24 цаг сайт эрүүл мэндийн салбарт гарсан эмгэнэлт явдлуудыг баримт болгон хүргэж байна.
1. 2013 оны нэгдүгээр сард. Э.Хонгорзул гэх тэр эмэгтэй одоогоос хоёр жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 8-ны өдөр гуравдугаар төрөхөд эмч Н.Оюунгэрэл, Н.Батзаяа, сувилагч Н.Ганчимэг нарын гар дээр амаржихдаа кесарво хагалгаа хийлгэсэн аж. Гэтэл хагалгааг хийсэн эмч, сувилагч нар гэдсэнд нь нэг метр хэртэй урт марль үлдээчихсэн байсныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд ороход нь авсан байна. Хамгийн харамсалтай нь бүтэн жил хагасын турш бие нь өвдөж, онош нь тодрохгүй явсан тэрээр одоо ухаан санаа нь самуурчихсан, үхэх сэхэх дээрээ тулчихсан байдалтай байгаа юм.
2. Э.Хонгорзул бүсгүйн эрүүл мэнд, амьдралыг нь сүйтгэснийхээ хариуцлагыг хүлээх ёстой эмч, сувилагч нар хүний урманд уучлалт гуйх нь битгий хэл “Та нар хэлдэг газар нь хэлэхгүй юу? Юу олж долоохыг чинь харна аа” гэж хээв нэг хариулж байдаг гэнэ.
3. Харин дараа нь тэдгээр эмч нараас тодруулга авсан сэгтүүлчийн асуултанд "Иймэрхүү юм байж л байдаг. Би хариуцлагаа хүлээж, цалингийн арга хэмжээ авахуулж, сануулга авсан" гэж ярьсан байна.
4. 2013 оны гуравдугаар сард. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл (ЭМН)-ийн А корпусыг “Арш” ХХК нурааж, 11 давхар орон сууцны барилга барих гэж байгаа талаар тус нэгдлийн эмч нар мэдэгдсэн. Байрыг тойруулан хашаа хатгаж, байшинг нь нураах болсныг эмнэлгийн ажилтнууд мэдээгүй байсан юм.
5. Хан-Уул дүүргийн ЭМН-ийн ҮЭХ-ны дарга С.Наранцэцэг “Одоогоор “Арш” ХХК 454.2 ам метр талбайд 11 давхар орон сууцныхаа суурийг цутгаж эхэлсэн бөгөөд оройн цагаар барилгын ажил хийснээс болж хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тав тухыг алдагдуулж байна.
6. 2012 оны 12 сард. Баянхонгор аймгийн эх барих тасгийн сувилагч дөнгөж төрсөн нярайг буцламгай халуун усаар шалзалж алах шахсан. Хүүхдийн заяа түшиж амь аврагдсанаас биш бөгсөн бие нь тэр чигээрээ түлэгдэнэ гэдэг улаан нялзрай тэр амьтан байтугай насанд хүрсэн том хүнд ч дааж, тэсвэрлэхэд хэцүү.
7. Хамгийн аймшигтай нь тэгтэл нь түлчихээд ямар ч арга хэмжээ авалгүй, хүний урманд шархыг нь ч цэвэрлэлгүй ар гэрийнхнээс нь тас нуугаад тэр бяцхан амьтныг хоёр цаг гаруй орилуулсан байв.
8. 2012 оны 12 дугаар сард. Увс аймгийн Зүүнхангай суманд нэг cap долоо хоногтой хүүхэд мөн л эмчийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан. Тангараг өргөсөн эмч маань намчирхаж улс төржин, үхэл амьдралын заагт байгаа хүүхдэд тусламж үзүүлээгүй.
9. 2013 оны нэгдүгээр сард. Төрөх эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс болж хорвоод мэндэлсэн нэгэн бяцхан иргэн мөн л амиа алдсан. Эх нь хүүгээ хөхүүлж байгаад унтчихсан учраас нэг талаар түүний буруу болж хоцорсон.
10. Хоёрдугаар амаржих газрын даац хэтэрч, нэг орон дээр хоёрын хоёр эхийг /хүүхэдтэйгээ 4 хүн/ байлгаснаас орондоо багтахгүй, шахцалдсанаас энэ хэрэг үүдсэн. Орны хүрэлцээний асуудлыг одоог хүртэл шийдэхгүй л байна.
11. 2013 оны хоёрдугаар сард. Нэгдүгээр төрөхийн эмч дөнгөж төрсөн нярайг өлгийдөх гэж байгаад ширээн дээрээс унагаж, паар мөргүүлсэн.
12. Эмч нарын хэлж байгаагаар ширээн дээрээс энэ маягаар хүүхдийг унагаж байсан тохиолдол өмнө нь нэг бус удаа гарч байсан бөгөөд тэдний хувьд байдаг л үзэгдэл гэж сэтгүүлчдэд ярьсан.
13. Эх сурвалжийн мэдээлснээр ширээн дээрээс нэг хүүхдийг унагаснаас болж тархиндаа гэмтэл авч, 20 ч хонолгүй нас барсан аймшигт хэрэг ч болж байсан гэх.
