
Баттай эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг аврахаар тусгай албаныхан өчигдөр хөдөлсөн ч одоог хүртэл олоогүй байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад ОБЕГ-ынхан мэднэ гэлээ. ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржтой утсаар холбогдоход “Хэнтий аймгийн Онцгой байдлын газрынхантай холбоо барьж байна. Тодорхой мэдээлэл авсны дараа хариу өгье” гэсэн юм.
Ерөнхий сайд нь дагалдан яваа хүмүүсийнхээ хамт 30 гаруй цаг цасанд боогдон гацчихаад байхад холбогдох албаныхан нь ийн хариу хэлж сууна.
Сэтгэгдэл (14)