УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байгаа ч эмэгтэйчүүд, хүүхдийн
төлөө олон ажил амжуулахаар зорьж яваа Л.Эрдэнэчимэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Лувсангийн Эрдэнэчимэг нь 1974-1984 онд Нийслэлийн 10-р дунд сургууль, 1984-1990 онд Болгар улсын Софи хотын их сургууль Биологич мэргэжлээр, 1998-2003 онд МУИС-ын ХЗДСургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Биологийн ухааны магистр юм.
2. Тэрбээр ажлын гараагаа 1990-1992 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж, улмаар 1992-1994 онд “Монос” ХЭАА-н захирал, 1994-2008 онд “Моносфарм трейд” ХХК-ний ерөнхий захирал, 2008-2012 онд “Монос Групп”ХХК-ний дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
3. Л.Эрдэнэчимэг 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
4. 2010 онд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, 2011 онд Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ. Англи, орос, болгар хэлтэй.
5. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн болсон хэрнээ хүүхэд, эмэгтэйчүүд рүү хандсан олон ажил зохион байгуулж байгаа. Түүнд хүмүүс ам сайтай байдаг.
6. Энэ удаагийн УИХ түүхэндээ хамгийн их эмэгтэй гишүүнтэй. Тэгвэл Л.Эрдэнэчимэг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга. Өдгөө тэд сургуулийн өмнөх насны хүүхэд асрах тухай хуулийн төслийг гаргаад буй. Ээж нар хүүхдээ сургуульд ортол нь харж байна. Энэ нь ээжүүдэд маш хэцүү гэдэг үүднээс төсөв гаргаад байгаа билээ.
7. Тэрбээр хаана ч, хэний ч найр наадамд уригдсан “Гандан уул”-ыг уянгалуулдаг. Түүний аав хүүхэд байхаас нь энэ дууг дуулдаг байсан нь сурахад дөхөм болсон аж. Тиймээс Л.Эрдэнэчимэг гишүүн “Гандан уул”-аа байнга дуулдаг тухайгаа саяхан хуучилжээ.
8. Л.Эрдэнэчимэг цэргийн баярыг "эрчүүдийн баяр" хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Тийм учраас энэхүү уламжлалаа даган энэ баяраар хань, хүүхдүүдээ баярлуулжээ. Түүний хувьд эр хүн бүр эх орноо хамгаалах цэрэг эрс юм. Тиймээс энэ өдрийг эр хүн бүрийн омогшил болсон маш сайхан баяр гэж тэрээр тодотгодог.
9. Харин цэргийн баярын өмнөхөн Мартын 8 тохиосон. Энэ өдөр гишүүн маань ханиасаа болон хамт олноосоо цэцэг авдаг тухайгаа хуучилжээ. Энэ Мартын наймнаар тэрээр гэртээ баярлаж нөхөр нь хүүгийнхээ гарын хоолоор дайлуулсан байна.
10. Л.Эрдэнэчимэгт хамгийн дурсамжтай "март" оюутан байхад нь болжээ. Болгарт сурч байхад нь “Мартын-8”-аар нөхөр нь өглөө эрт цэцэг авахаар явж. /Гэтэл нөхөр цэцгийн дэлгүүрт найз нартайгаа тааралдан доргин нийлж/ Тэгсэн өдөржингөө хүлээгээд ирдэггүй. Орой нь халамцуухан хоёр хугархай сарнай барьсаар орж ирсэн гэдэг. Энэ л түүнд хэзээ ч мартагдашгүй эмэгтэйчүүдийн баяр нь болжээ.
11. Тэрээр тамхины хяналтын тухай хуулийг монголчуудын соёлыг шинэ түвшинд авч ирнэ хэмээн үзэж буй юм. Энэ хуультай холбоотой сайшаал болон шүүмжлэлийг иргэд түүний нэр дээр их ирүүлж байгаа гэнэ.
12. Учир нь Л.Эрдэнэчимэг гишүүн энэхүү хуулийг санаачилж эмэгтэй гишүүд дэмжсэнээр хэрэгжиж эхэлсэн юм. Манай хуулийн зорилго нь тамхи татах боломжтой газруудыг эрс багасгаснаар дам тамхидалтад өртөх явдлыг хаах, тамхичдын тамхины хэрэглээг эрс багасгах, хүүхэд өсвөр насныхан тамхи худалдаж авах боломжийг бүрэн хаах юм хэмээн тэрээр онцолжээ.
