МАХН-ын дарга Н.Энхбаяр хорих ял эдэлж буй тул энэ намын гол ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хариуцаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан гэдгээр нь олон нийт мэддэг түүний тухай 24 баримтыг хүргэе.
1. Тэрээр 1997 онд буюу анх МАХН-д элсчээ. Эдүгээ 16 дахт жилтэйгээ золгож буй юм.
2. Г.Шийлэгдамба 1971 онд Өвөрхангай аймагт төрсөн. Нутгийнхантай элэгтэй байдаг нэгэн.
3. Нутаг, усныхаа тухай “Шүтээн” нэртэй ном бичсэн.
4. Тэрээр 2007 онд МАХН-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жилийн хугацаатай ажилласан.
5. Г.Шийлэгдамбыг сайдаар ажиллах үедаа 252 ширхэг газар эзэмших зөвшөөрөл олгосон нь үе, үеийн сайд нараас хамгийн олон нь аж.
6. Иргэдийн хяналт, мэдээллийн сүлжээнээс АТГ-т Г.Шийлэгдамба, Л.Гансүх нарыг шалгуулахаар өгсөн. Харин АТГ тэдний өргөдлийг хүлээж авсан гэх ч хэрхэн шийдэгдсэн талаар мэдээлэл өнөөг хүртэл байхгүй байна.
7. Түүнийг дархан цаазат Богд уул, Зайсанд хууль бус олон лиценз олгосон гэдэг ч хуулийнхан үүнийг нь шалгаж, батлаагүй.
8. 2008 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргад одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдөж байв.
9. Сайдын ажлаа өгөөд тэрээр Австрали улсын "Melbourne" хот дахь "Charles Sturt University’’-д мастерын зэрэг хамгаалсан.
10. Харин эргээд ирэхэд нь анх элсэж байсан МАХН нь хоёр хуваагдсан байсан ч Н.Энхбаярыг дагасан.
11. Үүнийгээ тайлбарлахдаа, “Надад МАН-ын батлах ч байгаагүй. Энэ нь нэг талаас гадаадад сурч байсантай холбоотой байх. Тиймээс би МАН-д өөрийгөө албан ёсоор элсээгүй гэж үзэж байгаа. Ингээд 1997 онд анх элссэн намдаа 2012 онд Австрали улсаас ирээд гишүүнчлэлээ сэргээсэн үйл явц болсон юм.Түүнээс биш МАН-д элсэж ороод бас гараад МАХН-д орсон юм биш” гэдэг.
12. Өвөрхангай аймгийн МАХН-ын даргаар ажиллаж байв.
13. Г.Шийлэгдамба гэр бүлийн тухай мэдээллээ нууцалдаг улс төрчдийн нэг.
14. 2008 онд УИХ-ын сонгуульд МАХН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй.
15. Энэ үеэр “Д.Лүндээжанцан 16 жил УИХ-д сонгогдлоо одоо болно. Бид залуу үе гарч ирэх цаг болсон” гэж мэдэгдэж байсан билээ.
17. Мөн 2012 оны сонгуульд МАХН-ыг төлөөлж нэр дэвшээд дахин өвдөг шороодсон юм.
18. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахаас өмнө “Монгол улсын үе, үеийн төрийн өндөрлөгүүдэд тохиолдсон хүндхэн хувь заяа Н.Энхбаяр ерөнхийлөгчид битгий тохиолдоосой билээ” гэж ярилцлага өгч байжээ.
19. 2012 оны есдүгээр сард МАХН-ын генсек болж, Н.Удвалын ажлыг авсан.
20. Гэхдээ МАХН-ын зарим гишүүд түүнийг энэ ажлаа Н.Удвалаас сайн хийж чадахгүй байна гэж шүүмжилдэг.
21. Хамгийн сүүлд Г.Шийлэгдамбыг Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн үгээр явдаг гэсэн яриа гарсан.
22. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН нэгдэх үү? гэсэн хүлээлт байгаа энэ үед тэрээр МАН-ын 92 жилийн ойд зориулсан бөхийн барилдааныг МАН-ын генсек Г.Занданшатартай зэрэгцэн сууж үзсэн. Энэ нь хоёр нам хамтарч магадгүй гэсэн таамгийг хүмүүст улам лавшруулав.
23. МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурал дээр Хууль зүйн сайд Э.Эрдэнэжамъяан ажлаа өгөх өргөдлөө өгсөн ч тэрээр би хариуцах хүн нь биш гээд аваагүй юм.
24. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ямар амжилт үзүүлэхээс түүний генсекийн суудалдаа үлдэх эсэх шалтгаална гэж ажиглагчид үзэж байна.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (24)