Боломжийн эвлэгхэн хоолойгоороо олонд танигдаж рок попын тогоонд рейтинг өндөртэй явдаг дуучин Д.Баярцэцэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Дуучин Д.Баярцэцэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн.
2. Таван настайгаасаа ээжийнхээ байгууллагын концертод дуулдаг. Багаасаа урлагийн хэнээт хүүхэд гэгддэг байж. Сэлэнгэ аймгийн Хоёрдугаар арван жилийг дүүргэтлээ урлагаас холдоогүй.
3. Гэхдээ том болоод дуучин болно гэж боддоггүй байсан гэдэг.
4. Их шартай хүүхэд байсан учир "шар муур шартай" гэгчээр хүүхдүүд түүнийг муур хэмээн хочилдог байсан. Аливаа уралдаанд тааруухан амжилт үзүүлчихвэл шарлахаад уйлчихдаг. Гомдомхой талдаа, томоотой хүүхэд байжээ.
5. Аравдугаар ангиа төгсөөд Хөдөө аж ахуйн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид элсэж байсан. Үүний дараа Соёл урлагийн их сургуулийг 2003 онд төгссөн.
6. Анх “Ice top” хамтлагийн “Энэ миний хайр” дууг хамтарч дуулж байсан. Түүнээс хойш Люмино хамтлагийн “Хүний эрх” дуу, Далайгийн “Энэ дурлал мөн үү” гэх мэт олон хип хоп дууны дахилтуудыг дуулсан.
7. Гэхдээ “Энэ миний хайр” дуунаас өмнө 2000 онд “Өлгийн дууны бүүвэй” гээд дуу дуулж байсан. UBS-ын "Child" хүүхдийн нэвтрүүлэг гардаг байхад төгсгөлд нь түүний энэхүү дуу явдаг байсан. Эндээс л хүмүүст анх танигдаж эхэлсэн.
8. “Цавчуур ком”, “Шүрэн бугуйвч”, “Элсний нүүдэл”, “Шөнө дундын бүжиг” гээд Л.Балхжавын зохиосон дуунуудыг дуулсан. Цаашид кино, жүжгийн дууг голлоод дуулъя гэж боддоггүй ч хүмүүсээс санал ирээд тэр нь түүний хоолойнд тохирч байвал дуулна гэсэн.
9. Дуучин Баярцэцэгийн анхны тоглолт 2009 онд болсон. 2006 онд жааз стилийн орос цомгоо Хятадын томоохон студиэр хийлгэж байсан. Орос дуу, монгол дуучин, хятад хөгжимтэй цомог гаргасан.
10. Энэ цомгоороо 2008 онд бүх Хятадын хоёр жилд нэг удаа болдог наадмаас "Best seller" буюу хамгийн их хувь борлогдсон шагналыг авч байсан. Ингээд 2009 онд нэгэнт энэхүү цомог үр дүнгээ өгч, хүмүүст хүрч, тодорхой хэмжээгээр сайн уран бүтээл болж чадсан учраас энэхүү цомогтоо дахин орос дуу нэмж байгаад “Насталгие” гээд орос тоглолт хийж байсан.
11. Манай Монголд орос дуунд дуртай олон хүн байдаг. Тэр үед билет нь маш хурдан борлогдож дуусч байсан гэдэг.
12. Тэрээр зав л гарвал ном уншдаг.
13. Оны өмнө төрсөн нутаг болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумандаа амьд хөгжмийн хамтлаг байгуулсан.
14. Судалгаа хийж хөгжим тоглох, урлагаар явах сонирхолтой хүүхдүүдэд зориулж арван жилийн сургуульдаа орчин үеийн хөгжимтэй тэнхим байгуулж өгсөн аж. Бүх тоног төхөөрөмжөөр нь хангасан. Багшгүйгээр ч хүүхдүүд өөрсдөө сурах боломжийг тэнд бүрдүүлжээ.
15. Түүнчлэн, сумынхаа амьжиргааны түвшин доогуур хүүхдүүд хүмүүждэг цэцэрлэгт шинэ сэтгүүлээр байнга бэлэг барьдаг.
16. “Содон аялгуу”, “Намайг хүлээсэн эх орон бий”, “Хязгаарын цаана” гэх дуунууд хамгийн сүүлд гаргасан. Л.Балхжав, Д.Пүрэвдорж, С.Гантөр нарын шилдэг хөгжмийн зохиолчдын дуунуудыг байнга хүргэдэг.
17. Өөрийгөө дуулахаас өөр ажилд муу гэж боддог, би цаанаасаа л дуулах хувь заяатай төрсөн хүн гэж хэлж байсан удаатай.
18. Боломжийн эвлэгхэн хоолойгоороо олонд танигдаж рок попын тогоонд рейтинг гайгүйхэн явах болсон тэрээр сүүлийн үед араасаа эрчүүдийг хуйлруулсан сайхан бүсгүй болоод байгаа. Энд тэндхийн найр наадам хэсч, чамгүй хөлсөөр дуулж байгаа тэрээр хэт задгай хувцаслаж олны анхаарлыг татах болсон.
19. Баярцэцэг саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Намайг хүмүүс сүүлийн үед Sexy болчихсон гээд л байгаа. Ер нь би Рок попынхон дундаа хамгийн секси нь болоод байна шүү” гэх утгатай зүйл ярьжээ.
20. Дуучин бүсгүй ойрдоо өөрийн гадаад үзэмждээ илүү их анхаарч, жингээ эрс бууруулсан бөгөөд шинэхэн стиль, имиждээ сэтгэл хангалуун яваа юм. Гэхдээ түүнд хиймэл зүйл гэж байхгүй.
21. Тэрээр 2006 оноос хоёр жилийн хугацаатай БНХАУ-ын "Polo arts" компанитай гэрээ байгуулан ажиллаж байлаа.
22. Түүний хобби хэл судлах гэж хэлж болно. Хятад, франц, Португаль, Солонгос хэл судалж байгаа.
23. Ододтой бүжиглэе шоунд оролцоход нь түүнийг чадварлаг бүжигчин гэдгийг хүн бүхэн харсан.
24. “Хязгааргүйн цаана” тоглолт нь маш ажмилттай болж байсан. Энэхүү тоглолт дээрээ тэрээр чамгүй сайн бүжигчин, чадварлаг хоолойтой дуучин гэдгээ тодоос тод харуулсан.

24tsag.mn
Сэтгэгдэл (10)