Боловсролын салбар, залуучуудын хөгжлийн асуудлыг сонирхон судлахын хамт залуусаа түүчээлсээр ирсэн МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайханы тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Х.Батсайхан Завхан аймгийн Улиастай хотод 1983 оны 08 дугаар сарын 10 нд төрсөн.
2. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Боловсролын салбар, залуучуудын хөгжлийн асуудлыг сонирхон судалдаг.
3. Оюутны өөрийн удирдлагын байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн.
4. Завхан аймгийн Улиастай хотын 10-н жилийн IV дунд сургуулийг 1990-2000 онд дүүргэж, улмаар Зохиомж дээд сургуулийн Олон Улсын сэтгүүлчийн ангийг 2000-2004 онд төгссөн.
5. Эхнэр О.Нандин-Эрдэнэ нь ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш.
6. Тэд хүү, охинтой. Хүү Б.Эрдэмбилэг Улсын тэргүүний II цэцэрлэгт хүмүүждэг бөгөөд охин Б.Сод-Эрдэм нь гэртээ хүмүүжиж байна.
7. Тэрбээр айлын долоон хүүхдийн дээрээсээр хоёр дахь нь. Нэг ах, дөрвөн эрэгтэй, нэг охин дүүтэй.
8. Х.Батсайханы хэлэх дуртай үг: Залуу хүнд зорилго үгүй бол Эх оронд ирээдүй үгүй, Цаг хугацаа бол амьдралыг нэхэгч утас.
9. Оюутан залуусын хөгжлийн чиглэлээр 10 жил гаруй ажиллаж байна.
10. Тэрбээр өнгөрсөн жил МОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
11.Нэрийн хуудсаа монгол бичгээр хийж үзсэн бас л шинийг санаачлагсдын нэг.
12. Өөрийн нэрээр нэрлэгдсэн веб хуудастай.
13. Х.Батсайхан залуусын хөгжлийн чиглэлээр ажилласан 10 жилдээ нийт 11 байгууллагад мэргэжилтнээс эхлээд зөвлөх хүртэл удирдах алба хашжээ.
14.Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр оюутан залуусыг амжилтын оргил руу хөтлөх хөтөч нь хэмээн үнэлэгдсэн "Оюутан 2007", "Оюутан 2008", "Оюутан 2009", "Оюутан 2010", "Оюутан 2011" гэсэн 5 цуврал бүтээлийг залуусын хүртээл болгосон.
15. Өөрөө цаашид боловсролын салбарт өөрийгөө сорихыг хүсч байгаа хэмээдэг.
16. Харин ойрын эх сурвалжууд нь түүнийг улс төр хөөнө гэдэг.
17. Багадаа л “Мишээл” агентлагын хөтлөгч бэлтгэх сургалтад 6 сар суусан түүнийг хэл яриага сайн хөгжүүлсэн, чамгүй уран илтгэгч гэдэг.
18. Batnice нэрээр идэвхитэй жиргэдэг улаан твиттерчдийн нэг.
19. Түүний хамгийн ихээр хүндэлдэг зүйл нь эх орон мөн эцэг эх.
20. ОХУ, БНСАУ, БНХАУ, Туркменстан, Серби, АНУ-д ажил хэргийн чиглэлээр олон уулзалтад оролцож явжээ.
21. Түүнийг олон шагнал хүртэж байсныг мэдэх биз. Харин тэдгээрээс сонирхол татахуйцуудыг нь дурдвал 2006 онд Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч иргэн /НЗДТГ, НХЗГ/, 2011 онд Биеийн тамир спортын 90 жилийн ойн медаль, Боловсролын 90 жилийн ойн медаль юм.
22. Тэрбээр гэр бүлийнхээ талаар “Өнөр бүлийнхэн”, “Бид 15 уулаа” гэр бүлийн түүхэн ном бүтээжээ.
23. Мөн Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Мөнгөн хазаарын чимээ” хос цомгын редактор, “Хүний эрхийг алхам алхмаар” гарын авлага, “Брэнд боловсрол”, “Оюутны өөрийн удирдлага” номыг эмхэтгэн гаргасан зэрэг мэргэжлийн олон бүтээл туурвисан байна.
24. Тэрбээр МОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа МОХ өмнө нь аль нэгэн намын харьяалалд байсан гэдгийг би үгүйсгэхгүй. Ямар ч байсан МОХ-ны шинэ удирдлага ямар нэгэн намын харьяалалгүй байна хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Улс төрийн нам эвслүүд МОХ-ноос гар хөлөө татаач гэж хэлсэн нэгэн. Одоо түүнийг хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (16)