Олон
улсын санхүүч Роберт Фридланд нь Канадын “Айвенхоу Майнз”компанийг
vндэслэгч юм. “Айвенхоу Майнз” Монголд алт, зэсийн томоохон орд нээсэн
нь Өрнөдийн уул уурхайн компаниудын сонирхлыг сvvлийн жилүүдэд асар
ихээр татах болсон билээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг шийдэхэд
хамгийн том үүрэг гүйцэтгэсэн эрхмийн төслийн талаар хэлсэн чихэр шиг
үгнүүдийг хүргэж байна. Тэрбээр оролцсон хурал, чуулган болгондоо
Оюутолгойг ингэж магтжээ.
Олон улсын санхүүч Роберт Фридланд нь Канадын “Айвенхоу Майнз”компанийг vндэслэгч юм. “Айвенхоу Майнз” Монголд алт, зэсийн томоохон орд нээсэн нь Өрнөдийн уул уурхайн компаниудын сонирхлыг сүүлийн жилүүдэд асар ихээр татах болсон билээ.
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг шийдэхэд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн эрхмийн төслийн талаар хэлсэн чихэр шиг үгсийг хүргэж байна. Тэрбээр оролцсон хурал, чуулган болгондоо Оюутолгойг ингэж магтжээ.
Гадны энэ эрхмийн хэлсэн үгсээс манай Оюутолгойн үнэ цэнэ харагдана. Биднээс илүү Оюутолгойг хэрхэн рекламдсаныг гадаадын хэвлэлүүдээс шүүн хүргэж байна.
1. Оюутолгой төслийн хүрээнд үйлдвэрлэх зөвхөн дайвар бүтээгдэхүүний орлого нь гэхэд л төслийн үйлдвэрлэлийн зардлыг нөхөөд илүү гарна.
2. Энэ бол дэлхий дээрх хамгийн бага олборлолтын зардалтай байж болохуйц орд.
3. Азийн эдийн засгийн хvчирхэг гvрний нэг болж, чадварлаг ажилчин үе үеийнхнийг өндөр цалинтай ажлын байраар хангах боломж Монгол Улсад бий.
4. Айвенхоугийн явуулж буй хайгуулын ажил нь Монголд зэс, алтны томоохон ордыг илрүүлсэн төдийгүй аль хэдийн нүүрсний томоохон ордуудаараа танил болсон энэ бүс нутгийг эрдэс баялгаар баян бүс нутгуудтай зэрэгцэхүйц дэлхийн хэмжээний эрдэс баялгийн шинэ бүс болохыг баталж өгсөн.
5. Монгол бол уул уурхайн тухай хариуцлагатай хуультай, ардчилсан төр, ардчилсан ард түмэн, чөлөөт хэвлэл мэдээлэлтэй улс. Тэд гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй ханддаг гайхамшигтай хүмүүс, тиймээс бид Монгол орныг шинэ Чили болгох нь гарцаагүй.
6. Энэ төслийг хэрэгжүүлж дуустал нийт ажлын байрны 90-ээс доошгүй хувьд монгол хүмүүсийг авч ажиллуулна хэмээн бид Монголын засгийн газарт баталгаа өгсөн юм.
7. Бид энд маш урт хугацааны ажил хийх гэж байна. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр, магадгүй гурав дахин өсгөх өндөр магадлал бvхий ажлыг бид хийж байна.
8. Урт удаан хугацаанд оршин тогтнох салбарыг бий болгож хөгжvvлснээр Монгол Азийн бар эдийн засагтай улс болж болно.
9. Одоогоор Оюу Толгой ордод тогтоогдоод байгаа нийт металлыг өнөөгийн металлын зах зээлийн ханшаар тооцож үзэхэд ойролцоогоор 120 триллион төгрөгийн үнэд хүрч байна.
10. Бид уурхайг ашиглах хугацаанд хийх гурван тэрбум ам. доллар буюу түүнээс их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ.
