“Загвар өөрчлөгдөж, стиль л үлддэг” гэж загвар зохион бүтээгч Коко Шанель хэлсэн байдаг. Тэрээр 1971 онд нас барсан ч түүний загварын давтагдашгүй санаа, ер бусын амьдрал нь одоо ч дэлхий нийтийг гайхашруулсаар байна. Шанель гоо сайхан энгийн зүйлээс эхтэй гэдэгт итгэдэг байжээ. Хэрэв танд сонирхолтой санагдаж байгаа бол Шанелийн бүх л амьдралдаа мөрдлөг болгож байсан гоо сайхны зөвлөгөөг хүргэж байна.
1. “Тансаг байна гэдэг бол тухтай, тааламжтай байдал. Хэрэв ийм биш бол тансаг байж чадахгүй.” Түүний өдөр тутмын болон үдшийн гоёлууд нь хөдлөхөд саад тушаа болохгүй, биед эвтэйхэн байдгаараа гайхагддаг. Тийм ч өндөр биш өсгий, ханцуйгүй цамц, хүрэм, урт оосортой гар цүнх. Энэ бүхэн нийлээд эмэгтэй хүнд өөрийн гэсэн имижийг бүрдүүлэх боломж олгодог. Тэр хэзээ ч загвар хөөдөггүй байж. Үйлчлүүлэгчийн тав тух, сонирхол л түүний хувьд хамгийн чухал зүйл байсан гэдэг.
2. Өмд эмэгтэй хүнийг чөлөөтэй харагдуулдаг. Коко Шанель өмд өмссөн магадгүй анхны бүсгүй байсан биз ээ. Түүний амьдарч байсан үед эмэгтэйчүүд урт банзал, даашинзаар гангардаг байжээ. Шанелиэс өөр бүсгүйн толгойд өмдөөр гангарч болно гэдэг санаа төрөөгүй юм. Шанелийн зоргоороо зан хүчтэй шүүмжлэлд өртсөн ч удалгүй бүх эмэгтэйчүүд өмд өмсөх болжээ. Одоо хачин сонсогдож байгаа ч бид илүү чөлөөтэй хөдөлгөөн, эрх чөлөө авчирсан өмд өмсөх болсондоо Шанельд талархах хэрэгтэй биз ээ. Шанель тухайн үедээ богино өмдийг сонгодог загварын үнэтэй, ноосон цамцтай хослуулан өмсдөг байжээ. Харин түүний зохион бүтээсэн өргөн өмд Marlene Dietrich-ийг алдаршуулсан юм.
3. Өвдөг давсан банзал эмэгтэй хүнийг төгс харагдуулдаг. Шанель өвдөг хамгийн муухай эрхтэн гэж үздэг байсан тул үүнийг нуух арга олсон нь банзалаар далдлах байсан юм. Тэрээр ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулан хэд хэдэн загварын банзал зохион бүтээсэн нь шулуун, бариу банзлууд байжээ. Ажил хэрэгч бүсгүйчүүд ч сайхан харагдах ёстой биз дээ.
4. Богино хар даашинз Тэрээр 1926 онд энэ дэлхийн бүх эмэгтэйчүүдэд зориулсан гайхалтай зүйл зохион бүтээсэн нь алдарт богино хар даашинз юм. Өдөр шөнийн алинд ч өмсөхөд тохиромжтой, дэгжин, хээнцэр, өөр өөр гоёл чимэглэлтэй бүр өөр харагдуулах тийм даашинз зохион бүтээхийг хүсчээ. Шанелиэс өмнө хар өнгийг бүгд гашуудлын өнгө гэж үздэг байсан бол түүний хар даашинзыг бүгд өмсч эхлэхэд хар өнгө хамгийн сонгодог, стильтэй өнгө болж хувирчээ.
5. Сайхан хийцтэй костюм хүний эр болон эм шинжийг илэрхийлсэн гайхалтай элемент болдог. 1920-оод оны үед үсээ богино тайруулсан хөвгүүдийнх шиг стиль зонхилж байсан аж. Шанель хөвгүүдийн тэр стилийг бүсгүйчүүдийн имижтэй хослуулахаар шийджээ. Тэрээр мөн далайчны судалтай цамцнаас өөрийнхөө санааг олсон байна.
6. Эмэгтэй хүрэм. Шанелиэс өмнө эмэгтэйчүүдийн хүрэм даргар, биед эвтэйхэн биш байсан юм. Харин Шанель торго шиг нимгэн материалтай, нарийхан ханцуйтай, биед яг таарсан хүрэм зохион бүтээсэн байна. Мэдээж галбирыг гайхалтай тодотгож өгсөн ийм хүрэм эмэгтэйчүүдэд маш их таалагдсан.
7. Гоёл чимэглэлийн дэгжин хууль. Шанель өөрөө гоёл чимэглэл, аар саар зүйлд маш дуртай байжээ. Түүнд хэдэн зуун ийм хэрэглэл байсан гэдэг. Тэр энэ бүхнийг малгай, бүс, зүүлт, ээмэг болгон зүүдэг байж.
8. Хамгийн дэгжин гутал дор хаяж хоёр өнгөнөөс бүрдсэн байх ёстой. Шанель хар цагааны хослолд дуртай байсан учир ийм сандааль зохион бүтээхэд нь хэн ч гайхаагүй юм. Тэрээр ийм сандааль эмэгтэй хүнийг улам секси, бас дэгжин харагдуулна гэж үздэг байжээ.
9. Урт оосортой гар цүнх. Ийм цүнх дэгжин харагдуулдгийн учир нь гар сул байх боломжтой. Түүний зохион бүтээсэн гадна төмөр оосортой дэгжин гар цүнх одоо ч загвар зохион бүтээгчдийн дуртай эд хэвээр байгаа юм.
10. Үнэртэн хувцаснаас ялгаагүй чухал. Үнэртэн түрхдэггүй эмэгтэй хүн байгаад хэрэггүй гэж тэрээр ярьдаг байжээ. Эмэгтэй хүн үнсүүлэхийг хүсдэг шигээ үнэртэн байнга түрхэж байх хэрэгтэй гэж үздэг байв. 1922 онд Шанель олон сая эмэгтэйчүүдийг төдийгүй эрчүүдийг дурлуулсан Шанель үнэртэнг зохион бүтээсэн юм.