Хүүхэд наснаасаа л найзалж байсан дөрвөн охин хамтлаг байгуулж “Honey moon” нэртэйгээр тайзнаа гарч ирсэн цаг саяхан. Залуу уран бүтээлчдээ дэмжих үүднээс бид энэ удаад “Honey moon” хамтлагийн 24 баримтыг уншигч таньд дэлгэж байна.
1. “Honey moon” хамтлаг дөрвөн гишүүнээс бүрддэг. Тэд 10 жилийн сайн найзууд. Оюутан болоод хамтлагаа байгуулсан.
2. Чемка, Урангоо Солонго гурав “Оюуны ундраа” сургуулийг төгссөн. Харин Золоо Солонгост сургуулиа төгсөөд ирсэн. Мөн Чемка сэтгүүлч мэргэжлээр дахин суралцаж байгаа.
3. Тэд хамтлагаа байгуулсанаас хойш өдгөө гурван жил болох гэж байна.
4. Нэгэн хэвийн стильд баригдахыг хүсдэггүй хамтлаг учир янз бүрийн төрөл, жанраар уран бүтээл туурвидаг. Цаашдаа ч поп, каунтри стилийн дуугаар дагнан уран бүтээл хийнэ. Түүнчлэн dance, R&B чиглэлийн дуунууд ч хийх аж.
5. Тэд дэлхийн тавцанд гарч, дуулах мөрөөдөлтэй. Ингэхийн тулд эхлээд монголдоо байр сууриа олж, бататгаад дараа нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх бодолтой байгаагаа нэгэн ярилцлагандаа дурьджээ.
6. Хамтлагийн охид Ази дахь бүх хэлийг мэддэг гэсэн. Тиймээс цаашид орон орны хэлээр дуулах бодолтой байгаагаа ч нуугаагүй юм.
7. Тус хамтлагт Монголд сүүлийн үед гарч ирээд байгаа олон охидын хамтлагаас онцлог давуу тал байгаа. Энэ нь анх өөрсдийн боломж бололцоонд тулгуурлаж, цэвэр хөдөлмөрөөрөө гарч ирсэнд оршино. Бусад хамтлагууд бол анхнаасаа продюсертэй, бэлэнчлэх сэтгэлгээ суусан гарч ирдэг.
8. Харин тэд бүх зүйлийг эхнээс нь эхэлсэн. Продюсерч үгүй бор зүрхээрээ явж байгаа. Их хөдөлмөрч охид гэгддэг.
9. Хамтлагийн нэр бол “Бал сар” гэсэн утгатай. Амьдралын хамгийн жаргалтай өдөр, мөчүүдийг бэлгэдэж энэ хайрын өдрийн нэрийг сонгосон гэдэг. Үүнийгээ ч дагаад тэд хайрын үг шингэсэн, хайрын утга санаатай уран бүтээлүүд хийдэг.
10. Хамтлагийн охидын хувьд бага насандаа ихэнх нь гэр амьтай байсан гэдэг. Тухайлбал, Солонго багадаа хөдөлгөөнтэй сахилгагүй талдаа хүүхэд байсан. Харин Золоо багаасаа Солонгост амьдарч өссөн. Гэртээ л ихэнх цагийг өнгөрөөдөг, ичимхий даруухан хүүхэд байлжээ. Тэгвэл Урангоо мөн л гэртээ ихэнхдээ байдаг, найзууд нь орцонд ирж уулздаг байж.
11. Арван жилд байхдаа найрал дуунд Чемка, Урангоо, Солонго гурав явдаг байсан. Тэр үеэс л дуулах ёстойгоо мэдэж байжээ. Мөн тэр үед сургуульдаа Angel, Lаky гэх мэт өөр нэртэйгээр хамтлагаа байгуулж байжээ.
12. Харин тэдний хоббины тухайд, Урангоо зураг зурах, хөгжим сонсох дуртай. Золоо кино үзэх, гадуур зугаалах, дуу сонсох, шүлэг бичих сонирхолтой. Солонго зохиол бичих, аялалаар явах хоббитой юм.
13. Урангоогийн хувьд найзуудтайгаа хамтлаг байгуулахаасаа өмнө амьд хөгжим тоглодог байсан. Амьд хөгжмийн олон шоу арга хэмжээн дээр түүнийг харж байсан биз ээ.
14. Анх тус хамтлаг “Хайр сэтгэл” гээд дуу дуулж байсан.
15. Тэд уран бүтээлээс гадна стиль имиж, хувцаслалт гээд бүх тал дээр өөрсдөө анхаардаг. Тэдэнд ивээн тэтгэгч, продюсер одоогоор байхгүй.
16. Чөлөөт цаг гарвал Золоо найзуудтайгаа гадуур зугаалж, кино үздэг. Аль болох хөгжилтэй өнгөрөөхийг боддог. Харин Урангоо цэвэр агаарт гарч зугаалах дуртай. Мөн ном уншиж, загварын суваг үздэг.
17. Хамтлагийн гишүүн Солонгоогийн хувьд үндсэн мэргэжил нь жүжигчин. Одоогоор “Маск” продакшн-д харъяалагддаг.
18. Батбаярын Урангоогийн хувьд Япон хэлний орчуулагч, багш мэргэжилтэй. Англи, Япон хэлтэй.
19. Харин Золоо багаасаа Солонгост амьдарч, Солонгосийн их сургуулийг төгссөн.
20. Хамтлагийн охид олон найз нөхөдтэй. Харин тэдний ааш зангийн талаар зарим нэг найзууд нь юу хэлснийг уншигч таньд сонирхуулъя. Солонгоо бол дөлгөөн тайван, өрөвч, байгаль дэлхий амьтанд хайртай нэгэн аж. Ерөнхийдөө их тайван адгуу биш аж.
21. Харин Урангоо бороонд алхах, хөгжим сонсож мэдрэмжээ бичих дуртай. Ааш араншингийн хувьд их эмзэг, гомдомхой, амархан уйлчихдаг гэсэн шүү.
22. Золоо бол тайван, хүлээцтэй, тэгвэл Чемка бодсоноо шууд хэлдэг, их нийтэч, өөртэй итгэлтэй, илэн далангүй аж.
23. Хамтлагийн охидын зарим нь их спортлог. Сонирходог спортынх нь талаар цухас дурдвал, Б.Солонго сагсан бөмбөг, хөл бөмбөг сонирхож, шимтэн үздэг. Харин О.Золоо усан спортод илүү сонирхолтой. Б.Урангоогийн хувьд спорт ер сонирходоггүй гэнэ шүү.
24. Эцэст нь тэдний найз залуутай эсэхийг танилцуулъя. Үүнийг мэдэхийг хүссэн олон залуучууд байгаа биз ээ. Хамтлагийн гишүүн Б.Урангоо, Чемка хоёр найз залуутай. Харин Золоо, Солонго хоёр одоогоор үерхэдэггүй аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)