Энэ удаа жилийн зургаан хувийн хүүтэй "100 000 айл" орон сууц хөтөлбөрийн талаарх сайн, муу 24 баримтыг хүргэж байна.
1. Яг нэг жилийн өмнө буюу 2012 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр нийслэлчүүдийг хөдөлгөөнд оруулсан нэг зүйл бол жилийн зургаан хувийн хүүтэй “100 000 айлын” орон сууцны зээлийн асуудал байлаа. С.Батболдын Засгийн газраас хамгийн бага хүүтэй, урт хугацаатай “100 мянган айлын” орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь тухайн үед жинхэнэ сенсааци болж чадсан юм.
2. Тус зээлийн журмыг Сангийн сайд Д.Хаянхярваа, ЗТБХБ сайд Ц.Дашдорж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нар баталсан.
3. Үүний дараагаар хямд үнэтэй орон сууц руу хошуурсан иргэд байр авахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэхээр шоргоолж шиг бужигнаж эхэлсэн юм. УБЕГ-т гэхэд “Орон сууцгүй, хамтран эзэмшигч биш” гэсэн лавлагааг авах иргэдийн тоо 3.5 дахин ихсэж уртаас урт дараалал үүсгэж байгаа талаар мэргэжилтэн ярьж байсан.
4. Ингээд иргэд иргэний үнэмлэх лавлагаа, цалингийн тодорхойлолтоос эхлээд бүхий л шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж эхэлсэн ч тэдний мөрөөдөл талаар болох хэдэн хэдэн шалтгаан удалгүй гарч ирлээ.
5. Шаардлага хангасан иргэдийн материал, нэрсийг хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд ОССК хуваарилан хүргүүлж байлаа.
6. Шаардлагатай материалаа бүрдүүлж өгсөн иргэд барилгын ажил нь эхлээд 50 хувьтай яваа орон сууцнаас сонгож авахаар барилгын компанидаа хандахад тэд урьдчилгаа төлбөр 10 хувийг биш харин 30 хувийг нэхсэн юм.
7. Бүр зарим нь “Бид “100 мянган айл орон сууц” хөтөлбөрт хамрагдаагүй. Манай компани тэгж ашиггүй ажил хийхгүй” гэж байлаа.
8. Бүр жагсаалтад орсон барилгуудаас зарим нь баригдаж эхлээгүй байсан гэдэг. Энэ мэт ойлгомжгүй олон зүйлтэй “100 мянган айлын орон сууц" хөтөлбөр иргэдийг хуураад өнгөрөх асуудал болох нь эхнээсээ тодорхой болов.
9. Нэг үгээр хэлбэр тухайн үед ЗТБХБ-ын яамны сайдаар ажиллаж байсан Ц.Дашдорж судалгаа, дүгнэлтгүй ядаж л барилгын компанийн удирдлагуудтай ярилцалгүй уг хөтөлбөрийг эхлүүлсэн нь удалгүй ил болсон юм.
10. Хэсэг хугацааны дараа нийслэлийн иргэдийн зарим хэсэг нь тус хөтөлбөрийн талаар мартаж эхэлсэн бол 2400 айл бичиг баримтаа бүрдүүлж өгчихөөд хүлээж эхэллээ.
11. Харин санхүүжилт зогссон гэсэн шалтгаанаар материалыг нь хүлээж аваагүй 2600 гаруй иргэн байгаа аж.
12. Яг өнөөдрийн байдлаар 1500 хүний асуудлыг шийдвэрлэсэн гэж Монгол банк тайлбарлаж байгаа. Үлдсэн мянга гаруй хүнээс 200 хүн өөр банкны эх үүсвэрээр зээл авсан аж.
3. Бичиг баримтаа бүрдүүлж өгчихөөд хүлээлтийн байдалтай байгаа 2600 иргэдийн 100 айл нь саяхан Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлахдаа хүрсэн билээ. Учир нь тус хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангаж, материалаа өгсөн иргэдийн захиалга өгсөн байр нь өнгөрсөн оны 10-12 сарын хооронд ашиглалтанд орсон байна. Гэсэн ч зээлийн санхүүжилт нь шийдэгдээгүйн улмаас барилгын компаниуд энэ оны хоёрдугаар сараас эхлэн алданги тооцож, өнгөрсөн сарын 15 гэхэд гэрээг нь цуцлахаа албан ёсоор мэдэгджээ.
14. Ер нь УИХ аас “Шинэ бүтээн байгуулалт” нэртэй дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлаад дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа ч үр дүн муутай яваа нь дээрхээс харагдана.
15. “100 000 айл”-ын орон сууц засгийн газрын хөтөлбөр батлагдаад 3 ээлжээр явагдаж байсан бөгөөд нийт 300-аад барилгын компанийн 131 гаруй мянган айлын орон сууц үүнд хамрагдана гэж байв.
16. Хөтөлбөрт хамрагдсан барилгаас 21 гаруй мянга нь хөдөө орон нутагт, харин 110 гаруй мянга нь Улаанбаатар хотод баригдах орон сууц байлаа.
17. Материалаа бүрдүүлж өгсөн иргэд 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас сонгож авах болно гэж байсан ч шинэ байрандаа “Яг хэдэн айл ороод амьдарч” байгаа гэсэн албан ёсны тоо баримт одоогоор алга байна. Хэвлэлээр “тун цөөн” гэж бичдэг.
18. Хоёр сар гаруйн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас орон сууцны метр квадратын үнийг нэг сая төгрөг болгож буулгана хэмээн хэлсэн.
19. О.Магнай хэлэхдээ “Ирэх намраас энэ ажил үр дүнгээ өгөөд эхэлчихнэ” гэсэн юм.
20. Нэг мкв нь нэг сая төгрөгийн үнэтэй эхний байр ирэх есдүгээр сард ашиглалтанд орно. Тус байр нь Буянт-Ухаад баригдаж байгаа 28 ширхэг 1764 айлын орон сууц юм. Тус байрны 1 мкв-ийг 950 мянган төгрөгөөр зарах юм байна.
21. Тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед нэгэн шог яриа гарав. Тэр нь ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржыг “100 000 айл”-ын орон сууц хөтөлбөрт хамруулж байртай болгох байв.
22. “100 000 айл” орон сууцны хөтөлбөрийн талаарх мэдээллийг иргэд 1907, 98771907 утсанд холбогдож авч байлаа.
23. Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Манай засаг тус хөтөлбөрийг хаана, хаанаа нь хохиролгүй үргэлжлүүлэхийг хичээх болно” гэдгээ хэлсэн.
24. Ямартаа ч 2600 иргэний хохирлыг барагдуулах талаар Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсэг шуурхай, санаачилгатай ажиллахыг үүрэг болгох, Барилга, хот байгуулалтын яамнаас дээрх асуудлаар зах зээлийн зарчимд нийцсэн шинэ журам гарган орон сууцны хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж, асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг ирэх дөрөвдүгээр сарын эхээр Өргөдлын байнгын хороогоор хэлэлцэх аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)