24tsag.mn УИХ-ын 26-р тойрогт АН-аас нэр дэвшин Д.Сумъяабазартай өрсөлдсөн Л.Эрхэмбаярын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Тэрээр Архангай аймгийн Их тамир сумын уугуул. Аав нь нутаг усандаа ажилсаг нямбай, амьдрах ухаанаараа гайхагдаж явсан Ломбо гэж хүн байжээ.
2. 1962 онд найман хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь нь болж төрсөн. Харин ээжийг нь Г. Цогзолцэрмаа гэдэг. Насаараа багш хийсэн хүн.
3. 1980 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 1-р 10 жилийн сургуулийг дүнтэй төгссөн.
4. ХААИС-ийг 1985 онд зоотехникч мэргэжлээр төгссөн. Ажлынхаа гарааг Архангай ХААУГ-ын Үржил селекцийн улсын станцын орлогч даргаас эхэлжээ.
5. “Монгол сарлагийн үржил селекцийн зарим үзүүлэлт” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
6. Түүнийг ангийнхандаа “консультаци” өгдөг, сургуулийнхаа үдэшлэгийг хөтөлдөг, дөрвөн мөрт холбочихдог хөдөлгөөнтэй залуу байсан гэж сонинд өөрийнх нь намтарт бичжээ.
7. Л.Эрхэмбаярын оюутны ангийхан 56-уулаа төгссөнөөс найман хос төржээ. Тэдний нэг нь Л.Эрхэмбаяр мөн түүний эхнэр Б.Тунгалаг нар юм.
8. Тэрээр ганц охинтой. Охин Баяржаргал нь Бээжингийн их сургуульд таван жил суралцаж олон улсын харилцааны эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Англи, хятад хэлтэй. Одоо “Түмэн шувуут” компанийн захирлаар ажилладаг аж.
9. 1999 онд БНЭУ-ын Хайдербад хотын Гадаад харилцааны дээд сургуулийг төгссөн.
10. 25-тайдаа Архангай аймгийн Засаг даргын сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, ялалт байгуулсан. Үүнээс түүний улстөрч эхлэл тавигджээ.
11. Дараа Улаанбаатар хотод ирж суурьшжээ. Ингэхдээ ажиллаж амьдарч байсан СХД-ийнхээ Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөж ялалт байгуулсан байна.
12. Тус дүүргийн намын дарга байхдаа 2005 онд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” 2006 онд “Ардчилсан нам иргэдээ сонсч байна”, “Сонсдоггүй төрийн чихийг угаая”, 2007 онд Ардчилсан намыг амтлах өдрүүд”, “Хорооны даргыг хэн сайн хийж чадах вэ, Надтай ирж уулзана уу”, 2008 онд “Ардчилсан нам танай хаалгыг тогшино” аяныг зохион байгуулсан бол 2009 онд “Хүүхдийн парк хаачив” хэлэлцүүлэг, 2010 онд “Мөрөөдөл бүртгэх өдрүүд”,2011 онд “Бухимдал бүртгэх өдрүүд”, “Сонгинохайрханы 805 залуу” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулсан байна.
13. Өнгөрсөн жилүүдэд тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байлаа.
14. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж ялагдаж байв.
15. Мөн Л.Эрхэмбаярыг намынхаа хурлаар 96,4 хувийн саналаар Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргын суудлаасаа огцорсон гэж хэвлэлээр бичжээ.
16. Тэрээр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн Д.Тэрбишдагва нартай өрсөлдсөн.
17. Гэсэн ч УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгогчдын 28 хувийн санал авч байж УИХ-ын гишүүн болох ёстой. Гэтэл Л.Эрхэмбаяр 26.8 хувийн, МАН-ын нэр дэвшигч Д.Сумъяабазар 25.8 хувийн санал авч гурав, дөрөвт эрэмбэлэгдсэн тул дахин сонгууль явуулахаар болсон.
18. Л.Эрхэмбаяр өнгөрөгч УИХ-ын сонгуулийн дараа түр үнэмлэхээ хүртэл авч байв. Түүнийг 30.657 хүний санал авч, нийт сонгогчдын 29.6 хувийн санал авсан атал УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороо нь хүчингүй саналын хуудсыг үндэслэн 26.9 хувь гэж мэдээлсэн гэх шуугиан дэгдсэн.
19. Өөрөөр хэлбэл, Тойргийн хороо хуульд зааснаар зөвхөн хүчинтэй санал бүхий хуудаснаас хувийг тооцох ёстой байтал буруу аргачлалаар нийт саналын хуудсыг тоолж 26.8 гэх хувийг гаргасан гэдэг юм билээ.
20. Тиймээс тэрээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тэрээр гомдол гаргаж байв.
21. Тэрээр гомдолдоо сонгууль 28-аас дээш хувийн санал авсан болохыг тогтоож өгөхийг хүссэн ч түүний гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгосон юм.
22. Тиймээс хууль ёсны дагуу дахин сонгуулийг уржигдар буюу энэ сарын 14-нд явуулсан.
23. Тус сонгуулиар урьдчилсан дүнгээр Сумьяабазар 53,31% , Л. Эрхэмбаяр 45,21% хувь гэсэн байдлаар ялагджээ.
24. Сонгуулийн эцсийн дүн одоо хүртэл гараагүй байна. Энэ тойргийн дахин сонгууль бас л маргаан дэгдээгээд байгаад юм. Учир нь 22.00 цаг хүртэл сонгуулийг явуулаагүй. Хууль зөрчиж 20.00 цагт сонгуулийн үйл ажиллагааг зогсоосон учир дахин сонгууль явуулах хэрэгтэй гэж зарим хүмүүсийн зүгээс үзэж байгаа юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (23)