Мисс гэх тодотголтой ч кино урлагт хүчээ сориод буй загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг танихгүй хүн ховор болжээ. Тэрээр “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, хамгийн сүүлд "Ану хатан" кинонд хүртэл дүр бүтээгээд амжсан. Залуу, эрч хүчтэй, ихийг хийж бүтээхийн төлөө зориглон алхаж буй П.Шүүдэрцэцэг бүсгүйн 24 баримтыг хүргэж байна.
1. Пүрэв-Очирын Шүүдэрцэцэг нийслэлийн Баянгол дүүргийн 38 дугаар дунд сургуульийг төгссөн. Ээж, эмээ, үеэл, нохойтойгоо тавуулаа амьдардаг.
2. Тэрээр мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ хэд хэдэн кинонд тоглоод амжсан. Үүнийг нэг жишээ бол хамгийн анх 2009 онд “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал” кинонд туслах дүрд тоглож байсан.
3. “Валентины захидал” кинонд тоглоход түүнийг киноны хамт олон өндөр үнэлж чаджээ. Өндөр үнэлнэ гэдгийг их хэмжээний мөнгөтэй холбож ойлгож болно.
4. Шүүдэрцэцэгийн удамд урлагийн хүмүүс цөөнгүй байсан гэдэг. Тэр ч утгаараа урлагт хайртай бас элэгтэй. Олон жүжигчин ах, эгч нартай.
5.Тэрээр айлын ганц болохоор эрх талдаа. Гэхдээ багаасаа урлагаар явж долоон настайгаасаа л бүжиглэж эхэлсэн.
6. Түүнд жүжигчин хүмүүс зөв сайхан энергитэй санагддаг аж. Сонирхуулахад түүний нэгэн нууцлаг авьяас бол шүлэг бичих
7. Тэрээр ХААИС-д суралцах болсон нь гэрийнхнийх нь санал хүсэлтээр болсон. Мөн СУИС-ийн урлаг судлалын ангид суралцдаг.
8. Загвар өмсөгч бүсгүй маань хэдэн жилийн өмнө Солонгос руу жүжигчний мэргэжлээр сурахаар явсан. Гэтэл бие нь өвдөөд буцаад хүрээд ирсэн юм. Ус, цаг агаар, иддэг хоол гээд бүх юм нь таарахгүй байсан учир хэлний бэлтгэлээ төгсөөд иржээ.
9. Тэрээр өдгөө давхар мэргэжилтэй байхад илүүдэхгүй гээд шалгалт өгч, маркетинг менежментээр сурч байгаа.
10. 2008 онд “Монгол мисс” наадамд оролцож, дөрөвдүгээр байр эзэлж байсан. Аравдугаар ангиа төгсөөд энэ тэмцээнд оролцож байжээ.
11. Шүүдрээ хүмүүсийг гаднаасаа ч, дотроосоо ч сайхан байгаасай гэж боддог. “Хүн гаднаа хэчнээн сайхан байгаад авах юмгүй ааштай байвал хэний ч хайрыг татахгүй. Би муухай хүн байдаг гэж боддоггүй. Хүн болгон л өөрийн гэсэн онцлогтой, дүр төрхтэй, давтагдашгүй. Тийм болохоор өөрсдийн онцлогоо бүрдүүлээд, хүнд дандаа сайн санаж, дотроосоо гэрэлтэж байвал тэр нь гаднаа ч гэсэн мэдрэгддэг юм болов уу гэж боддог” гэв.
12. Түүний хувьд гаднах сайхнаас илүү дотоод гоо сайхан илүү санагддаг ажээ.
13. Тэрээр хүн чанартай байх гэж хичээдэг гэсэн. Гэхдээ хэр хүн чанартай вэ гэдгийг түүний найзууд, ойр дотныхон нь л хэлэх байх. Тиймээс ч түүнийг таньдаг цөөхөн хэдэн эх сурвалжаас асуухад “хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хүнд хар муу юм санахгүй дотроосоо гэрэлтэхийг хүсдэг нэгэн” гэсэн юм.
14. “Мисс монголиа” наадамд тэргүүн мисс болохын тулд тодорхой заасан өндрийн стандарт байдаг байна. Харин П.Шүүдэрцэцэгийн өндөр түүнд нь хүрдэггүй. Тэргүүн мисс болохоор царай зүстэй, бие хаатай, авьяастай байсан ч болохгүй өндөр нь саад болдог.
15. Хамгийн сүүлд “Помогите нам”, “Х-Түц” хамтлагийн жүжигчин Бархүүгийн хийсэн “Худалч хүү”, “Би эмэгтэй хүн” гэх зэрэг кинонд дүр бүтээжээ. Хэрвээ цааш цаашдаа киноны санал ирэх юм бол уншиж үзэж байгаад, зохиол нь таалагдаад, түүний гаргаж чадахаар дүр байвал дуртай хүлээж авна гэсэн шүү.
16. Түүнд эротик кинонд тоглох санал ирж байжээ. Бүр хэд хэдэн удаа. Тэрээр мэргэжлийн жүжигчин биш, дээрээс нь нас, цаг хугацаа нь болоогүй болохоор зөвшөөрөөгүй аж. Хэрвээ түүнд таалагдсан, тохироо нь бүрдэх юм бол тийм дүрд тоглохыг үгүйсгэхгүй гэнэ.
17. Том хүний кинонд тоглоно гэж байгаа бодоход их л зоригтой бүсгүй мэт. Гэсэн ч загварынхаа тайзнаас урвасан бүсгүйчүүдийн тоонд хэдийнэ орсон билээ.
18. Усан сэлэлт, фитнесээр хичээллэдэг. хичээллэдэг. Караокед хааяа орноо орно.
19. Тэрээр зохиол, сэтгүүлч Шүүдэрцэцэгтэй амьдаа. Тийм ч болоод тэрүү түүний хүндэтгэж явдаг хүмүүсийн нэг бол яахын аргагүй зохиолч Шүүдэрцэцэг. Мөн түүний бүтээсэн “Ану хатан” кинонд жижиг дүр бүтээгээд амжсан.
20. Энэ кинонд тоглосноор морь унаж, нум сумаар харваж сурсан. Одоо ч тэрээр нум сумаар хичээллэж байгаа.
21. Миссүүдээс түүнтэй дотно нөхөрлөдөг найзууд бол Бадамцэцэг, Бадамгэрэл хоёр юм. Үй зайгүй найзууд гэж энэ гурвыг л хэлнэ.
22. Тэрээр фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч. Байнга зургаа шинэчилж, фэйсбүүкийн найзуудтайгаа бодож санаж яваа зүйлээ харамгүй хуваалцдаг.
23. Сүүлийн үед түүнийг гоо сайхны мэс засалд орж, хамраа өндөрсгөсөн тухай хүмүүс жиг жуг гэлцэх болсон. Мэдээж тэрээр үгүйсгэсэн юм.
24. Эрэгтэй хүний царай зүс, нуруу турууг нь голчилж хардаггүй. Гол нь эмэгтэй хүнийг хүндэлдэг, чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилдаг тийм хүн түүнд таалагддаг. Ийм хүнийг ирээдүйн ханиа байгаасай гэж мөрөөддөг байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (26)