"Учиртай гурав", "ТНГРИ", "Big fish" зэрэг кинонд тоглож кино урлагт нэрээ мөнхөлж чадсан "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч, топ модель өргөмжлөлтэй О.Амгаланбаатарын тухай 24 баримтыг хүргэж байна.

2. Зургаадугаар сарын 28-нд төрсөн.
3. Загвар өмсөгч О.Амгаланбаатар “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” киноны гол дүр буюу Юндэн, орчин үеийн дүрд Хангай гэх залуугийн дүрд тоглосон гэдгээр нь хүмүүс андахгүй болжээ.
4. Тэрээр хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч гэсэн анх удаа дэлгэцийн бүтээлд тэр дундаа гол дүрд маш их хичээн тоглосон хүмүүс ам сайтай байдаг.
5. Энэ кино түүний тоглосон анхны кино учир хүндрэлтэй зүйл их тохиолдож байсан гэдэг. Хамгийн наад зах нь кино зураг авахад хэрэглэгддэг үг хэллэгийг ойлгохгүй будилах, буруу амьсгал авахаас эхлээд их хэцүү байсан аж.

6. Тус кинонд хэсэгхэн ч гэсэн эротик дүрд тоглодог. Найз залуутай бүсгүйтэй буюу загвар өмсөгч Сайнаатай эротик зурганд орсон учраас тэрээр их л эмээж байсан гэдэг.
7. Мөн “Big fish” киноны гол дүрийн Гантиг гээд залуу бизнесмены дүрд тоглосон.

9. Ton модель Д.Болормаагийн хайртай шавь нарын нэг, загвар өмсөгч О.Амгаланбаатар олон туршлагатай загвар өмсөгчөөс сайн загвар өмсөгч гэсэн үнэлгээ хүртээд буй.
10. Тэрээр мөн топ модель гэх өргөмжлөлийг хүртээж амжсан.
11. Түүнийг багш Д.Болормаа гэр бүлтэй бол гэж ятгадаг.

12. Гэхдээ тэрээр өдгөө гэр бүл болж, хүүхдийн эцэг болоогүй ч найз бүсгүйтэй юм.

14. Түүний бодож, тунгааж явдаг үг бол Догшин хутагт Данзанравжаагийн хэлсэн үг. Энэ бол “Түр зуурын жаргалд ташуураад алс хэтийг мартсан хүмүүн Алахын тулд бордсон гахай ажиггүй хэвтэхтэй агаар нэгэн” гэсэн хэлц үг юм.


16. Загварын залуучууд дотроо нэлээд царайлагт ордог тэрээр Монголын бараг бүх сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан.
17. Залуу л хүн болохоор загварын шоунаас гадна хааяа нэг баар цэнгээний газруудаар үйлчлүүлж, согтууруулах ундаа хэрэглэдэг.
18. Тэрээр нэг охин дүүтэй. Дүүтэйгээ маш дотно байдаг.
19. "MANHUNT INTERNATIONAL 2012" олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах тэмцээнд манай улсаас загвар өмсөгч О.Амгаланбаатар оролцон 13 дугаар байрт орж байжээ.

21. Тэрээр янз бүрийн хүүхнүүдтэй нэр холбогдож элдвээр бичүүлэх нь ховор.
22. Нөхөрлөлийг их эрхэмлэдэг. Аль чадахаараа найз нөхөдөө зав цаг гаргадаг хэмээн түүний ойрын эх сурвалж хэлсэн юм.
23.Ааш зангийн хувьд биеэ тоосон их зан гаргаад байхгүй, өөрийнхөөрөө л байдаг аж. Их бодолтой зөв үг хэлдэг нэгэн гэсэн шүү.
24. Эцэг эх, ар гэрийн хүмүүжил сайтай. Өмнөө маш олон том зорилгуудыг тавьсан залуу гэж О.Амгаланбаатарыг хэлнэ хэмээн түүнтэй хамт ажилладаг загвар өмсөгч бүсгүй онцолсон юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)