14. Өрхийн эмчийн хариуцлагагүй байдлаас болж хорвоод мэндлээд удаагүй тавхан сартай охины тархинд цус харважээ. Эрүүл, саруул мэндэлсэн бяцхан охин зургадугаар сарын 11-нд буюу таван сартайн вакцинаа хийлгүүлжээ. Хан-Уул дүүргийн өрхийн эмч Г.Ариунбайгал охиныг ханиадыг оношлолгүй “Танай хүүхэд эрүүл байна” хэмээн дархлаажуултын вакцин хийлгэхийг зөвшөөрснөөс болж тархинд нь цус харважээ.
15. 2013 оны нэгдүгээр сард. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн барилгыг оффисын зориулалтаар ашиглахаар болсныг тус эмнэлгийн эмч нар эсэргүүцэн өлсгөлөн зарласан.
16. Дөрвөн настай Б.Эрдэнэцэцэг охинд нэг л өдөр аймшигт өвчин гэнэт ирж, хоёр цагийн дотор биеэр нь гэнэт улаан товруу туурчээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиход “Цахилгаан менингит” гэсэн онош тавьж, сэхээний тасагт охиныг хэвтүүлэн Энхжаргал гэх эмч эмчилгээ хийжээ. Энэ онош нь анхнаасаа буруу тогтоогдсон байсан бөгөөд цахилгаан менингит биш байна гэж Халдвартын эмнэлгийн бас нэгэн өөр тасагт шилжүүлжээ. Ийнхүү буруу оношилж, буруу эмчилгээ хийсний дараа Халдвартын эмнэлгийнхэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж тус эмнэлэгт шилжүүлэх хүсэлт тавьсан ч Эрдэнэцэцэг охиныг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгчээ. Ингээд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дөрвөн эмчийн гар дамжаад байгаа охин нянгийн үрэвслийн цусанд орсон севсис гэсэн оноштой эмчлүүлж, үр дүн гарахгүй, арьсаар нь биеийг нөхөх хагалгаанд одоогийн байдлаар гурван удаа ороод байгаа аж. Мөн охины өвдөгний тойгийг хайчилж авсан учраас цаашдаа эрүүл боллоо ч хөлтэй үлдэнэ гэсэн баталгаа байхгүй гэж ойлгож болно.
17. Хөдөөгийн хүн амд үзүүлж буй төрөл бүрийн тусламж үйлчилгээ, хүрэлцээ, чанар хангалтгүй байгаа нь олон талаар харагдаж байна. Улсын хэмжээнд засаг захиргааны анхан шатны нэгж болох мал аж ахуйн баг 1400, сум 300 гаруй байгаа бөгөөд тэд байгаль цаг уурын хүнд нөхцөлд осгох, амь насаа алдах харамсалтай тохиолдол явдал давтагдсаар.
18. Сум, багийн эмнэлэгт ажиллаж байгаа их, бага эмч мэргэжлийн хүмүүс нь голдуу эмэгтэйчүүд ажилладаг бөгөөд тэдгээр нь жирэмслэх, бусад шалтгаанаар урт богино хугацаагаар үндсэн ажлаасаа хөндийрснөөр мэргэжлийн эмч боловсон хүчнээр дутагдах нь элбэгшжээ.
19. Тангараг өргөсөн эмч ажлын байран дээрээ тасартлаа согтсон бичлэг өнгөрсөн нэгдүгээр сард цацагдсанийг та бүхэн санаж байгаа.
20. Манай улсын хүн амын 20 орчим хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байна.
21. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрүүл мэндийн салбарын талаар болон эмчлүүлэх эрхийн талаар ард иргэдэд мэдээлэл дутмаг байна.
22. Нийгэмд нуугдаж эрүүл мэндийн салбарын бас нэгэн томоохон асуудал нь эмийн баталгаагүй байдал билээ. Эмийн сангуудаар зарагдаж буй эм хугацаа нь дууссан, баталгаагүй байдлаас болж хүн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол олон гарч байна.
23. Мөн төрөх үед эмч нарт их мөнгө өгсөнд нь илүү анхаарал тавьдаг, эмч нар хуурамчаар акт үйлддэг зэрэг олон асуудал байна.
24. ШӨХТГ иргэдийн гомдлын дагуу улсын эмнэлгүүдийг шалгаж эхэлсэн. Энэ шалгалтаар ямар асуудлууд илрэх нь сонирхол татах болов.
Н.Удвал сайд аа, амьдралаа аварч үлдэхийн тулд аврагчаа гэж итгэн зорьж очсон олныг үхэл рүү түлхэж байгаа эмч нэртнүүддээ бодит хариуцлага хүлээлгээч ээ. Эрүүл мэндийн салбарт хийнэ гэж яриад байгаа тэр олон сайхан ажлаа эндээс л нэн тэргүүнд эхлэх хэрэгтэй байгааг анзаарвал яасан юм бэ.

Б.Билэгт
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (30)