Хойд
Солонгосын удирдагч Ким Чен Ир зүрхний шигдээсээр хорвоогийн мөнх
бусыг үзсэн. Түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир зүрхний шигдээсээр хорвоогийн мөнх бусыг үзсэн. Түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Кино үзэх хоббитой Ким Чен Ир амьдралынхаа туршид 20 мянган киноны хуурцаг цуглуулжээ. Үүнд “Жеймс Бонд” киноны цуврал бүгд багтсан байна.
2. Тэрбээр Холливүүдийн алдарт жүжигчин Элизабет Тейлорын шүтэн бишрэгч байжээ.
3. Ким Чен Ир 157 см өндөртэй байв. Тиймээс биеийнхээ хэмжээг засахын тулд дандаа өсгөгчтэй гутал өмсч, үсээ хөвсийлгөж засуулдаг байв.
4. Түүнийг таван настайдаа дүүгээ усан санд живүүлж хөнөөсөн хэмээн ярьдаг ч энэ талаар нотлох баримт бараг үгүй.
5. Ким Чен Ирийг 1942 онд Хойд Солонгосын Баекду ууланд төрсөн гэдэг. Харин оросууд эцэг эх нь Японы түрэмгийллийн үед цагаачилж яваад 1941 онд ОХУ-ын Сибирьт түүнийг төрүүлсэн гэдэг.
6. Түүний албан ёсны намтарт Баекду ууланд 1942 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр төрөхөд давхар солонго гарч, өдрийн цагаар олон одод тэнгэрт үзэгдсэн гэж бичжээ.
7. Тэрбээр улстөрч, эдийн засагч мэргэжилтэй.
8. Ким Чен Ир таван хүүхэдтэй. Үр хүүхдээ бусдаас маш нууцалдаг бөгөөд отгон хүү Ким Чен Ынийг өөрийн залгамжлагчаар томилсон.
9. Түүнийг найман настай байхад нь ээж Ким Чен Сук нь төрөхийн хүндрэлээр нас баржээ.
10. Ким Чен Ир Хүндэт удирдагч, Дээд ноёнтон, Бидний эцэг, Генерал, Агуу удирдагч гэх мэт 50 гаруй хүндлэлийн нэртэй.
11. 1974 оны хоёрдугаар сард Улс төрийн төв хорооны нарийн бичгийн даргаар сонгогдсон.
12. Ким Чен Ир гадаад айчлалаа хувийн галт тэргээр хийдэг байв. Учир нь тэрбээр эцгийнхээ адил нисэхээс айдаг байжээ.
13. Хойд Солонгосчууд өлсөж байсан ч түүний амьдрал дэндүү тансаг байсан аж. Ким Чен Ир ОХУ-д тансаг галт тэргээр айлчлахдаа оройн хоолондоо өдөр бүр амьд хавч онгоцоор авчруулж, тэндээ бэлдүүлж зооглож байлаа.
14. 1992 оны 12 дугаар сард Солонгосын ардын армийн Ерөнхий коммандлагч, 1993 онд Үндэсний батлан хамгаалах комиссын тэргүүн болов.
15. Хойд Солонгосын сургуулиудад түүнийг амьдралынхаа туршид 1500-аад ном бичсэн хэмээн заадаг.
16. Тэрбээр 1978 онд Хойд Солонгосын кино үйлдвэрийг бариулж, эх орончдын тухай 100 ангит баримтат киног өөрөө оролцон хийлгэсэн байна.
17. Их удирдагч 17 тансаг харш эзэмшдэг байсан бөгөөд одоо үр хүүхдүүдэд нь очжээ.
18. Ноён Ким коньяк уух дуртай нэгэн байв. Гэхдээ хэрээс хэтэрсэн нь жил бүр 450 мянган фунт стерлингийг коньяканд зарцуулжээ.
19. Түүний дуртай, байнга хэрэглэдэг байсан тансаг хоол нь Хятадын далайн гахай, Францын дарс, Италийн хавчны мах байв. Бас маш сонирхолтой нь тэрбээр Африкийн илжигний маханд нугасгүй дуртай байсан аж.
20. Жуулчид тус улсад очоод хамгийн түрүүнд хийдэг зүйл нь түүний хөшөөг үзэх, цэцэг өргөх.
21. Хойд Солонгосын “Минжу Жосон” сонин Ким Чен Ирийг гамбургер зохион бүтээсэн хэмээн бичсэн нь барууныхны элэг доог болж байв.
22. Ким Чен Ир ариун цэврийн өрөө ашиглах шааардлагагүй. Учир нь түүнээс өтгөн гардаггүй хэмээн дээрх сонин бичжээ.
23. Тэрбээр мориноос унаснаас хойш өвчнөө намдаахын тулд тамхинд донтох болжээ.
24. Ким Чен Ирийг 2011 онд мөнх бусыг үзүүлсний дараагаас “Мөнхийн удирдагч” хэмээн нэрлэсэн юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (8)