Загвар өмсөгч, мисс,
жүжигчин гээд гуншин олонтой Монголын өнөө үеийн сайхан
бүсгүйчүүдийн нэг Б.Гэрэлчулууны тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Аав нь “Гэрэл шиг гэгээтэй, чулуу шиг бат бөх байгаасай” хэмээн Гэрэлчулуун гэж чихэнд нь шивнэсэн гэдэг.
2. Гэрэлчулууныг дунд ангид нь байхад зарим хүүхэд эрэгтэй нэртэй гэж шоолдог байжээ. Харин Гэрлээ нэрнээсээ ичдэггүй.
3. Айлын ганц хүүхэд болоод ч тэр үү, тэрээр их эрх. Анх урлагийн хүн болно гэдгээ дуулгахад гэрийнхэн нь нэг их таатай хүлээж аваагүй гэдэг.
4. Уг нь Гэрлээ эмч болно гэж боддог байжээ. Монгол-Энэтхэгийн хамтарсан дунд сургуульд химийн чиглэлээр дагнаж суралцаад, ЭМШУИС-д орох санаатай байсан аж.
5. Гэвч хүсэл сонирхол нь асар богино хугацаанд өөрчлөгдсөн. “Ирээдүйд яавал гоё байж, өөртөө кайфтай амьдрах вэ” гэж удтал бодсоны эцэст жүжигчин мэргэжлийг сонгожээ.
6. 14 настайгаасаа загварын ертөнцтэй холбогдож, 18 хүрч жүжигчний ангийн оюутан болсон. Загварын тайзан дээр үргэлж ихэмсэг, өөдрөг дүр төрхийг харуулах ёстой тэрээр жүжиглэх сургуулилт дээрээ гундуухан хүний дүрд хувирч чадахгүй, багш нарыгаа багагүй зовоож байжээ.
7. Бага байхаасаа авьяаслаг, сайхан жүжигчдийг хараад хэзээ нэгэн цагт эд нар шиг мундаг уран бүтээлч болох юмсан гэж мөрөөддөг байжээ. Тэрээр загвар өмсөгч, жүжигчин гэх хос мэргэжилтэй.
8. “Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр үзэгчдийн танил болсон загвар өмсөгч Б.Гэрэлчулууныг загвар өмсөгч бус жүжигчин гэдгээр нь Монгол түмэн илүү хүлээж авсан. Мөн “Амьдрал төсөл”, "Цэлмэг тэнгэр" кинонд тоглосон.
9. Загвар өмсөгч хүн тайзан дээр хэзээ ч ноомой царайлах ёсгүй. Үргэлж өөдрөг, бадрангуй алхах ёстой. Гэхдээ уран бүтээлд дүрдээ хувирах гээд ирэхлээр ямар ч үед өөдрөг явдаг бардам зан, нүүрэмгий байдал нь бараг л алга болсон гэдэг. Тиймээс “Тусгай салаа”-нд тоглож, цэргийн ангид байхад нь хэцүү зүйл тулгараагүй аж.
10. Цэргийн алба, цэрэг эрсийн талаар нийгэмд таагүй сэтгэгдэл төлөвшиж буй энэ үед цэргийн амьдрал, жаргал зовлон, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийн тухай өгүүлэх эл кинонд тэрээр маш амжилттай тоглосон.
11. Энэхүү кино цацагдсанаас хойш хөвгүүд төдийгүй, охид цэргийн алба хаах, цэргийн хүн болох сонирхолтой болсон гэдэг.
12. 2007 оны Монголын мисс, "Дэлхийн их хотуудын аялал жуулчлалын мисс" тэмцээний "Шилдэг үндэсний хувцастай мисс" өргөмжлөлт“ мөн Гоёл” наадмаас 2006 онд тусгай, 2010 онд дэд, 2011 онд тэргүүн байрын шагнал хүртэж, “Хаврын гоёл-2009”-ийн шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан билээ.
13. Тэрээр Хятад хэлийг сонгон суралцдаг.
14. Гэрэлчулуун жилийн өмнө Казах залуутай нэр холбогдож нэг хэсэгтээ л сенсаац болсон. Гэвч тэрээр Казах залуутай ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж, бичсэн сэтгүүлийнхэнтэй нь заргалдаж байсан удаатай.
15. МҮОНТ-ийн дэргэдэх “Халил” хамтлагийн ахлагч Энхбаяр гэх залуутай амьдрал зохиож байсан гэх эх сурвалжууд цөөнгүй. Тэр залууг үзэгчид солонгосын “Оддын хаан” тэмцээнд түрүүлж байсан гэдгээр нь сайн мэднэ.
16. Үүгээр зогсохгүй хэвлэлээр түүнийг монголын нэр нөлөө бүхий эрхмүүдтэй холбож бичиж байсан төдийгүй “Х Түц” продакшны жүжигчин С.Тэмүүжинтэй хүртэл нэр холбогдоод авсан.
17. Түүний нөхөр нь Алтай констракшинд ажилладаг, Онон гэх сайхан залуу байдаг.
18. Тэрээр анх олны өмнө гарч ирэхдээ, гэнэн томоогүй жаахан охин болоод ч тэрүү рекламанд тоглох санал ирэх бүрт уриалгахан хүлээж авдаг байсан гэдэг. Харин одоо тэр рекламуудаа үзэхээр ичдэг гэсэн шүү.
19. Түүнийг загварынхан нь Гэгээ гэж дууддаг. Өөнтөгч, хямсгар загварынхны хувьд Гэрэлчулуун гэдэг нэр урт, дуудахад ялдам биш байсан байж магадгүй.
20. Тэр хэтэрхий энгийн. Яг л өөрийнхөөрөө. Хямсганасан, худлаа маягласан ааш байдаггүй гэж түүний зарим нэг найзууд хэлэх юм билээ.
21. Харин загварын бүсгүйчүүд атаархуу, ааш муутай гэж жиг, жуг хийдэг.
22. “Би болоогүй байна. Үүнээс ч илүү их зүйл хийх хэрэгтэй” гэж өөрийгөө үргэлж хурцалж явдаг.
23. Эрчүүд түүний утасны дугаарыг олж янз бүрийн мессеж бичиж, орой үдшийн цагаар утасдаж байдаг гэнэ. Гэхдээ одоо бол тэрээр сайхан хань, үртэй хүн учир түүнийг гэх эрчүүдийн тоо багасаа биз ээ.
24. “Өөрийн хүч хөдөлмөрөөр хэнээс ч хараат бус амьдарч чадна” хэмээн загварын бүсгүйчүүдийн нэр хүндийг цээжээрээ хамгаалсан цөөхөн бүсгүйчүүдийн нэг. Мөнгөөр бүхнийг шийдэх гэсэн чинээлэг эрхмүүдэд тун дургүй гэдгээ хэлж ч байсан удаатай.

24tsag.mn
Сэтгэгдэл (8)