УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээ сонгох дахин санал хураалтад илүүрхэж яваа Д.Сумъяабазар аваргын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Долгорсүрэн зааных дөрвөн хүү нэг охинтой. Хамгийн том хүү нь Сугаррагчаа, тэгээд Сумъяабазар, Сэржбүдээ, Дагвадорж. Тэднийх “Хүчтэн” хэмээх овогтой. Ийм гэр бүл ийм овог авахгүй бол өөр хэн энэхүү овгийг зүрхэлж авах билээ дээ.
2. Ээж Х.Пүрэвбадам нь 25 дугаар бааз буюу хожим Автокомбинат болсон тээврийн байгууллагын нягтлан, аав Д.Долгорсүрэнг танилцуулах нь илүүц биз.
3. Аваргыг мэндлээд 14 хоноогүй шахам байхад нь эмээ дээр нь өгөөд ээж нь ажилдаа орсон гэдэг. Ингээд эмээгийнхээ хүү болжээ. Зурагтад хашаанд амьдардаг тэрбээр хожим эмээгээ амирлахад л гэртээ очсон гэдэг. Гэр хороололд ус авч, түлээ хагалан, долоо хоногтоо амралтын өдрөөр л усанд орохоор гэртээ очдог байж. Гэр хороололд эмээгийнхээ дэргэд өссөн нь Сумъяабазарыг ажилд сургаж, бүл суухад ч зохих дэм болсон хэрэг.
4. 20 гаруй жил бөхийн дэвжээнд уран, хурц барилдааныг үзүүлж, олны хайртай аварга болсон тэрээр дахиж барилдахгүй гэдгээ мэдэгдэж олон хүнийг сэтгэлээр унагасан. Гэхдээ гарч ирж байгаа залуу үедээ зайгаа тавьж өгөх нь монгол бөхийн жам юм даа.
5. Гэхдээ одоо аварга гэж ярих нь зөв үү улс төрч гэж дуудах нь зөв үү. Ямартаа ч өдгөө тэрээр бизнесмэн болсон.
6. Женко Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ аварга, сүмо бөхийн Д.Батбаяр нарын араас улс төррүү ширүүхэн харайж яваа хүн бол П.Сумъяабазар аварга юм.
7. Тэрээр МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа. Харин тус дүүргийн сонгогчид өчигдөр саналаа өгсөн юм. Сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа юм.
8. Гэхдээ тэрээр Л.Эрхэмбаяраас илт давуу санал авсан гэсэн урьдчилсан дүн гараад байгаа. Дахин санал хураалтын дүнг нэгтгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Сумьяабазар 53,31% , Л. Эрхэмбаяр 45,21% авсан гэсэн урьдчилсан дүн гарсан.
9. Ерөнхий сайд Н.Алтанхуяг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэгт очиж саналаа өгсөн бөгөөд үүнийхээ дараа твиттер хуудастаа намаасаа нэр дэвшсэн Л.Эрхэмбаярыг дэмжин "Шинэчлэл хийхэд энэ суудал тун чухал байна" хэмээн жиргэжээ. Тэгвэл их аварга Асашёорюү Д.Дагвадорж үүнд тун ч эгдүүцжээ. Тэрбээр Ерөнхий сайдын жиргээнд "Ерөнхий сайдаа та ингэж хуулиа зөрчиж байхад би зулай даран төрсөн ахыгаа дэмжиж болох юм байна тийм ээ" хэмээн хариу бичиж бухимдлаа илэрхийлжээ.
10. Өмнө нь ч энэ байдал давтагдаж байсан. Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулиар ахыгаа дэмжээгүйд шаралхсан дүү Д.Дагвадорж нь МҮОНРТ-ийн даргад эр бяраа гаргаж хэрэг өдүүлж байсан удаатай. Гэтэл бусдын биед халдсан хэргийг ах Д.Сумъяабазар нь “Эр улсуудын хооронд байдаг л зүйл” хэмээн үл ойшоосон. Тэр үед иргэд “мань эр хэрвээ төрийн түшээ болчихвол дүүгээ явуулаад л дургүй хүргэсэн нэгнээ гөвүүлээд байх нь” хэмээцгээж байсан.
11.Үндэсний хөрөнгө оруулалтын банкныхаа шугамаар 350 мянган ам.долларын хэрэгт холбогдон бусдыг хохироосон гэгдэж баахан сенсаац тариад байсан.
12. Одоогоос хэдэн жилийн өмнө тэрээр байнга л эхнэрээсээ өөр хүүхнүүдтэй нэр холбогддог байсан. Тэр ч бүү хэл Хархорин дахь жуулчны бааздаа хэд хэдэн удаа эхнэрээсээ өөр эмэгтэй дагуулан очиж байсан талаар тэнд ажилладаг хүмүүс ярьцгааж байсан удаатай.
