Өөрийн бодолдоо бат зогсдог, үснийхээ засалтыг ч өөрчлөх дургүй ая
зохиогч Б.Ангирмааг янзын эмэгтэй гэх нь бий. Xүмүүс үр удмаа үлдээж,
ганц бие бүсгүйчүүд нөхөрт гарахыг мөрөөддөг бол тэр ажиллахын төлөө
амьдардаг гэж итгэл дүүрэн хариулдаг. Цаг хугацаа өнгөрсөн ч бүсгүйн
сэтгэл нялхарсан ч Б.Ангирмаа хэвээрээ байх юм. Түүнийг босго өндөртэй,
зарчимч эмэгтэй гэдэг. Pок попын "төмөр хатагтай" гэгддэг Б.Ангирмаагийн
тухай 24 баримтыг хүргэж байна.
Өөрийн бодолдоо бат зогсдог, үснийхээ засалтыг ч өөрчлөх дургүй ая зохиогч Б.Ангирмааг янзын эмэгтэй гэх нь бий. Xүмүүс үр удмаа үлдээж, ганц бие бүсгүйчүүд нөхөрт гарахыг мөрөөддөг бол тэр ажиллахын төлөө амьдардаг гэж итгэл дүүрэн хариулдаг. Цаг хугацаа өнгөрсөн ч бүсгүйн сэтгэл нялхарсан ч Б.Ангирмаа хэвээрээ байх юм. Түүнийг босго өндөртэй, зарчимч эмэгтэй гэдэг. Pок попын "төмөр хатагтай" гэгддэг Б.Ангирмаагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Ая зохиогч, продюсер Б.Ангирмаа энэ жил 45 настай.
2. Жил бүрийн 9 дүгээр сарын 21-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг.
3. Дууддаг нэр Ангираа.
4. 1980-аад оны сүүл үед зохиогдож байсан "Ая дууны жигүүр" хэмээх эстрадын дууны уралдаанаар одоогийн рок попын акулууд анх олны танил болж байсан. Түүний нэг нь Б.Ангирмаа юм.
5. Бүтээсэн уран бүтээлүүдээсээ “68 он” цомогт орсон “Хатуужилт ижии” дуундаа хамгийн их хайртай. Энэ дуугаа тэр ээждээ зориулжээ.
6. Түүнийг дуучин гэхээсээ илүү ая зохиогч гэж хэлж болно. Тэрээр 100 аялгуу зохиосон бол 10 гаран дуу л дуулжээ. Дуу дуулахаасаа илүүтэйгээр ая зохиох дуртай.
7. Тэрээр өөрийгөө хийл хөгжмийн уянгын аялгуутай зүйрлэдэг.
8. Б.Ангирмаа сэтгэл санаа өөдрөг үедээ хурдан өнгө аястай, хайрын цоглог дуу зохиодог байна. Харин бороотой цаанаа л гунигтай байвал уянгын дуу зохиодог гэнэ.
9. Тэрээр баярлаж, гомдохдоо харьцангуй хэмжээ хязгаартай хандаж сэтгэл хөдлөлөө дарж чаддаг нэгэн. Аливаад туйлширч хөөрч гүйгээд эсвэл гуниж гутраад нулимс унагадаг нь Б.Ангирмаа биш аж. Тиймээс ч түүнийг Монголын рок попын урлаг дахь “төмөр хатагтай” гэдэг билээ.
10. Б.Ангирмааг бага байхад нь аав ээж нь пянз тоглуулагч авч өгсөн нь түүнийг ая зохиогч болгожээ. Өдөржин цангинадаг пянзны аянд ууссан учраас л ах дүү хоёр хоёулаа ая зохиогч болсон гэдэг.
11. Түүний ах бол ая зохиогч Б.Долгион билээ.
12. Нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөрөөр амжилтанд хүрнэ гэдэгт итгэдэг.
13. Тэрээр рок попын эмэгтэй дуучидтай бүгдтэй нь дотно харьцаатай нөхөрсөг байдаг. Тэр дундаа МУГЖ, Сарантуяатай ажил төрөл, амьдралын найзууд байна. Тэрээр дуучин Б.Сарантуяаг “Сараа бол хосгүй авъяас, хосгүй хоолойтой бүсгүй. Түүнд дуу зохиож өгөхөд урамтай байдаг. Дууг маань үнэн сэтгэлээсээ амьдруулж дуулдаг. Бид хоёр он удаан жил бие биенийхээ аялгуу, хоолойг мэдэрч ажилласан. Хүмүүс ер нь Сараатай хамтарч ажиллах дуртай байдаг шүү дээ” гэж ярьжээ.
14. “Nature sound"’-д багшилж байсан. Тэндээс “Киви” хамтлагийг олж харж продюсерээр нь ажиллах болжээ.
15. Тэр хүнтэй гэрлэх сонирхолгүй гэдгээ үргэлж хэвлэлээр хэлдэг. Тэрээр энэ талаараа “Бодвол би цадчихсан юм байлгүй дээ. Тэгээд ч би бусад хүмүүс шиг эрчүүдээр дутаж өсөөгүй болохоор надад эрчүүд хэрэггүй. Би эрх чөлөөтэй, ажилсаг, орчин үеийн эмэгтэй. Хүмүүс амьдрахын төлөө ажилладаг бол би ажиллахын төлөө амьдардаг. Би зөвхөн ажиллах л хүсэлтэй. Би огт ганцаарддаггүй. Миний шаардлагыг давж чадах хүн алга” гэж ярьдаг.
16. Тэрээр өглөөний арван цагаас оройны 11, 12 цаг хүртэл ажилладаг байна.
17. Б.Ангирмаа одоо Монголын анхны хорин дөрвөн цагийн эфиртэй “S music” хөгжмийн сувгийг удирдан ажиллаж байна.
18. Сайн санааны тусламж үзүүлдэг Ротари клубийн гишүүн.
19. Таван жилийн өмнө тэрээр 40 насныхаа төрсөн өдрийг Тэмүүжин ресторанд нижгэр тэмдэглэсэн. Уг найранд рок попын бүх ододоос эхлээд улс төрийн хүрээнийхэн хүртэл ирсэн нь түүний хүрээг ямар гэдгийг илтгэнэ.
20. Улаанбаатарт байх үедээ Их дэлгүүр, Наран шопоор үйлчлүүлдэг. Гадагшаа явсан тохиолдолд жилийнхээ хувцсыг базаачихдаг. Ер нь дэлгүүр хэсч эд материал хөөцөлдөөд байддаггүй.
21. Алтан эдлэлд дургүй. Харин байгалийн чулуугаар хийсэн зүүлт бугуйвч зүүх сонирхолтой. Заримдаа мөнгөн эдлэл зүүдэг.
22. Цаг цуглуулах хоббитой. Цуглуулгад нь нэлээн хэдэн цаг байдаг.
23. Богино халмигтай Б.Ангирмаа хэзээ ч үснийхээ имижийг өөрчлөх хүсэлгүй гэнэ. Учир нь түүний зүрх сэтгэл дэх имиж үргэлж өөрчлөгдөж шинэчлэгдэж байдаг. Тэгээд ч тэр урлагаасаа залуу насны эрч хүчийг авдаг гэнэ.
24. Тэр зохиолын дуучдаас С.Жавхлан. Б.Баясгалан нарыг сонсдог.

24tsag.mn
Сэтгэгдэл (56)