Манай парламентад каратэгийн 5 дугаар дан авсан ганц гишүүн бий. Тэр нь тэгээд эмэгтэй хүн. Санжаасүрэнгийн Оюун. Каратэгийн философи нь довтолгоон биш аргагүй хамгаалалт, хүч бус арга юм. Оюун шиг л гэсэн үг. Бидний харж заншсан албархуу, уйтай, улс төрч биш тамирчин, аялагч, геологич, ээж, эхнэр С.Оюуныг фото зургаар нь 24tsag.mn танилцуулж байна.
Симуковын охин Доржпаламыг бид “Сэрэлт” киноны орос эмчийн дүрээр мэднэ. Кинонд төдийгүй амьдрал дээр тэр эмч мэргэжилтэй хүн байлаа.
Энэ бол Оросын геологич Андрей Симуков. Зээ охин нь олон жилийн дараа түүний мэргэжлийг өвлөнө гэж энэ хүн төсөөлөөгүй биз. Симуков хэлмэгдэж амь үрэгджээ.
эвээний Санжаасүрэн (баруун гар талд) Дорнодын хүн. Долоон настай байхад нь аавыг нь ачиж аваачаад буудчихсан. Гэвч өнчин хүү өсч том болоод Боловсролын яамны орлогч сайд хүртэл дэвшсэн юм.
Санжаасүрэн, Доржпалам нарын хүүхдүүд: С.Оюун, С.Зориг, С.Баяр.
Ах дүү хоёр ердөө нэг ангийн зөрүүтэй. Ном, сурах бичгийг нь ганц жилийн дараа өвлөж авна. Хожмоо улс төрийн халааг нь ч бас авах болно.
Түүний бас нэг сонирхол нь уулс. Найзуудтайгаа тэрээр Энэтхэг, Балба, Филиппин, Киргизээр аяласан. 1996 онд Увс аймгийн Хархираагийн ууланд энэ зургийг авахуулжээ.
Ч.Энхбаяр, С.Оюун нар 2 хүүхэдтэй.
“Цэнхэр дурдан алчуур”-ыг дуулдаг Л.Цэрэнпил гуай С.Оюуны хадам ээж. Харин гавьяат жүжигчний охин, гавьяат жүжигчин Ч.Туул С.Оюуны хадам эгч.
Инээд алдсан С.Оюун. Инээх, жаргах эрхээ тэр дэндүү үнэтэй олж авсан юм.
Сэтгэгдэл (30)