11. Байгаль орчны нөлөөллийг сайтар хянаж, удирдах боломжтой учраас Өмнөговь бол шинэ уурхай байгуулж болох хамгийн тохиромжтой бүс нутаг юм.
12. Уул уурхайн ажил амжилтад хүрсэн газрыг нэрлэе гэвэл та бүхэн Невада (АНУ), Чили, Австралийн Аутбайк-ийг хэлэх байх. Эдгээрийн тоонд бид говийг нэмж оруулж байна.
13. Энэ нутагт байгаль орчны талаар бидний анхаарах гол асуудал бол дэгддэг тоос үүсэх явдал. Говьд хүчтэй салхи дэгдэхэд Бээжин, Солонгос хүртэл тоос босдог. Тоосжилтоос сэргийлэхийн тулд бид анхан шатны хүдрийг хадгалах хайрцгийг, 125,000 тонн хүдэр агуулах багтаамжтай, том хэмжээтэй байхаар, бас бүтэн биш юм гэхэд ихэнх хэсгийг нь бүтээсэн байхаар зураг төслийг нь хийж байгаа.
14. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чаддаг, хариуцлагатай, урт хугацааны түнш байж чадах Монголын Засгийн газрын үүрэг рольд дэлхий нийтийн санхүүгийн хvрээнийхэн анхаарлаа төвлөрүүлж байна.
15. Олон хүн биднийг Монголын Засгийн газартай хийх гэрээ хэлэлцээрээ хурдан хийгээсэй гэж хүсч байгаа боловч бид цаашид Монголд орж ирэх сонирхолтой уул уурхайн бусад компаниудад жишиг болох хууль эрх зүйн баримтын төслийг боловсруулах ёстой гэсэн үүргээ харилцан ухамсарлаж байгаа учраас энэхүү гэрээг яаран хийхгvй байгаа юм.
16. Айвенхоу компани нь зөвхөн Оюутолгойд ашигтай тохиролцоо хийхийг зориогүй, харин Монгол Улсад үр ашгаа өгөх тохиролцоо хийхийг зорьж байна.
17. Оюутолгойн ордыг худалдах, зарах бодол огт үгүй гэдгийг би 50 дахь удаагаа албан ёсоор хэлж байна.
18. Манай компани уугуул нутгийн ард иргэдтэй хамтран ажиллаж, харилцан ойлголцож, нөхөрсөг харилцаа тогтоож ирсэн.
19. Оюутолгой бол энэ бага хурал дээр танилцуулагдаж буй цорын ганц дэлхийн хэмжээний төсөл юм.
20. Би жилээс жилд нэг л зүйлийг давтсаар ирсэн. Уул уурхайн салбарт жинхэнэ мөнгө хийх боломж ердөө шинэ төслийн хvрээнд л байдаг, чухам шинэ төсөл л хөрөнгө оруулагчдад ашиг авчирна.
21.Монгол Улс Францаас гурав дахин, Техас мужаас хоёр дахин том газар нутагтай, 2.6 сая хүн амтай улс. Бид тэнд нийтдээ 135,000 кв.км буюу Япон эсвэл Италийн нийт газар нутагтай тэнцэх газар эзэмшдэг бөгөөд энэ нь уул уурхайн салбарт хамгийн томд тооцогдох тоо юм.
22. Анх бид Монголд зэс хайж эхлэхдээ нүүрс олно гэж зүүдлээчгvй байсан билээ. Гэвч одоо бид зөвхөн уул уурхайн компани биш, эрчим хүчний компани болсон.
23. Байгалийн баялаг ихтэй Монгол даяар бид нүүрсний эрх, никелийн эрх, цайрын эрх, зэсийн эрх мөн алтны эрх эзэмших болсон билээ.
24. Энэ төслийг янз бүрээр магтаж болох боловч гучхан минутын дотор бүгдийг хэлэхэд хэцүү байна л даа. Ямар ч байсан энэ бол дэлхийн хамгийн том зэс, алтны төсөл.

Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (10)