24tsag.mn сайт Ерөнхий сайдын төөрсөн тухай реалити шоуны хөгжилтэй бас гунигтай, шүүмжлэлтэй, анхаарал татахаар 24 агшныг хүргэж байна.
1. Намынхаа төрсөн өдрөөр дарга нь төөрөв. АН-ынхан 23 жилийнхээ төрсөн өдрөө орон даяар тэмдэглээд бут авч байхад дарга нь Бурхан халдун ууланд төөрч хээр хоноглов. Энэ явдал манай хүчний байгууллагаас эхлээд харилцаа холбооны салбарын ажлын уялдаа холбоо ямархуу түвшинд байгааг сайтар шалгаад ард түмний нүдэн дээр үнэлгээг нь өгөв. Бас төрийн гурван өндөрлөгийн аюулгүй байдлыг ч сорив.
2. Үдшийн түгшүүрт мэдээ: Ерөнхий сайд Н.Алтанхуяг олдохгүй болсныг бүтэн сайны орой тагнуул цагдаа, онцгойгийнхоноос эхлээд төрийн тэргүүн хүртлээ мэджээ. Харин ард түмэн тайван унтаж байлаа. Зарим нь телевиз дуудаж Засгийн тэргүүн алга болсныг репортлох гэтэл өглөө болтол хүлээе хэмээн шийджээ. Хэрэв бүтэн сайны орой мэдээлсэн бол улс даяараа унтахгүй байлаа. Бажиг авсан АН-ынхан шөнөжин пижигнэж, Шадар сайд Д.Тэрбишдагва шөнийн дөрвөн цагт нисдэг тэрэг хөлөглөн Бурхан Халдун уулын зорьжээ. Харин бусад нь газраар Хэнтийн их уулсыг зүглэжээ.
3. АН-ынхан Д.Тэрбишдагвад биш Ерөнхийлөгчид итгэв: Тэргүүн шадар сайд бол хуулиараа Онцгой байдлыг ахалж ажилладаг. Энэ журмын дагуу шөнө дунд хүртэл Д.Тэрбишдагва онцгой байдлыг ахалж ажиллаад ерөнхий сайдынхаа араас Хэнтийг зорьжээ. Тэр хооронд АН-ынхан хэлэлцээд Д.Тэрбишдагвад итгэж болохгүй хэмээн ярилцаад онцгой байдлын “онцгой эрх”-ийг нь Ерөнхийлөгчид аваад өгчихжээ. Ингээд өглөөнөөс нь аврах, эрэх ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж байна хэмээн Засгийн газрын хэвлэлийн алба сүртэй нь аргагүй шуурхайгаар мэдэгдэв.
4. Сансарын холбоо байтугай, GPS байхгүй: Харилцаа холбоо илэрхий хөгжсөн манай оронд ерөнхий сайд нь Улаанбаатарынхаа ойролцоо ууланд төөрч онигоо боллоо. Хамгийн хачирхалтай нь түүнтэй хамт мэдээлэл технологийн газрын дарга асан нь одоогийн даргатайгаа явж байж. Гэвч тэдэнд нь сансрын холбооны иридиум утас биш юмаа гэхэд GPS байгаагүй тухай хэвлэлүүд шуугив.
5. Хэвлэлүүдийн түгшүүртэй бас даапаалсан мэдээлэл: Эхлээд Ерөнхий сайдыг алга боллоо, олдохгүй байна, засгийн маань тэргүүн гээд түгшүүр төрүүлсэн мэдээлэлийг Хойд Солонгосын сэтгүүлчид шиг дуу дуугаа авалцан уйлах шахам мэдээлэв. Нийгмийг түгшээж орхив. Удалгүй олдлоо гэсэн мэдээллийг дүүрэн шүүмжтэй нэмэр хачиртай болгон түгээсэн нь огтхон ч инээдтэй байсангүй.
