Хаврын улиралд тохиолддог сайн, муу 24 баримтыг уншигч таньд сонирхуулж байна.
1. Хаврын улиралд цас мөс хайлж, газар гэсэж газрын дотоод бүлээн уур дээшилж түүний нөлөөгөөр цэцэг ногоо ургаж байгаа байгаль дэлхий ногоон дээлээ өмсдөг.
2. Энэ үе өвлийн сүүл сарын хүйтэн ба хаврын бүлээн сарын завсрын үе хоорондоо харшилж эхэлдэг үе юм. Тийм учраас хаврын хавсарга хавирга нэвт гэсэн үг гарчээ.
3. Энэ л үед охид бүсгүйчүүд нимгэн бошинзоо дэрвүүлэн алхаж, цэцэг шиг охидыг харах гэсэн хөвгүүд сэтгэлийн хөөрөлд автана. Тиймээ хавар дулаарлаа гэж хөгшчүүд баярладаг, хайр сэтгэлийн улирал ирлээ гэж залуус хөөрөлдөн угтдаг тийм л улирал.
4. Хаврын улиралд бүх зүйл өсч байдаг хэдий ч цаг агаар хувьсамтгай байдаг учраас настнуудын хувьд архаг хууч хөдлөх эрсдэл ихтэй байдаг төдийгүй биеийн тамир тэнхээ доройтох, өвчинд өртөмтгий болдог.
5. Энэ улиралд хамгийн зохистой идээ ундаа нь хүйтэн халууныг тэнцүүлэх бүлээн чадалтай идээ байх ёстой юм. Ийм төрлийн хоол хүнсэнд шар тос, цагаан тос, арвайн гурил, шар будаатай цай, шар тостой цай, ээзгий бяслаг, өрөм, зөөхий, уураг, хайлмаг зэрэг идээ ундаанууд багтана.
6. Хавар харшлийн улирал. Янз бүрийн харшлийн гаралтай өвчин энэ үед гарч ирэх нь элбэг. Тухайлбал, тоос шорооны харшил, арьсны харшлууд
7. Хамгийн их хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлдөг улирал. Сэтгэл санаа гэгэлзэж, тогтворгүй болдог.
8. Тиймээс хаврын улирал ганц бие хүмүүс хос болж, зарим тохиолдолд хосууд хоёр тийшээ болох нь олонтаа.
9. Судалгаагаар хавар гэр бүлүүдийн салалт, нийлэлт ихэсдэг нь тогтоогдсон.
10.Мөн хүмүүсийн сэтгэлзүйд өөрлөлт ордог болохоор ч тэрүү янз бүрийн сэтгэцийн өвчнүүд сэдэрдэг. Тиймээс хавар сэтгэцийн өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч нийгэм янз бүрийн гаж зүйлүүд илэрч эхэлдэг.
11. Хамгийн хачирхалтай нь хаварын улирал хүчингийн хэрэг хүртэл тодорхой хэмжээгээр ихэсдэг талаар цагдаагийн ажилтнууд ярьж байсан юм.
12. Хавар тохиолддог нэгэн зүйл бол “хаврын ядаргаа”. Энэ улиралд хүмүүс ядарч, сульдах нь их. Тиймээс хаврын ядаргаагаа хэрхэн даван туулахаа бодож эхэлдэг.
13. Үүнийг бүр баримттайгаар дэлгэвэл, хаврын “ядаргаа” бол өвчин биш харин хүний биеийн бодисын солилцоо харанхуй хүйтэн өвлийн улирлаас дулааны улиралд шилжихэд өөрчлөгдөж байгаагийн илрэл юм. Хүмүүсийн бараг 50-70% нь хаврын ядаргааг илүү их мэдэрдэг байна.
14. Улс төрийн хувьд жагсаал цуглаан хийдэг улирал нь бараг л хавар гэлтэй.
15. Байгаль экологт хөрсний бохирдол гэх айхтар “өвчин” энэ үед гарч ирнэ.
16. Гэхдээ өвлийг бодвол утаа багасдаг ч амьсгалын замын халдварт өвчнүүд илэрдэг.
17. Хавар оюутан, сурагчдын хувьд сайхан улирал бас хэцүү улирал. Учир нь хавар улсын шалгалтууд явагдана. Бэлдэнэ, шалгалтаа өгнө, тэнцэнэ үгүй бол унана.
18. Харин сайхан нь гэвэл хонхны баяр. Төгсөх ангийнхан хонхны баяраа хийж хамгийн жаргалтай мөчөө тэмдэглэдэг.
19. Сурагчийн дүрэмт хувцсаа улаан туузтайгаа хамт орхисон хүү¬хэд насны сүүлчийн хавар ямар сайхан байгаа вэ. Дараа нь оюутны ширээний ард үдсэн уяхан цэнхэр хаврууд…Хавар дурсамж сэргээдэг, дурсамж төрүүлдэг улирал.
20. Хатуу бүхнийг аргадан учирлах шиг зөөлөн, зөөлөн шивэрсэн анхны бороо гэнэт ирж хавар ирснийг хүн бүрт мэдрүүлнэ. Хавар борооны улирал.
21. Цас хайлж, бороо ордогтой зэрэгцэж, ус гол үерлэх нь хаа сайгүй тохиолдоно. Харин нийслэлд үерийн аман дээр буусан айлууд нүүх хэрэгтэй, тэнд тэдэн айл уерт автлаа гэх шум газар бүрт сонсогддог.
22. Уулын энгэрээр яргуй хэнзэлж, тоос шороон дундаас зулзаган ногоо өн¬дийж, малчны хотонд шинэ төлийн дуу цангинана.
23. Бүсгүй хүн болгон хаврын цагт бүр ихээр гоёдог. Хасын царайгаа "холцруутах вий" гэж, халуухан уруулаа "омголтох вий" гэж, хөөрхөн алаг нүдээ "үрчлээтэх вий" гэж хаврын хуйсгануур салхитай аалигүйтэн наадаж байж будацгаана. Хаврын бүсгүй хүнтэй зүйрлэх нь их.
24. Энэ нь хаврын улирал бүсгүй хүний зан ааш, сэтгэл санаатай адилхан байдагтай холбоотой. Харын тэнгэр олон ааштай гэдэг үг “хавар, бүсгүй” хоёрыг улам тодотгох мэт.

24tsag.mn
Сэтгэгдэл (29)