Нэгэн үе хүүхэд залуусыг
“Чамдаа”, “Дурлаж байх шиг байна” зэрэг уран
бүтээлээрээ байлдан дагуулсан “Дижитал” хамтлаг одоо ч залуусыг
догдлуулсан хэвээр байна. Олон арван сайхан дууг гарган залуусыг байлдан
дагуулсан
"Дижитал" хамтлагын талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. Нэгэн үе залуусын сэтгэл зүрхийг булиглуулж байсан “Дижитал” хамтлаг “Зүрх рүү” хэмээх тоглолтоороо өнгөрсөн гэгээн валентиний өдөр тайзнаа гарч ирсэн.
2. Уг тоглолтод тэд фенүүдийнхээ хувьд маш том сюрприз байсан төдийгүй ковер дууны уралдаанд түрүүлсэн залуусыг урьж оролцуулснаароо онцлог болов.
3. “Дижитал”-ынхан "Гандан буурахгүй” дуу гаргаж, “Чамгүйгээр” дууныхаа клипийг хүргэсэн.
4. Анх “Дижитал” 1999 онд байгуулагдаж байсан. Аравдугаар сарын 28 бол тэдний төрсөн өдөр. Тус хамтлаг байгуулагдсан цагаас эхлэн орж, гарч байсан гишүүдээс эхлээд албан ёсны 13 гишүүн бий.
5. Өдгөө тэд дөрвөн гишүүнтэй болсон гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа байх. Хамтлагтаа үнэнч үлдсэн эл гишүүд тус тусын бие даасан цомгийн ажилдаа оржээ. Өөр өөрийн онцлогийг харуулсан бие даасан цомгууд тун удахгүй гарах биз ээ.
6. Гэхдээ гарсан гишүүд “Дижитал”-ын халуун ам бүлд одоо ч харъяалагдсаар байдаг аж.
7. Хамтлагийн гишүүн Эрдэнэбилэгийн хувьд уянгын халилтай бие даасан тоглолт хийн, хоёр цомгоо аль хэдийнэ олон түмэнд хүргэсэн нэгэн.
8. Мөн Эркагаас бусад нь хэлний бэлтгэл, мэргэжил дээшлүүлэх сургалт зэрэгт суралцаж байгаа билээ.
9. Валентины баяраар хип хоп дуунд дурлагч залуусын сонорыг мялааж “Зүрх рүү” тоглолтоо хийсэн. Мөн хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийгээд ирсэн тэд өнгөрсөн сарын 30-нд дахин нийслэл хотноо том бэлэгтэй тоглолт хийв.
10. Хэдий “Дижитал” хамтлагаас гарсан ч “Дижитал”-аар овоглож явдаг Баавар буюу Ш.Батбаяр хорих ангид түлэгдэж, зовлон амсаж байгаа ч тус хамтлагийнхан үзэгчдээ хүндэлж тоглолтоо хийсэн. Магадгүй энэ нь олон шүүмжлэлийг дагуулсан ч урлагийн хүмүүст үзэгчид гэдэг хамгийн эрхэм гэдгийг илэрхийлэв.
12. Хамтлагийнхан нь Бааварыг түлэгдсэний дараа мэдэгдэл гаргасан. “Дижитал хамтлагийн ахлагч асан, Хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр буюу найз Бааварыгаа бусдын нөлөөнөөс болж эрүүл мэндийн хүнд байдалд орсонд харамсаж байгаагаа илэрхийлэв. Мөн "Дижитал" хамтлагийнхан уг хэргийн буруутанг олоход чадах бүхнээрээ зүтгэх болно” гэсэн юм.
13. Х.Халиун, Г.Эрдэнэбилэг, Г.Мөнхбат, Ч.Мөнхбаяр нар гэр бүлтэй болоогүй ч зарим нэг нь гэр бүлтэй өнөр өтгөн амьдарч байна.
14. Эркагийн хувьд үе тэнгийнхнээсээ олон хүүхэдтэй бөгөөд өдгөө таван хүүхдийн эцэг болжээ.
15. Өмнө нь Эрка л ганцаараа дахилт дуулдаг байсан бол уран бүтээлдээ эргэн орсон. Эдүгээ "Дижитал"-ынхан дууныхаа дахилтаа ээлжилж дуулдаг болов.
16. “Талын монгол”, “Чамдаа” зэрэг хит болсон дуунуудаа шинэчилж байгаа. Учир нь энэхүү дуунууд одоо ч гэсэн хүмүүсийн дурсамжийг хөглөдөг гэдэг.
17. Арван гаруй жилийн өмнө хип хопыг ойлгож, мэдэрдэг, хүлээж авах хүмүүс ховор байлаа. Хип хоп гэхээр л болохгүй ,бүтэхгүй, танхай, балмад гудамжны зодоон, нүдээн хийдэг л хүмүүс байдаг гэж ойлгох үе байлаа. Харин “Дижитал” хамтлагийн хувьд энэ хандлагыг эвдэхийн тулд, хип хопыг ойлгуулахын тулд маш их зүйл хийсэн.
18. Бо-би-ди гэхээр хүн бүхний сэтгэлд “Дижитал” буух байх. Хамтлагийн хамгийн бяцхан гишүүн. Нэг хэсэг мөн л хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан Бо-би-ди өдгөө оюутан болж, хичээл ном хөөсөн сайхан залуу болсон гэсэн шүү.
19. Хамтлагийн гишүүдийн талаарх мэдээлэл цөөн байдаг. Харин Эркагийн талаарх мэдээ мэдээлэл их бий. Эрка багадаа ээж шиг ээ чадварлаг тогооч болохыг хүсдэг байжээ.
20. Харин эгч нь наймдугаар ангид байхад нь хөгжим бүжгийн дунд сургуульд дуулаачийн ангид бүртгүүлээд улмаар шалгалтандаа тэнцэж дуучин болсон түүхтэй.
21. Эрка олон хөлийн газраар болон баар, саваар яваад байдаггүй. Тэрээр ихэнхдээ чөлөөт цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх дуртай гэнэ.
22. Хамтлагийн гишүүн Мөнгөөнөөгийн талаар сонирхолтой мэдээлэл дэлгэхэд тэрээр дээр үеийн залуусын гангараа болж байсан “банда”-г цуглуулах дуртай аж. “Банда” бол түүний хобби гэнэ.
23. Харин Эрка нүдний шилийг хэрэглээгээ төдийгүй хоббигоо болгодог.
24. Тус хамтлагийн тоглолтоос гадна хамгийн сүүлийн үеийн сенсаацийг Эрка тарьжээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч новш, УИХ-ын гишүүд новш, хуульчид новш, багш нар новш, сэтгүүлчид новш” хэмээжээ.

11.
Бааварын хувьд хар тамхи хэрэглэсэн, хадгалсан гэдэг үндэслэлээр
өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас хойш шалгагдаж байгаа. Өнөөдөр түүний
шүүх хурал болох ч биеийн байдал нь муу байгаа учир хойшлох магадлалтай
юм.

Сэтгэгдэл (6)