1. Дуучин Б.Сарантуяа Улаанбаатар хотод 1970 оны дeрeвдvгээр сарын 20-нд тeрсөн.
2. Тvvний аав нь монгол, ээж нь якут. Тэрээр эхээс гурвуулаа бөгөөд нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Эгчийг нь Б.Сарангуа, дүүг нь Б.Төмөр гэдэг.
3. Тэрээр гурван хүүхдийн хамт амьдардаг. Хоёр нь өөрийнх нь бөгөөд нэгийг нь дүүгээсээ өргөж авсан байдаг.
4. Тэрээр арван жилээ Зөвлөлтийн есдүгээр сургуулийг төгссөн.
5. Орос хэлийг тун сайн эзэмшсэн. Мөн англи, герман хэлтэй.
6. Б.Сарантуяа нь дунд сургуульд байхдаа ангийн найз охин Р.Лхамжав /одоогийн дуучин Лхамаа/-тайгаа "Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байсан. Тэд "Модерн Токинг”, "Битлз”-ийн дуунуудыг дуулдаг байв.
7. Тэрээр "Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байхдаа урилгаар дунд сургуулиудад олонтаа очиж тоглодог байжээ. Тэр vеэс нэр хvндтэй болж, алдаршиж эхэлсэн байна.
8. Б.Сарантуяа биеийн тамир, химийн хичээлдээ муу байжээ. Ялангуяа биеийн тамир хичээлдээ хамгийн дургүй байсан аж. Энэ талаар "Дунд сургуульд байхдаа биеийн тамирын хичээлд тааруухан байсан. Арай л гэж сайн дvн авна. Ганц дургvй хичээл минь байсан. Долдугаар ангид байхдаа шарлаад биеийн тамирын хичээлд орохоо больсон” хэмээн өгvvлж байжээ.
9. Тvvнд хайр дурлалын захиа их ирдэг байсан ч таалагдсан хөвгvvн байгаагvй учир тоогоогvй гэдэг.
10. Харин тэрээр анхны хайртайгаа 15-16 настайдаа учирсан гэдэг. Гэвч бүтээгүй аж.
11. Хэдэн жилийн өмнө хоёр давхрын тагтан дээр нь нэгэн хүн түүнд цэцэг уяж байжээ. Энэ талаар тэрээр "Одоо хvртэл тvvнийг олоогvй. Тэр эрэлхэг, даруу хvн нэр усаа хэлээч ээ! Намайг хvнд хэцvv цагт урам хайрлаж байсан учраас талархал илэрхийлэхийг би чин сэтгэлээсээ хvсдэг. Ямар ч дуучинд ингэж байгаагvй байх” хэмээн ярьсан байдаг.
12. Тэрээр дуучин Н.Ганхуяг, "Голомт” банкны Л.Болдхуяг нартай хамтын амьдрал зохиож байсан ч бүтээгүй.
13. Түүнийг Германаас ирсэний дараахан хэвлэлийнхэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга асан, Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайд С.Баяр, загвар өмсөгч Н.Оргил нартай холбон бичиж байв.
14. Тэшvvрийн спортоор хичээллэдэг байсан тэбээр 1996 оноос эхлэн бялдаржуулах урлагаар хичээллэжээ. Эмэгтэй хvний хувьд гоо сайхнаа хадгалах, жингээ хасах, эрvvл байх vvднээс хичээллэдэг аж.
15. Түүнийг монхор хамартай болохоор "Монташка” хэмээн хочилдог байжээ.
16. Тvvний хайртай амьтан нь нохой. Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө 28 мянган төгрөгөөр боксёр vvлдрийн нохой худалдан авч байсан энэ эмэгтэй нохой жилтэй ажээ.
17. Тэрээр монголын улстөрчдөөс Ж.Батмөнх, гадаадаас БНХАУ-ын Зянь Зе Минийг хүндэлдэг юм байна.
18. Б.Сарантуяаг хамгийн олон тоглолт хийсэн дуучин гэдэг.
19. Түүний "Би жаргалтай” концертыг "Буян” компаний захирал Б.Жаргалсайхан 30 сая төгрөгөөр худалдаж авсан хэмээн хэвлэлээр бичиж байв. Үнэн хэрэгтэй "Saraa’s мusic” продакшн зохион байгуулсан байжээ.
20. Мөн түүнийг хамгийн олон клиптэй дуучин гэдэг.
21. Тэрээр "Ая дууны жигvvр” наадмын улирлын болон жилийн тэргvvн байрын шагналыг гурван удаа гардсан төдийгvй "Пентатоник” наадмын шилдэг дуучнаар мөн гурвантаа шалгарч байв. "Алтан микрофон” наадмын "Шилдэг менежмент”, "Аялан тоглолт”, "Медиа стар” шагналын эзэн тэрээр БНХАУ-ын Шанхай хотод 1991 онд болсон Азийн дуу дуулаачдын наадмаас мөнгөн медаль, Казахстанд 1993 онд зохиогдсон "Азийн дуу хоолой” наадмаас гран-при шагнал, 1994 онд "Супер стиль” наадмаас цомын шагнал авчээ. 2005 онд МУГЖ болсон байна.
22. Мөн тэрээр найруулагч И.Нямгаваагийн найруулсан "Чингис хаан” киноны Өэлvн эхийн дүрийг бүтээсэн.
23. Б.Сарантуяа Барбара Стрейзанд , "Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасvрэн нарын хоолойн чадлыг биширдэг.
24. Тэрээр одоо “Ромёо Жульетта” музиклийн Өрлөг эхийн дүрийг бүтээж байгаа билээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (18)