даруу нэгэн. Сайн болсон гэж дуугарахаасаа илүүтэй хичээж байна хэмээн ярих нь их.
3. Шинэ жил, сургуулиудын хоорондын урлагийн үзлэг, уралдаанд оролцоод багаасаа урлагт их сонирхолтой хүүхэд байжээ.
4. Түүний удамд жүжигчин хүн байгаагүй. Харин ээжийнх нь өвөө уртын дуу их сайхан дуулдаг хүн байжээ. Аав нь хүмүүст хоч өгдөг, наргианч талдаа хүн байжээ. Аав нь түүхийн багш, ээж нь насаараа Налайхын түргэнд жолооч хийж байсан.
5. Тэрээр Налайхад төрж өссөн. Аав нь Говь-Алтай аймгийн Дарви сумынх. Ээж нь Төв аймгийнх.
6. Түүний эхнэрийг Ч.Ганцэцэг гэдэг. Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөөд, Японд Аялал жуулчлал, Хэвлэлийн хүрээлэнг сэтгүүлч мэргэжлээр төгсжээ.
7. Хосууд хоёр хүүтэй. Том хүү Баяр нь гуравдугаар анги, бага хүү Төгөлдөр нь зургаан настай.
8. Жүжигчин Н.Ялалт шүлэг зохиох нууцхан авьяастай аж.
9. Түүнийг гаднаа мөн ажил албандаа их хурц шийдэмгий хүн. Гэхдээ амьдрал дээр уяхан, өрөвч хэмээн түүний ойр тойрных нь найзууд хэлдэг.
10.Тэрээр мотоцикл сонирходог. Нэг ёсондоо Мото спортын улаан хорхойтон юм.
11. 1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр урлагийн гавьяат зүтгэлтэн Сугар багшийн удирдлага дор сурч дүүргэсэн. Дөнгөж сургууль төгссөн хүүхдэд тайз, дэлгэцийн бүтээлийн дүр олдоно гэдэг амаргүй. Тиймээс тэрээр сургуулиа төгсөөд МҮОНТ-д орчуулгын киноны жүжигчнээр нэг хэсэгтээ ажилласан.
12. Кинонд дуу оруулах нь дэлхийд алдартай жүжигчдийн тоглолтыг харж, дуурайж, туршиж үзэх давуу талтай байдаг. Тиймээс тэр бүх жүжигчдийн жүжиглэж байгааг харж, дуурайж, туршлагыг хуримтлуулж байжээ.
13. Гэхдээ орчуулгын кинонд дуу оруулж байхдаа “Чам шиг муу жүжигчин орчуулгын жүжигчин болж чадахгүй” гэж хөөгдөж, МҮОНРТ нэг хэсэг түүнийг дуудахаа байсан цаг ч байсан гэдэг. Гэсэн ч тэр шамтраагүй, өдийг хүртэл явж чадсан.
14. Анх МҮОНТ-ийн найруулагч Нармандах “Оюутны амьдрал” кинондоо хоёрдугаар найруулагчаар ажиллахын зэрэгцээ туслах дүрд тоглох санал тавьсан аж. Дөнгөж сургууль төгссөн хүүхэд тийм том санал хүлээж аваад маш их баярлаж байсан нь мэдээж.
15. Дараа нь драмын театрын найруулагч Түвшин “Алтан унага” театр байгуулж, У.Шекспирийн “Зуны шөнийн зүүд” жүжгийг тавьж, Ялалтыг тоглуулсан. Энэ нь зохиолчийн бүтээлд тоглож байсан анхны тохиолдол юм.
16. Хувьсал продакшины “Шөнө дундын бүжиг нэртэй жүжгэнд тоглох санал ирснээр Драмын театрт танигдаж байжээ.
17. Оюутан байхаасаа эхлэн зургаан жил тасралгүй өгүүллэг уншиж, “Утгын чимэг” наадамд оролцож байсан. Анх зохиолч Сарантуяагийн “Дэлт цагаан азарга” өгүүллэгийг уншиж байжээ. Энэ өгүүллэгээрээ тус наадмын тэргүүн шагналыг хүртсэн.
18. Дараа нь зохиолч До.Цэнджавтай хамтран ажиллаж, олон өгүүллэгийг уншсан. Мөн До.Цэнджавын зохиол “Чонын алтан шагай” кинонд тоглосон.
19. Өмнө нь түүнийг “Шинэ байр 2” гэр бүлийн реалити шоуны хөтлөгч Агаа гэдгээр нь хүмүүс дууддаг байсан бол энэ кинонд тоглосны дараа Бясаа гэх болсон.
20. Тэрээр Дамчаа гуай шиг Смейл тайж, ардын жүжигчин Н.Сувд шиг Мандухай хатан гэж дуудуулах дүртэй болох хүртлээ бүх дүрүүдээ чин сэтгэлээсээ бүтээдэг гэсэн.Тиймээс бүтээлээ чанаржуулж, нөхөж боломгүй орон зайтай, хэн хүнд хүндлэгдсэн жүжигчин болохыг мөрөөдөж явдаг.
21. Ихэнх бүтээсэн дүр нь хэрцгий, алуурчин, дайчин дүр байдаг. Мөн хэд хэдэн кинон дээр үхэж төгсдөг дүрийг бүтээсэн.
22. Орчуулгын киноны урлагийг зөв ойлгож, түүнийг хайрлаж, өөртөө байгаа бүх авъяас чадвараа бүрэн гүйцэд зориулж ажиллаж чадсан хүн бол Ялалт. Тиймдээ ч тэрээр өнөөгийн орчуулгын киноны дуу оруулагчдад үнэхээр шүүмжлэлтэй ханддаг.
23. Юу юуны духанд хүрээгүй цээжээ дэлддэг хүмүүсийн дэргэд тэр бол хийж бүтээж, хөдөлмөрлөж яваа жинхэнэ нэр шигээ ялж яваа,мэргэшсэн жүжигчин хэмээн үзэгч олон түүнийг үнэлдэг.
24. Тэрээр орлон тоглолгчийг өөрийнхөө өмнөөс тоглуулаад байх нь ховор. Гэхдээ “Долоон бурхан харвадаггүй” киноны Гарамын дүрд морьтой давхиж байгаад онхолдож унадаг хэсэгт орлон тоглогч тоглуулсан. Жүжигчин өөрөө зориг гаргаж, эрсдэлийг дааж энэ хэсэгт тоглож болох ч кино групп ийм эрсдэлээс болгоомжилдог. Гол дүрийн жүжигчин бэртвэл баг тэр чигтээ ажлаа хойшлуулах болдог учир тоглуулахаас өөр аргагүй байсан гэдэг.

Сэтгэгдэл (18)