24 цаг сайт монгол брэндийн нүүр царай, рекламны орон зайг атгасан олны танил 24 хүмүүсийг нэрлэж байна. Эндээс ямар компани зар сурталчилгаандаа анхаардаг вэ гэдгийг харж болох юм.
1. "Тв коктейль"-ийн Өөскө, Цоомоо, Аюуш нарыг рекламны "загвар өмсөгч" гэж хэлж болно. Тэдний онцлог нь дандаа үүрэн телефоны операторуудын рекламанд тоглодог. Мобикомын рекламнаас гараагаа эхэлсэн уран бүтээлчид маань Скайтелиар занималдан Юнител дээр тогтов. Тэднийг удахгүй "Жи-мобайл"-д уригдахгүй гэхийн баталгаа үгүй юм.
2. “Банш” хэмээн хочтой болсон жүжигчин Батааг рекламны мангас гэхгүй бол өөр хэнийг рекламны мангас гэх вэ. Түүний хөгжилтэй төрх нь үзэгчдэд их таалагддаг тулд дэндүү олон рекламанд тоглов.
3. Одоогоор энэ реоламны талбарт хамгийн орлого сайтай яваа нь жүжигчин Д.Хүрлээ. Түүний хувьд зун нь хэд, хэдэн амралтын газар, сургалтын төв танилцуулчихна. Гэртээ байхдаа "Ситинет"-ээр аялчихна. Хүүхдүүддээ "Фрутта" аваад өгчихдөг. Харин намар нь "Хаан” суудлын бүрээсээр гангарчихна. Бас “D Dish”-ын нүүр царай мөнөөс мөн.
4. Сүүлийн үед Жүжигчин Алтаншагайгүй реклам ховор болжээ. Гар утас, бохь, компьютер, ундаа гээд түүний рекламдсан олон бүтээгдэхүүнийг нэрлэж болно.
5. Бооёо, Ундармаа нар хосоороо “Хас банк”-ны нүүр царай болсоор удлаа.
6. 2003 оны аравдугаар сард баруун аймгуудаар тоглосон дуучин Сараагийн “Би жаргалтай” аялан тоглолтыг ХААН Банк ивээн тэтгэсэн билээ. Энэхүү хамтын ажиллагаа нь үр дүнтэй болж 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээнд гарын үсэг зурснаас хойш Хаан банкны нүү царайг дуучин Сараа тодорхойлох болсон. Түүний зураг бүхий Хаан банкны виза карт өргөн хэрэглэгддэг. Үүний зэрэгцээ дуучин маань хаалга, живх, будаа гээд олон рекламанд тоглов.
7. Дуучин Д.Болд "Юнитель"-ийн нүүр царай болсон. “Kit Kat” шоколад, “Боргио”, “Yahuu” пиво гээд түүний тоглосон рекламууд хөвөрч өгнө дөө.
8. “Камертон” хамтлаг “Монгол газар” компаний нүүр царай болсон.
9. Их аварга Д.Дагвадорж “Пепси”-гийн нүүр царай. Түүний цуврал реклам олны сонирхлыг ихэд татсан.
10. Жүжигчин Амараа буюу Б.Амарсайханы “Намайг Амараа гэдэг” гэж эхэлдэг реклам нь монголчуудад ихээхэн таалагдаж, хуулах нь хуулж, дуурайх нь дуурайв. Тэрээр сонгуулийн үеэр АН-ын нүүр царай болсон билээ.
11. Жүжигчин С.Тэмүүжин ихэвчлэн пивоны рекламанд тоглодог. Мөн гэр бүлээрээ жүүсний рекламанд тогложээ.
12. Г.Өсөхбаяр аварга олон жилийн турш “Бридж” группын нүүр царай болсоор ирэв.
13. "Номин талст" хамтлагийн дуучин Д.Батсүх нэг хэсэг `Yili` сүүний нүүр царай болсон. Энэ бүтээгдэхүүний рекламанд хүүтэйгээ хамт тоглосон байдаг.
14. Монгол ноолуураар дэлхийг гоёх эрхэм зорилготой “Гоёо” брэнд өөр өөрийн өнгө төрх, имижийг бүрдүүлдэг “Киви” хамтлагтай 2010 оноос хамтран ажиллаж байна.
15. Мөнхийн залуу гэгддэг топ модель Э.Одгэрэл "Гоёо" брэндийн нүүр царай болж, олон жилийн турш хамтран ажиллаж байна.
16. Дэлхийн стандартыг Монголд тодорхойлогч “АПУ” компани “Хар сувд” брэндийнхээ нүүр царайгаар хийлч Дээгийг сонгосон.
17. Мобиком “BlackBerry” vйлчилгээг нэвтрүүлсэн. Дээд зэргийн материалаар, хамгийн жижиг хэсэгт нь хvртэл анхаарал хандуулан бүтээсэн, хүсэл эрмэлзлийн бодит биелэл болсон ухаалаг гар утсыг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг телевизийн дэлгэцээр олонд танилцуулсан.
18. Харин Цэрэнтогтох аварга “Арвайн үндэс” компанийн нүүр царай болчихлоо.
19. Загвар өмсөгч Э.Энхболд “Говь” брэндийн нүүр царай болж олонд илүү танигдсан. Топ модель Пүрэвсүрэн ч мөн “Говь”-ийн нүүр царай.
20. Олимпийн аварга Э.Бадар-Ууган “Эко констракшн”-ы нүүр царай болсон. Тус компани түүнд “Голден парк” хотхондоо нэг өрөө байр өгсөн гэнэ билээ.
21. Жүжигчин Н.Сувдын гэр бүл “Хаан банк”-ны гол нүүр царай.
22. МУГТ Сэрдамба “Subaru” брэндийг сурталчилах болов.
23. Жүжигчин Анхаа буюу Анхбаяр жижиг рекламуудад тоглосон. Түүний жүжиглэх авьяас, өвөрмөц дүр төрх байгууллагуудын анхаарлыг татсаар байна.
24. Жүжигчин Аглуу, Төөтөө нар өнгөрсөн зунаас эхлэн “Next electronics”-ын нүүр царай болж рекламуудыг бөөндөв.

Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (4)