Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсын Хаан Хамад бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Аль-Сахир ордонд өргөн барив.
Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол, Бахрейны найрсаг харилцааг цаашид худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр нэмэгдүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
Хаан Хамад бин Иса Аль-Халифа Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргээд Бахрейн, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх Элчин сайдын үйл хэрэгт бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.