6. Үггүй нулимстай мэндчилгээ: Бурхан Халдун ууланд цас ухаж, гал түлж хоносон ерөнхий сайдын багийнхан аврах нисдэг тэрэг харангуутаа орилолдож бас уйлалджээ. Зарим нь ээрч даараад осголтын байдалд орж үггүй нулимсаар мэндчилсэн байна.
7. Зэрэгцээ яваад хоёр салав: Н.Алтанхуягаар удирдуулж Бурхан Халдун уулын оройд дайралт хийх гэсэн баг цасан шуурганд төөрч хоёр хэсэгт хуваагджээ. Н.Алтанхуяг байгаль дэлхийтэй тэмцэлдэж арай гэж 53 хүнээ тасалж үлдэж чадсан байна. Харин үлдсэн 18 хүн нь өөр газар хоноглочихжээ.
8. 70 бараа бологчид: Ерөнхий сайд энэ удаагийнхаа аялалаар хүүгээсээ эхлээд хамаатаан садан, хадмууд, зөвлөхүүд, УИХ, засгийн газрын гишүүд, уулын оройд төрийн далбаагаа барьж зогсож байгаад патиараа татуулах зурагчин гээд 70 хүнийг дагуулан явчээ. Өөртэйгээ нийлээд 71. Монгол Улсын аль ч ерөнхий сайд ийм өргөн бүрэлдэхүүнтэй зугаалга хийж байсан түүхгүй.
9. 20 гаруй жийп, 3 нисдэг тэрэг: Түүний явсан багийнхан 20 гаруй жийп хөлөглөсөн гэж эх сурвалж мэдэгдэв. Бас тэднийг аврах гэж тагнуул, цэрэг, цагдаа, онцгой байдал, эмнэлгийнхэнээс эхлээд Засгийн газрын хоёр ч гишүүн очив. Тэдний хөлөглөсөн машиныг нэмбэл тоогоо алдана. Аймгийн наадмаас ч илүү сүртэй юм болсон нь тодорхой. Харин зарим эх сурвалж гурав биш нэг л нисдэг тэрэг явсан хэмээн мэдээлсэн. Хэд явсныг зөвхөн явсан хүмүүс л мэдэх байх даа.
10. 200 хүнийг хээрийн нөхцөлд хооллов: Энэ бас л сүртэй мэдээлэл. Ерөнхий сайд 70 бараа бологчтой явсан бол 130 орчим хүн үндсэндээ түүнийг аврах гэж очжээ.
11. Ерөнхий сайд өөрөө буруутай: Засгийн тэргүүнийг төөрүүлсэн буруутанг олж зарлах ажлыг ордныхон ерөнхий сайдыгаа олдоогүй байхад хайж эхлэв. Удалгүй буруутан тодров. Ус цаг уур, орчны шинжилгээний газар ерөнхий сайдад цаг агаарын талаар худал мэдээлэл хүргэсэн учраас даргыг нь чөлөөлөхөөр шийдсэн тухай шуугив. Харин нь маргааш энэ газрын урьдчилан мэдээлэх сеkторын эрхлэгч Ж.Цогт “Төрийн тусгай хамгаалалтын газарт цасаар шуурч, хүйтэрнэ гэдгийг мэдэгдсэн” хэмээн ам таглав. Тэгэхээр хэлээд байхад яваад өгсөн дарга өөрөө буруутай болж таарав.
12. Багануурын эмнэлгийн бэлэн байдал: Эрх баригчдыг хээр хоноглосон учраас “юм дуулгаж мэднэ” гэж онцгойнхон эмээж Багануур дүүргийн өвчитнүүдийг хөөж гаргаад 20 хүний ортой эмнэлэг бэлэн байлгажээ.
