Монголын тайз дэлгэцийн урлагт, яруу найрагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа
олны хүндлэлийг хүлээж ирсэн авъяаслаг гэр бүлүүд цөөнгүй. Тэгвэл тэд
хойч үедээ авьяасаа өвлүүлсээр л... Удам дамжсан авьяастнууд төрөн
гарсаар байна.
1. Монгол үндэснийхээ бүжгийг дэлхийн тавцанд гаргаж үлдээсэн авъяастан бол Төрийн шагналт, АЖ, 20 дугаар зууны манлай бүжигчин Ц.Сэвжид. С.Сүхбаатарт шижир авъяасаа өвлүүлсэн Сэвжидийн дэглэлтүүд монгол ардын бүжгийн хөгжлийг тодорхойлсон. С.Сүхбаатарын том хүү “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, бага хүү С.Амарбаясгалант бүгд удам дамжсан авъяаслаг хөвгүүд.
2. Дуурийн театрыг “Бөмбөгөр ногоон” гэж байхад дуучин Д.Болдын эмээ, өвөө хоёул хөгжимчин хийдэг байсан аж. Ээж Цэцэгээ нь Монголын дуурийн урлагт 26 жил ажиллаад өдгөө энэ чиглэлээрээ багшилж байгаа. Цэцэгээгийн дүү нар ч бас урлагийнхан. “Соёл эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг “Никитон” хамтлагийн Бачкагийн аав Батсайхан, Хөгжим бүжгийн багш Баярсайхан гээд л үргэлжилнэ. Энэ халааг Болд, Бачка болон түүний ах эгч хоёр, тэдний хүүхдүүд залгамжилж явна.
3. Урлагийн алтан үеийн гол төлөөлөгч, олон сайхан дүр бүтээж, уран үгсээр үзэгчдийг байлдан дагуулдаг гавьяат жүжигчин Г.Равдангийн авьяасыг түүний бага хүү нь өвлөсөн. Залуу жүжигчин Р.Баттогтох сүүлийн үед дэлгэцийн хэд, хэдэн бүтээлд тоглох болсноор олны танил болсон.
4. Аав, ээж, эгч нь урлагийн хүмүүс. Урлагийн гэр бүлээс гаралтай чадварлаг жүжигчин, орчин үеийн "Гамлет" гэхээр хүн бүхний санаанд С.Болд-Эрдэнэ буух биз ээ. Түүний аав УГЗ, найруулагч Сугар. Одоо СУИС-д уран чадварын багшаар ажиллаж байна. Тэдний гэр бүлийнхний ихэнх нь урлагийн хүмүүс юм.
5. Ард түмний хайртай жүжигчид, урлагийн тэнгэрт ёстой л нэг “од” болон гялалзаж театрын тайзан дээр өөрсдийн нэрийг тамгалж чадсан уран бүтээлчид болох Монгол Улсын СТА жүжигчин О.Бат-Өлзий, МУГЖ С.Сарантуяа нарын хүү Б.Тамир. “Boom town" хамтлагийн гишүүн гэдгээрээ залуусын дунд танигдсан Б.Тамир аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн. Сайн найруулагч, жүжигчин бас дуучин.
6. Монголын телевизийн сэтгүүлчдийн тэргүүнд бичигддэг Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Золжаргал хүү найруулагч, зураглаач Батбилэгтэйгээ хамт "Zoloo & Son" студийг ажиллуулдаг. Түүний хүү эцгийнхээ захиасаар баримтат, уран сайхны кино бүтээж, ирээдүй хойчид Монголын түүхийг баримтжуулах үйлсэд хүчин зүтгэж явна.
7. “Хайрлахсан даа”, “Чи итгэхгүй л дээ” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Б.Анхбаяр аавтайгаа хамт кино урлагт хүчин зүтгэж яваа. Тэрээр жүжигчин, найруулагч У.Батбаатарын хүү сүүлд аавтайгаа "Улаан дөрвөлжин" кинонд тоглосон.
8. Монголын кино урлагийн нэр хүндтэй хосууд болох найруулагч О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг нар М.Бишрэл, М.Ивээл гэж хоёр хүүтэй. Аав, ээжийнхээ урлагийн амьдралыг өвлөсөн авьяаслаг хөвгүүд "Mashbat Brothers Films" студи байгуулж, богино хэмжээний кино бүтээлд хүч сорих болсон билээ.
9. МҮОНРТ-ийн сайхан хүүхнүүдийн нэг Б.Гантигмаагийн ээж “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр олны танил болсон Ардын жүжигчин Дэлгэржаргал. Тэрээр Ардын жүжигчин Бужгар агсны гэргий. Ид хийж бүтээх залуу насаа Дархан хотын “Залуучууд театр”-т ажиллаж өнгөрөөсөн тэрээр олон арван тайз дэлгэцийн дүрд тоглосон ховорхон авьяастан. Дарханы театрт ажиллаж байх хугацаандаа тэрээр тэндхийн анхны радио, телевизийн нэвтрүүлэгч болжээ. Тэр үед түүний охин Гантигмаа ээжийнхээ авъяасыг дэлгэрүүлж нэвтрүүлэгч болсон гэдэг.
10. Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар кино урлагт 30 гаруй жилийн амьдралаа зориулсан уран бүтээлч. Түүний аав Цагааны Цэгмид Сүхбаатар киноны СьюшүЖан, Цогт тайж, Ленин, Чойбалсан, Сүхбаатар зэрэг олон сайхан дүрээрээ хоногшин үлдсэн. Харин аавынхаа замаар замнасан Ц.Төмөрбаатарын хүү мөн л урлагийн замд эргэлт, буцалтгүй оржээ.
