Энэ удаагийн дугаарт нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйн тухай сонирхолтой
баримтуудыг дэлгэж байна. Энэ бол “Miss Mongolia-2009” тэмцээний
тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын
дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч Хүрэлбаатарын
Бадамгэрэл юм.
Энэ удаагийн дугаарт нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйн тухай сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. Энэ бол “Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч Хүрэлбаатарын Бадамгэрэл юм.
1. Хүрэлбаатарынх дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь Бадамгэрэл. Бадамгэрэлийн ургийн овог “Өндрийнхөн”.
2. Тэрээр 1990 оны 1-р сарын 24-нд төрсөн.
3. Түүний аавын талын хүмүүс их өндөр хүмүүс байсан бол ээжийн талынхан нь чацтай улс байжээ. Тиймээс ч Х.Бадамгэрэлийн гэр бүлийнхэн бүгд өндөр хүмүүс. Бага байхад нь таарах хувцас олдохгүй цамцны ханцуй, өмдний шуумаг нь заавал богиноддог байсан гэдэг.
4. Түүнд хамгийн их үлгэр дууриал үзүүлдэг хүн бол ээж нь. Х.Бадамгэрэл ээжийнхээ талаар "Миний ээж маш гайхалтай эмэгтэй. Ээжийн минь дайчин зан чанар надад шингэсэн. Ээж маань миний хажууд байх нь хамгийн аз жаргал. Би өөр юу ч хүсдэггүй. Дунд сургуульд байхдаа жаахан зовоосон байж магадгүй. Харин одоо өөрийн гэсэн ажилтай, цалинтай болсон учраас ээжийнхээ ачыг бага ч гэсэн хариулж, баярын нулимсыг нь илүү олон удаа харах юмсан гэж хүсдэг" хэмээн ярьжээ.
5. Нийслэлийн 38-р сургуулийн Герман, Англи хэлний ангийг төгссөн. Х.Бадамгэрэл дунд сургуульд байхдаа сурлагандаа номер 1. Хичээлээс гадуур нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, дуулж, бүжиглэдэг охин байжээ.
6. КТМС-ийг маркетинг менежмэнтийн чиглэлээр 2011 онд төгссөн. Их сургуулиа төгссөнөөс хойш БХИС-ийн Төрийн захиргаа удирдлагын ангид сурч байна. Басхүү хэлний боловсролоо дээшлүүлэхээр ХУИС-д эчнээгээр суралцаж байгаа.
7. Дунд сургуулийн арваннэгдүгээр ангийг төгсөх жилээ “Үнсгэлжин” наадамд оролцоод түрүүлж байжээ. Яг тэр үед л “Би чадах юм байна, цаашаа хичээгээд үзье” гэсэн урам зориг авсан гэдэг.
8. Англи, Герман хэлтэй. Франц хэл сурч байгаа.
9. Мисс Содтуяагийн хайртай шавь гэдгээр нь хүмүүс илүү мэддэг.
10. 2009 онд "Мiss Mongolia" тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн. Ингэснээр тэр дэлхий дахинд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон юм.
11. “Miss International-2009” тэмцээнд оролцсон ч гайхалтай сайн амжилт гаргаагүй.
12. Нэг үе “SBN”-ийн "Оргил цаг" нэвтрүүлэгийг хөтлөдөг байв.
13. Мөн "Валентины захидал" кинонд дүрээ мөнхлөөд авсан нэгэн.
14. Х.Бадамгэрэл доороо гурван эрэгтэй дүүтэй.
15. “Шилмэл загвар” агентлагаас загварын ертөнцөд хөл тавьсан Х.Бадамгэрэл одоо "Азийн модель" агентлагт багшилж байна. 150 гаруй шавьтай.
16. Цаашид олон салбарт хүч үзэхийг мөрөөддөг түүнийг рекламны ертөнцийн хамгийн эрэлттэй хүн ч гэж хэлж болно.
17. LV брэндийг Монголд орж ирэхэд би албан ёсны нүүр царай нь болж, нээлтэнд нь оролцож байсан .
18. Түүний найз залууг Becky гэдэг. "Оюу толгой" компанид ажилдаг. Бас дуучин. Тэд биенээ тав зургаан жилийн өмнөөс мэддэг учраас гэр бүл болох хэмжээнд хүртэл дотно болжээ.
19. Дөрвөн хүүхдийн ээж болохыг мисс бүсгүй удахгүй хуримын зар тараана гэдгээ хэвлэлээр яриад амжсан.
20. Тэрээр гоо сайхны нууцаа хөдөөний цэвэр тараг, "Монос"-ын гоо сайхны бүтээгдэхүүнтэй холбон тайлбарладаг.
21. Зураг зурах хоббитой.
22. Гоё гутал цүнхэнд мөнгийг харамлахгүй цацдаг.
23. Хүс, мөрөөд, зорь, тэмц гэж хэлэх дуртай.
24. Нэг жилийн өмнөөс өөрийн гэсэн хувийн бизнестэй болсон.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)