13. Энэхүү хуулийг батлуулахад тамхи татдаг гишүүдийн зүгээс эсэргүүцэл нэлээд байсан гэж тэр ярьжээ.
14. АН-ынхан шинэчлэлийг хийж, шинэ хүмүүсийг томилох болсон. Тэгвэл Л.Эрдэнэчимэг гишүүн үүнийг их дэмжиж байгаа юм. “Манай төрийн албан хаагчид нэг суудалдаа 10-20 жил суугаад ажил урагшлуулахаасаа илүү авлига урагшлуулдаг болсон нь нууц биш. Нэгэнт хүнд суртал, авлигаар ажил хийдэг болчихсон албан хаагчдыг хүмүүжүүлнэ гэдэгт би итгэхгүй. Тиймээс намынхныхаа хийж байгаа шинэчлэлийг байх ёстой үзэгдэл гэж боддог” гэлээ.
15. Тэрээр “Эрчүүд энэ төрийг хувааж идээд энэ төрийг дуусгалаа” хэмээн зоригтойгоор дуугарч, авлигатай тэмцэх ажлыг зорилгоо болгож ажиллана гэдгээ ч илэрхийлсэн.
16. Төрөхийн асуудалд барилга байшингаас гадна хүний нөөцийн асуудал, мөн тоног төхөөрөмжийн асуудал гээд хийгдэх ёстой хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхийн төлөө явж байгаа. Түүний хэлснээр 2013 оны гуравдугаар улирал гэхэд шинэ төрөхүүд үүд хаалгаа нээсэн байх аж. Амлалт ажил хэрэг болохыг ард түмэн харах л үлдлээ.
17. Гарын уртай байна гэдэг эмэгтэй хүнийхээ мөн чанарыг ухаарч байгаагийн шинж гэж үзэх нь бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг дээл хувцас урлах, хатгамал хийхдээ хэнээс ч дутахгүй гэнэ. Тиймдээ ч Францын Парис хотноо болох төгөлдөр хуурын олон улсын тэмцээнд охиноо явуулахдаа тоглолтынх нь хувцсыг өөрөө урлажээ.
18. Гишүүн болсных нь дараах анхны шинэ жилийн баяраар Сонгинохайрхан дүүргийн Улсын тэргүүний 105-р цэцэрлэгийн хамт олон шинэ жилийн баяртаа түүнийг урьж оролцуулж байсан. Гишүүн тус цэцэрлэгийн 350 хүүхдэд Натурвит витамин бэлэглэж, шилдэг хүүхдэд гарын бэлгээ гардуулж байв. Мөн дүүргийнхээ 12 цэцэрлэгийн 4000 хүүхдэд гарын бэлэг тарааж бяцхан үрсээ баярлуулсан нь эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн.
19. Биологич мэргэжилтэй, биологийн ухааны доктор учир мод, цэцэг тарих нь түүний ажил бас хобби.
20. Тэднийд эмийн ургамлын тариалангийн талбай бий. Мөн хэд, хэдэн чацарганы талбайтай. Тэрээр өвлийн хүлэмжинд цэцэг тарьдаг, мод үрслүүлдэг. Харин өвлийн хүлэмж нь монголдоо л ганц.
21. Өөрөөр хэлбэл халаалттай учраас гадаа –30 хэм байхад, тэдний хүлэмжинд +30 хэм байдаг. Өдгөө Голландаас авчирсан Алтанзул, англиар бол Тулип гэж нэрлэдэг цэцгийн 30 гаруй сорт цэцэглэдэг байна. Лили цэцэглэж, Хиацент, Крокус гээд монголоор нэрийг нь мэдэхгүй олон цэцэг ургаж байгаа гэсэн.
22. Өмнөговьд дөрвөн хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн талаар Уул, уурхайн сайд Д.Ганхуягт асуулт хүргүүлж байсан.
23. Эмэгтэй гишүүд зохион байгуулалтаа сайжруулан гурван хэсэг болж ажиллахаар болов. Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ нар нийгмийн бодлого буюу сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн асуудлыг хариуцан авч ажиллахаар тогтсон.
24. УИХ-ын эмэгтэй гишүүдийг уриалж БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Парк Гюн Хэ-д баяр хүргэсэн албан бичиг илгээсэн байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (28)