13. Аварга Д.Сумьяабазарын гэргий Чуваамидийн Мичидмаа бусад бөхчүүдийн эхнэрүүдийг бодвол харьцангуй олны танил. Учир нь тэрээр монголын тэргүүн миссийн өргөмжлөлтэй. Өвөрхангай аймгийн уугуул бүсгүй аав Чуваамид нь монголын хамгийн нэртэй сийлбэрчин. Аварга гэрийгтэйгээ нэг нутаг усны бөгөөд тэднийх хоёр хүүхэдтэй.
14. Тэрээр дунд сургуульд байхдаа их идэвхитэй хүү байжээ. Хичээлдээ сайн. Тэр тусмаа биеийн тамир, математик, дуу хөгжимдөө илүү мундаг. Багадаа хамгийн сахилгагүй нь байсан ч томроод хамгийн даруухан нь болчихсон гэдэг.
15. Анх 1987 онд бөхийн секцэнд орж байсан. Тэр үед гарьд Б.Гантогтохтой танилцсан гэдэг. Ганаа Сумъяаг бодвол өсвөрийн аварга болчихсон, бөхийн эрдэмд шамдаад эхэлчихсэн байж. Нэг ёсны Сумъяаг ирлэж, хурцалж өгсөн хүн гэгддэг.
16. Хамгийн анх Өсөхөөтэй Пионерийн байгууллагын нэрэмжит тэмцээний эхний тойрогт барилджээ. Нөгөө булангаас Сумъяагийн эсрэг нэг их өндөр залуу гараад ирэх нь тэр. Тэрээр дотроо “Хаанаас ийм лут том хүүхэд гараад ирэв ээ, насаа дараад ороод ирж байгаа байх” гэж бодож байсан гэдэг.
17. Д.Сумъяабазар 1994 оны баяр наадмаар нутгийн дархан аварга Д.Цэрэнтогтохоор тав давж улсын цолтны гэр бүлд багтсан юм.
18. Тэрээр чөлөөт бөхөөр Атланта, Сиднейн олимпод оролцож байсан. Мөн 1996 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 1997 оны Зүүн Азийн наадмын алт, 1998 онд Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн хүчтэн юм.
19. 1996 онд олимпод оролцох тамирчид улсын наадамд барилдахгүй гэсэн шийдвэр гарав. Энэ үед жинхэнэ “галзуу” өрсөлддөг байсан Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр нар нь улсын заан цолыг хүртсэн байсан юм. А.Сүхбат, Сумъяа хоёр начин цолтой араас нь нэхэж байлаа. Яагаад ч энэ наадмыг алдаж болохгүй хэмээгээд, олимпийн тамирчин бэртвэл хариуцлагаа өөрөө хүлээнэ гэж гарын үсэг зураад зодоглолоо. Энэ нь ч зөвдөж, долоогийн даваанд Ц.Цэрэнпунцаг зааныг давж заан цол хүртлээ. Гарын үсэг зурж заан цол авсан нь гайхалтай.
20. Түүний дараа 1998, 1999 онд найм давж үзүүрлэсэн. Мөн 2000, 2001, 2002 онуудад зургаа давсан бол 2003 онд дахин найм давж улсын гарьд цолны эзэн болсон юм.
21. 2006 он. Улсын их баяр цэнгэл наадмаараа арав давж түрүүлэн Монгол улсын аварга цолыг хүртлээ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор их шөвөгт Г.Өсөхбаяр аваргыг, үзүүр түрүүнд Д.Азжаргал арсланг давж энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм.
22. Д.Сумъяабазар сөрөг мэдээлэл цөөнгүйг дагуулдаг нэгэн. Үүнд, олны өмнө гэгээн цагаан өдөр эхнэрээ зодож байсан гэгддэг юм билээ.
23. Түүний дүү Д.Дагводорж ахынхаа төлөө юу хийхээс буцахгүй нэгэн. Энэ ч байдлаасаа болж олон муу нэрийг ахдаа ч, өөртөө ч зүүгээд амжсан билээ. Зуун хувь төгс төгөлдөр гэж байдаггүй гэдэг л энэ байх даа.
24. Сүүлийн үед бөхчүүд улс төр рүү олноороо хошуурах болсон. Ямартаа ч энэ удаад Д.Сумъяабазар ялалт байгуулаад гараад ирвэл түүнийг тун удахгүй УИХ-ын гишүүдийн дунд харах биз ээ.

Сэтгэгдэл (29)