13. Ерөнхий сайдаа аврах гэсэн эмч гудамжинд зодуулав: Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг аврахаар ажлын хэсэг байгуулагдаад зогсохгүй олон хүнийг бэлэн байдалд байлгажээ. Цагдаа, тагнуул, онцгой байдал, ГССҮТ-ийн эмч нар, Цусны төвийнхэн шөнө дунд дуудагдаад түгшүүртэй байжээ. Шөнийн цугларалтын үеэр гэрээсээ дуудагдсан цусны төвийн нэг сувилагчийг гэр хорооллын харанхуй гудамжинд такси барих гээд зогсож байхад нь согтуу хүмүүс зодоод хаясан ч юун түүнийг анхаарах болжээ.
14. МАН-ын хүн чанар: Ерөнхий сайдыг алга болдог өглөө хуваарь ёсоор бүх бүлгүүд хуралдах ёстой байлаа. Түүнийг алга болсон мэдээлэл улс төрчдийг ч түгшээв. Н.Алтанхуягт хатуухан бэлэг барих гэж байсан МАН-ынхан түүнд туслах болоод явчихав. Харин ууган намын залуухан гишүүн өөрөөр жиргэснийг дороос уншаарай.
15. Н.Номтойбаярын “номгүй” жиргээ: “Норовын хүүд Бурхан халдун томдоно шүү дээ. Зуун мод явахад таардаг жижиг дов руу гарахгүй дээ” гэжээ.
16. Хацраас бусад нь зүгээр: Ерөнхий сайд ингэж мэдэгдсэн ч бодит байдал өөр байв. Бурхан уулын жавар эрх баригчдад хатуухан байжээ. Хэдийгээр тэд Бурхан уулын өвөрт гал түлж хоноглосон ч ерөнхий сайдын хацар хайрагдаж, хүүгийнх нь хөлийн үзүүр хөлдөж, Ч.Сайханбилэг сайдын хөл, гарын үзүүр хөлдсөн хэмээх мэдээлэл хэвлэлийн хуудсыг чимэв. Тэр ч бүү хэл зарим нь осгоод дуугарч чадахгүй байсан гэж яригдсан. Нэг хүний бие ихэд муудаад эмнэлэгт хүргэгджээ.
17. Ерөнхий сайд төөрсөн учраас Монголчууд улам их хийморьтой явна: Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ удаад ерөнхий сайдын хувьд олон түмнээ даатгаж мөргөсөн. Монголчууд улам их хийморьтой явна” хэмээн дуулиант үйл явдлынхаа дараа албан ёсоор мэдээлсэн юм. Хөлдөж үхэх гэж байж ард түмнийнхээ төлөө залбирсан гэдэгт нь итгээд бид түүнийг илүү их хайрлах ёстой юу? Харин ч ард түмнээ төөрүүлэх юм хийчэхэв үү үгүй юу. Гэхдээ үүнээc ч илүү галзуу гоё тайлбарыг та дараагийн мөрнөөс уншина.
18. Бурхан Халдун ууланд хонох хувь заяа хэн бүхэнд олдоно гэж үү?: Энэ бол Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөрийн амнаас гарсан үг. Түүний энэ үг “Намынхаа төрсөн өдрөөр төөрөх нь тэгээд хувь тавилан мөн үү”, “Улсаас олон нисдэг тэрэг, цэрэг цагдаа, онцгой байдал, эмнэлгийн ажилтнуудыг гаргаж 80 гаруй сая төгрөг үрэх нь хувь тавилан мөн үү”, “Буцаж ирээд эмнэлэгт хүргэгдэх нь бас хувь тавилан уу” хэмээх олон асуултыг араасаа дагуулсан юм.
19. Бурхан Халдун Н.Алтанхуягийг Чингэсийн хойд дүр гэж андуурсан уу?: Монголын нууц товчоонд Чингэс хааныг хүүхэд байхдаа дайснаасаа зугтаад Бурхан халдун ууланд нуугдахад мод, чулуу замд нь саад болоод нилээд хэдэн хоног саатуулдаг тухай өгүүлдэг. Түүн шиг Бурхан Халдун уул Н.Алтанхуягийг их үйл хэрэг бүтээх хүн гэж үзээд явуулахгүй байсан тухай элэг хөшөөм тайлбаруудыг саарал ордноос гаргав.
