"Хонхны нулимс"-аар алдаршиж, МУГЖ цолоор хүртэл энгэрээ мялаасан Ч.Бат-Эрдэний тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Анх “Хонхны нулимс” дуугаараа олны танил болж байсан Чинбатын Бат-Эрдэнэ хэмээх энэ залуу хэдхэн жилийн дотор олны танил болж, бас МУГЖ гэдэг цолыг энгэртээ зүүсэн.
2. Монгол улсын гавьяат жvжигчин хэмээх эрхэм хvндтэй цолоор энгэрээ мялааснаас хойш тэрээр уран бvтээлийн хувьд нам жим байсан билээ. Нvдээ олоогvй шагналтан гэж хангалттай цоллуулсан тэрээр "Намайг гавьяат болоход ээж минь л vнэн сэтгэлээсээ баярласан" гэсэн ярилцлага өгснөөс хойш хэвлэлээр ч харагдахаа байсан цаг саяхан.
3. Анхны бие даасан тоглолтоо 2003 онд “Хонхны нулимс” нэртэйгээр хийж байсан. Энэ дуу ч олон залуусыг хөглөж, уйлуулж дуулуулж байсан бөгөөд хонхны баярын чимэг болсон уран бүтээл юм. Түүнээс хойш нийт долоон удаа бие даасан тоглолтоо ард түмэндээ тайлагнаж, зургаан удаа эх орноо нар зөв бүтэн тойрсон.
4. Оюутан байхдаа халаасандаа мөнгөгүй байхад нь хөгжмийн зохиолч Аранза, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Болормаа хоёр түүнд туслаж хямд үнээр “Хонхны нулимс” дууг нь үнэгүй шахам бичиж өгч байсан гэдэг.
5. Тэгвэл таван жилийн дараа тэрээр “Монголын тухай” бие даасан тоглолтоо хийж байгаа бөгөөд өчигдөр, өнөөдөр хоёр өдөр үргэлжилж байна.
6. Тэрээр тоглолтоо дуусаад 21 аймгаараа аялан тоглолт хийх аж. Энэ сарын 22-ноос нэг сарын хугацаанд эх орноо бүтэн тойрчих юмсан гэж бодож байгаа бидэнтэй хуваалцсан юм.
7. “Хонхны нулимс” тоглолтоо ард түмэндээ хүргэх гэж 45 хоногт монголоо тойрсон гэдэг. Хамгийн сүүлд Г.Эрдэнэбат гавьяаттай хамт “Хит” тоглолтоо 28 хоногт бүх аймагт тоглосон. Бүх аймагт 28 хоногийн дотор уран бүтээлээ хүргэсэн хүмүүс эл хоёроос өөр байхгүй биз ээ. Энэ нь Монголд анхны орон нутгаар аялан тоглох үндэс суурь болсон.
8. Мөн түүний нэг хэсэг уран бүтээлээсээ холдсон нь урлагийн менежмент судлаж, ном бичиж, Ирландад сурах болсонтой холбоотой юм. Тэрээр хоёр сарын өмнө Монголдоо ирсэн. Мастерын дараах сургалтад манлайлан удирдах чиглэлээр сураад төгсчээ.
9. Сурч байх хугацаандаа хэд хэдэн уран бүтээлчийн тоглолтыг зохион байгуулж, продюсерээр нь ажилласан. Тэр дундаа Д.Намсрайноров, П.Идэржавхлангийн тоглолтыг зохион байгуулж байсныг уншигч та санаж байгаа байх.
10. Харьд байгаа хүн бүр эх нутгаа, гэр ахуйгаа үгүйлэх нь мэдээж. Тэрээр Ирландад очоод эхний зургаан сар үнэхээр хэцүү байсан гэдэг. Би ер нь юунд ирчихээд байна вэ гэж хүртэл бодогдсон аж.
11. Ч.Бат-Эрдэнэ хэзээнээс улс төр сонирходог, түүнийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дэмждэг байсан. Гэтэл манай эрхэм сургуулиа төгсөж ирээд Ардчилсан намд элсэхээр яригдсан. Хэрэв үнэн бол олон жил дэмжсэн андаасаа урваж байна гэсэн үг юм.