11. Хүүхэд байхаасаа кино урлагтай холбогдсон жүжигчин, найруулагч Б.Гарьдын аав Бунтар найруулагч юм. Мөн л аавынхаа авьяасыг өвлөж, нэр алдрыг нь дуурсгаж яваа залуу найруулагч ээжийнхээ хэвлийд байхдаа ч кинонд тоглож байсан гэдэг.
12. Төрийн шагналт, СГЗ Д.Төрбатын хүү Т.Зөнбилэг нь мөн л аавынхаа авъяасыг өвлөж авсан нэгэн. П.Бадарчийн хадаг барьсан тоотой хэдхэн шавь нарын тоонд багтдаг аав, хүү хоёрыг өдгөө танихгүй хүн гэж ховор.
13. Г.Онон хөгжмийн ертөнцийнхөнд өндрөөр үнэлүүлээд зогсохгүй ард түмний дунд “мода” болоод байгаа энэ нууцлаг эрхэм СГЗ, олноо яруу найргийн хатан хаан хэмээн шагшигддаг Ш.Дулмаагийн ач хүү, МУГЖ, дуурийн дуулаач Д.Ганхуягийн хүү. Авъяас гэдэг аргагүй удам дамжин “урсдаг” тул залуу хөгжмийн зохиолч Г.Онон мөн түүний дүү Г.Тэнүүн нарыг чадварыг гайхах хэрэггүй бололтой.
14. Дөнгөтийн Цоодол гэхээр яруу найрагч Хулан ч гэсэн яахын аргагүй санаанд бууна. МЗЭ-ийн шагналт, Нацагдоржийн шагналт, “Болор цом” наадмын хошой аварга бүсгүйн аав нэрт яруу найрагч Д.Цоодол “Болор цом”-ын гурван шагналтай.
15. Төрийн соёрхолт зураач С.Саранцацрал хоёр охинтой. Дуучин Б.Мишээл, дизайнер
Б.Мөнгөлдэй нар. Өвөрмөц өнгө төрхөөрөө бүтээлээ тодорхойлогч зураач бүсгүйн охид мөн л олноо танигдсан удам залгасан авъяастнууд.
16. Монгол Улсын гавьяат жүжигчин, найруулагч Ё.Цогийг Монголын ард түмэн танина. Том хүү Хүсэлбаатар нь түүний замнасан урлагийн зам мөрөөр явж байна. Харин түүний эхнэр “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин Өлзийхүү, охин нь загвар өмсөгч Баярмаа гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ.
17. Дуучин Т. Баясгалан удам дамжсан дуучин. Гэвч тэрээр ааваасаа буюу гавъяат жүжигчин Д.Түвшинжаргалаас тусдаа өссөн. Гэхдээ тусдаа өслөө гээд авъяас ямар удамшихаа больчих биш.
18. Монгол Улсын анхны ардын зураач Үржингийн Ядамсүрэн хэмээх онгодын даллагатай, авьяас нь багтаж ядсан сайхан хүн байлаа. 1958 онд бүтээсэн “Өвгөн хуурч” бүтээл нь монгол хүний нэрийн хуудас болон мөн ч олон удаа гадаад дотоодын үзэсгэлэнгийн танхимыг чимэглэж байсан. Түүний хүү Үржнээ, Үржнээгийн хүү Юмжир гурван үе дамжсан авъяастнууд билээ.
19. МУСГЖ, дуучин Д.Энхзулын хүү Б.Чинбат чамгүй сайн дуулчихдаг, чадварлаг хоолойтой залуу бий. Ээжтэйгээ хамт хэд, хэдэн дуу дуулж, “Амин хэлхээ” нэртэй тоглолт хүртэл хийсэн.
20. Аавын авъяасыг өвлөсөн гэгддэг дуучин Б.Хонгор Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг дуучин Баяраа агсаны хүү. Түүний аав нь “Хөдөөгийн баясгалан” киноны дууг филармонид хөгжимчнөөр ороод анх дуулж байсан.
21. Төрийн шагналт хөгжмийн зохиолч, УГЗ Бирваа гуайн охин Мөнхшүр 1980 онд Тбилисийн консерваторыг төгссөн цагаасаа Хөгжим бүжгийн коллеж, ДБЭТ, СУИС-д багш, концертмистер зэрэг алба хашиж байсан.2002 оноос АНУ-д мэргэжлээрээ ажиллаж амьдарч, эх орныхоо нэрийг өндөрт гаргаж яваа удам дамжсан авъяастан юм.
22. Монголын циркийн алтан үеийн нэг төлөөлөгч Латиф агсны хүү Нурбулан, Байзда хоёр аавын голомтыг залгаж яваа авъяаслаг залуус. Ах дүү хоёр хоёулаа л урлагийн замналаар явж байгаа билээ.
23. Ерөнхийлөгч хүртэл зорьж уулзсан, МУГЖ, бүжигчин Д.Алтанхуяг өнөөдөр “Бостон Балет”-ын гоцлол бүжигчнээр ажиллаж, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгаж явна. Тэрээр мөн л удам дамжсан авъяастан.
24. Эгч дүү хоёр Хишгээг сүүлийн үед танихгүй хүн гэж ховор болсон. Тэдний эмээ дуучин хүн байсан. Аав нь ч дуулж хуурддаг, бөх барилддаг байжээ. Хоёр Хишгээгийн дүү нь СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр Ардын жүжигчин А.Долгорын удирдлага дор төгссөн. Удам дамжсан авьяас эгч дүү гуравт өвлөгдсөн.
Удам дамжсан сэтгүүлчид маш олон байдаг. Мөн бөхчүүд, улс төрийнхөн гээд л удам дамжсан нэртэй хүмүүсийг нэрлэх болно.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (17)