20. Бурхан Халдуны оройд гарсан, гараагүй: Ерөнхий сайдыг Бурхан Халдуны оройд гарсан, гараагүйг хэн ч үнэнээр нь хэлж чадахгүй байна. Байгалийн гамшигт өвдөг сөгдсөн ерөнхий сайд хүртэл өөрөө гарсан гараагүйгээ хэлж чадахгүй байгаа юм. Учир нь тэрээр эхэлж жиргэхдээ “Би шүтээн ууландаа авирдаггүй, харин хүндэтгэл үзүүлдэг” хэмээн жиргэж эхэлсэн. Үүнээс нь уншвал тэрээр орой дээр нь гараагүй хүндэтгэл үзүүлэх гэж яваад төөрсөн бололтой. Харин удалгүй үргэлжлүүлэн “Өчигдөр Бурхан Халдун хайрхандаа гараад буухдаа цасан шуурганд 53 хүнтэйгээ төөрөв” хэмээн жиргэсэн юм. Үүнээс нь уншвал гарсан ч юм шиг. Үгүй ч юм шиг. Цасан шуурганд төөрсөн ерөнхий сайдын маань ухаан бодол хүртэл төөрсөн юм.
21. Бурхан Халдун - нисдэг тэрэг – эмнэлэг - гэр: Засгийн газрын тэргүүний олдсоны дараах маршрут ийм байсан юм.
22. Нутгийн малчны санааширал: Ерөнхий сайдыг Бурхан халдунд төөрөөд хээр хоноглосныг мэдсэн нутгийн малчин өвгөн “Намайг дагуулаад явахгүй дээ. Би энэ уулын хаанаас нь ч хэзээ ч буугаад ирнэ” гэж шогширчээ. Үнэн үг.
23. Бүх мэдээлэл нууц: Ийм том дуулианы дараа Онцгой байдлынхан “баатарлаг гавьяа” байгуулсанаа ард түмэндээ мэдэгддэг. Харин энэ удаа улсынхаа ерөнхий сайдыг яаж аварсан тайлангаа тависангүй. Учир нь эрхэм ерөнхий сайд бүх мэдээллийг хаалттай байлгахаар шийдсэнээс үүдэлтэй гэж эх сурвалж мэдээллэв. Энэхүү “төөрөлт” хэмээх реалити шоуны талаар хэн ч ам нээхийг хүсэхгүй байгаа учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр илэрхий зөрүүтэй мэдээлэл явсаар байна. Улсынхаа ерөнхийлөгчөөр аврах ажиллагаагаа удирдуулсан, 70 бараа бологсодтой, 130 аврагсадтай, 2.7 сая иргэнээ түгшээсэн, 20 гаруй жийптэй, 3 нисдэг тэрэгтэй энэ шоуны талаарх сонирхолтой мэдээлэлийг уншигч та нэг хэсэгтээ л амтархан уншсаар байх болно.
24. Иргэдээ ялгадаг төр: Энэ өвөл Сэлэнгэд хүүгээ элгэндээ тэвэрч мөс сандайлсан эх “авараарай” гэж орилсоор хил давж одоход манай төр огтхон ч хөдлөөгүй. Ямар ч багажгүй хэдэн залуусыг фургон машинтай явуулж анхаарал хандуулсан болсон. Харин Н.Алтанхуягт яаж өөрөөр хандсаныг та ч, би ч харлаа. Дарга нарын хэлдэг “иргэн бүртээ ижилхэн хандана” гэж хэлдэг худал болохыг эл үйл явдал дахин нэг нотоллоо.

Б.Болдбаатар
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (40)