12. Тэрээр СУИС-ыг төгссөн. Нийтийн дууны ханхүү гэгдэх С.Жавхлан, Болбаатар, Чулуунбаатар нартай нэг анги байжээ.
13. СУИС-д сурч байхдаа сургуулийнхаа хөгжмийн наадмын тэргүүн байрт шалгарч байсан тэрээр Намсрайноровт “Эх нутаг”, “Энхрийхэн”, Дуучин Чулуунчимэгт “Санадаг болов уу намайг”, Монгол Улсын гавьяат жүжигчин Ганзоригт “Нутаг ижий хоёр” гэх мэтчилэн дууны аяыг зохиож өгсөн юм. Түүнчлэн ая зохиох бол түүний хобби.
14. Түүнийг эхнэрээсээ салж хослон дуулдаг дуучин Э.Оюумаатай нэг хэсэг хамтран амьдарч, хайр сэтгэлийн жиг ургуулж байсан гэдгийг хүн бүр мэднэ. Мөн Э.Оюумаагаас өөр эмэгтэйтэй ч нэр холбогдож байсан удаатай. Гэвч эцэст нь буруугаа хүлээж анхны эхнэр дээрээ очсон гэдэг.
15. Оюутан байхдаа л эхнэртэйгээ танилцаж, дотуур байрнаас бие биенээ олж, ханилж байжээ. Тэд хоёр хөөрхөн хүүхэдтэй юм.
16. Дуучин Э.Оюумаатай хайрын дууг хамтран дуулж, бас хаа сайгүй аялан тоглож, чамлахааргүй мөнгө төгрөг хураасан гэдэг. Харин тэдний салах шалтгаан нь мөн л хөрөнгө мөнгөнөөс болсон хэмээн зарим хүмүүс ярьдаг юм билээ.
17. Мөн Э.Оюумаад байсхийгээд л гар хүрч, зоддог байсан тухай уншигчид маань сонсож байсан биз ээ. Тэгэхээр тэдний салалт мөнгөнөөс болсон уу, хувийн энэ хэрүүл маргаанаас болсон уу мэдэхгүй юм.
18. Харин Э.Оюумаагаас салсан тухайгаа тэрээр “Миний алдаа гэвэл энэ л байсан. Би ямар мундаг гайхалтай зүйл хийчихсэн биш үүнийг яриад байхыг хүсдэггүй. Миний хувьд цамцныхаа товчийг зөрүүлээд товчилчихсон байсан юм аа. Одоо харин зөв товчлох гэж хичээж байна” гэсэн юм.
19. Үүний дараахан Говьсүмбэр аймгийн “Боржигин” чуулгын дуучин Г.Янжиндулам гэгч төдийлөн олны танил бус , залуухан дуучинтай нэр холбогдсон. Гэхдээ л эцэст нь хоёр хүүхдийнхээ ээжийг сонгосон.
20. Түүнтэй ойр байдаг зарим нэг хүнээс ааш араншинг нь асуухад, илүү дутуу зангүй, нөхөрсөг, хөдөлмөрч, юм юмандаа авьяастай гэсэн тодотголыг хэлсэн юм.
21. Хошин урлаг, нийтийн дууг шүүмжлээд байдагт маш их дургүй. Мөн дуугаа хэрхэн амьдруулж байгаа нь л сонин болохоос ам барихыг гол гэж үздэггүй.
22. Түүнийг урлагийнхан төдийгүй найз нөхөд нь Ээнээ хэмээн дууддаг.
23. Оюумаа, Бат-Эрдэнэ хоёр монгол ардын уртын дуугаар телевизийн зохиомжит нэвтрvvлэг хийж байсан түүхтэй.
24. Эцэст нь гэж хэлэхэд түүний "Монголын тухай" тоглолт маш сайхан болж, хүмүүс их л ам сайтай байгаа сурагтай.

24tsag.mn
Сэтгэгдэл (31)