"Намайг битгий уучил" жүжгээр анх олны танил болж байсан нүүрэмгий, хөгжилтэй охиныг Т.Өөдөө гэдэг. Өдгөө тэрээр үрийн зулай үнэрлээд намба суусан билээ. Жүжигчин, хөтлөгч, нэвтрүүлэгч Т.Өөдөөгийн 24 баримтыг хүргэж байна.
1. Хөгжилтэй, хөөрхөн, цоглог...Хөгжмийн нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч Өөдөөг танихгүй хүн гэж үгүй биз ээ. "Надтай хамт", “Music-9”, “МТM Hosted by Uuduu”зэрэг нэвтрүүлгийг хөтөлдөг байсныг та бүхэн санаж байгаа байх.
2. Нэг хэсэг жүжигчин Ч.Ундралтай хамтран рок попын “гал тогоо”-гоор ороод гарсан Т.Өөдөө шаггүй жүжигчин болохоо харуулж уран сайхны кино, драмын жүжиг гээд овоо хэдэн бүтээлд өөрийн дүрээ үлдээгээд амжсан. Гэхдээ явж явж Өөдөөгийн хамгийн зөв сонголт нь хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч байсан гэж олон хүн ярьдаг юм билээ.
3. Түүний анхны хайрын эзэн жүдо бөхийн тамирчин залуу байсныг урлаг, спортын хүрээний цөөн тооны хүмүүс мэднэ. Тэдний анхны хайр бүтэлгүйтэж, тамирчин залуу нь алсын Америкт олон жилийг өнгөрүүлсэн ч эргэж ирээд бас л Өөдөөтэй амьдрахыг хүсч, гэрлэх санал хүртэл тавьсан гэдэг. Гэвч анхнаасаа л бүтээгүй тэдний дурлалын романст цэг тавигдаж, өдгөө өөр өөрийн шинэ амьдралыг сонгоод байгаа.
4. Тэрээр “Desoft” студийн захирал Эрхэмээтэй гэр бүл болж. 2011 онд хөөрхөн хүүхэдтэй болсон.
5. Түүний хүүг Эрхэмбаярын Түмэнбаяр гэдэг.
6. Дээхэн үед ШӨХТГ-ын дарга О.Магнайтай нэг хэсэг нэр холбогдож байсан. Гэсэн ч тэр хоёрын амьдрал нийлээгүй юм.
7. “Магадгүй би хэзээ ч гэрлэхгүй” байх хэмээн хэвлэлд маш зоригтой ярилцлага өгч байсан жүжигчин, хөтлөгч Т.Өөдөө үеийнхнээсээ орой гэр бүл зохиож байгаа билээ.
8. Хүүхдээ төрүүлээд жин нэмсэн ч тэрээр урдын адил цоглог, өөртөө итгэлтэй хэмнэлээрээ шоу хөтөлсөөр олны өмнө гарч ирсэн.
9. Өвлөөс хавар руу шилжих үед тэрээр хамгийн дургүй. Халуун, бүгчим мөртлөө шороотой их муухай санагддаг гэнэ.
10. Т.Өөдөө усан ягаан өнгөнд дуртай. Мах ихтэй хоолонд муу. Ихэвчлэн хөнгөн чанарын ногоотой хоол иддэг.
11. Түүний хамгийн дургүй ажил нь гэвэл юм индүүдэх. Мөн ахуйн жижиг шавьжнуудад дургүй. Хүйтэн, зэвхий даасан хөндий орчин буюу автомашины гаражид орох дургүй.
12. Өөдөө гял цал харагдахуйц юм уу, дуураймал эдлэл хэрэглэхийг хүсдэггүй.
13. Тодорхой хэмжээний урлагийн гэх тодотголтой явдаг тэрээр нийтийн гэж нэрлэгдээд байгаа мөртлөө гингэнэсэн, нэр төдий дуунуудад дургүй.
14. "Монголын Тату" хэмээх жүжигчин Ундралтай хамтлаг байгуулан нэг хэсэг бужигнуулж байсан хүн бол хөтлөгч, дуучин, жүжигчин Т.Өөдөө. Ундрал, Өөдөө хоёр нэг ангийнхан.
15. Мөн “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Нарансолонго, Төөтөө, “Зөрлөг” киногоор олонд танигдсан жүжигчин С.Баттулга бүгд нэг үеийнхэн. Нэг ангийн хүүхдүүд.
16. “Ван сэмбрүү”, “Ханилсанаас илүү амраг”, “Орхидос” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон.
17. “Карьер хөөх” гэдэг зүйлийг тэрээр няцаадаг. “Би амьдралыг карьер хөөх талбар гэж боддог хүн биш. Амьдралыг уран бүтээл болгож амьдардаг хэсэг хүмүүсийн нэг. Тийм ч болохоор одоо өөрийнхөө сайхан хийж чаддаг, өөртөө кайфтай ажлаа хийгээд явж байна” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.
18. Түүний мөрөөдөл театрын тайз. Гэхдээ тэрээр мөрөөдлөө биелүүлсэн. Үзэгчдэд өөрийгөө нээж, ямархуу жүжигчин болохоо тодорхой хэмжээнд харуулсан.
19. Өдгөө тэрээр амьдрал, ажил албандаа маш сэтгэл хангалуун байдаг. Өөрийнхөө үзэл бодол нийлдэг хүмүүстэйгээ хамт ажиллаж, асар их өрнөлтэй хэрнээ нам гүмхэн амьдарч байгаа.
20. Нэлээн хэдэн жилийн өмнө тэрээр "Ертөнцийн наадгай" хэмээх номоо гаргаж байсан. Түүний номонд Өөдөөгийн дотоод мөн чанар, сэтгэлийн хөг гээд л бүх зүйл өгүүлэгдсэн. Магадгүй хөтлөгч Т.Өөдөөг таньж мэдэе гэсэн хүн энэхүү номыг олж унших хэрэгтэй байх.
21. “Секс бол уран зураг” гэж хэлсэн Өөдөө сексийг жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг цөөн хормуудын нэг хэмээн онцолдог.
22. Тэрээр эротик төрлийн кинонд тоглож байсан туршлагатай.
23. Нас залуу үедээ тэрээр таалагддаг залуугынхаа тухай яриа өгч байсан. Тэр үед “Надад цэнхэр ногоон, хүнхгэр нүдтэй. Төрөлхий бакь биетэй, тэгшхэн хөлтэй залуу таалагддаг” хэмээн шулуухан хэлж байв.
24. Харин түүний нөхөр Эрхмээ энэхүү шалгуурт нь тохирохгүй ч урлагийнхан дунд ажилладаг учир түүнийг ойлгодог, маш сайн зөвлөгч нь гэсэн шүү.
Сэтгэгдэл (13)