Элэглэлийн төрлөөр уран бүтээл хийдэг цөөн хэдэн жүжигчдийн нэг Ө.Ихбаяр буюу Чапигийг 24 баримты хүргэж байна.
1. Ихбаяр. Наадмын өглөө төрсөн болохоор аав ээж нь ийм сайхан нэр хайрласан гэдэг.
2. Чапи гэдэг нь тайзны нэр: XХ зууны дуугүй киноны мастер Чаплин бол домог шүү дээ. Тэгвэл түүхэнд дуугүй киногоороо мөнхрөн үлдсэн энэ агуу хүн яагаад дуугарч болохгүй гэж. Чапи гэдэг маань Азийн монголд дуутай Чаплин гарч ирлээ гэсэн санаа юм л даа.
3. Элэглэх урлагийн мастерууд болох Чапи, Суурь хоёр 2001 оноос хамтран уран бүтээлээ хийж эхэлсэн. Үүнээс хойш "Д.Түмэндэмбэрэл агсан байсан бол ингэж дуулах байлаа. Д.Цогзолмаа гуай ингэж дуулж байна" гэх мэт нэг талаараа хүмүүсийг мартагдуулахгүйн тулд элэглэлийн урлагаа хөгжүүлсээр. Тэр хоёр чөлөөт уран бүтээлч.
4. Шил шилээ даран гарах монгол кинонд хошин урлагийн элэглээч Чапи болон Суурь нар x оролцох болсон. Тэр хоёр “Маск” нэртэй инээдмийн уран сайхны киноны зохиолыг нь бичиж, продюссерээр ажилласан билээ.
5. Мөн Помогите нам, Сайн байна уу амьдрал минь, Амьдрах тасалбар зэрэг олон кинонд тогложээ.
6. Тэрээр төрийн зардлаар СУИС-д суралцаж, жүжигчний мэргэжлийг эзэмшсэн.
7. Сургуудиа төгсөөд “Шинэ үе” продакшнтай хамтарч уран бүтээл хийж байсан. Чапи энэ хамтлагаас хасагдаагүй, халагдаагүй. Зөвхөн өөрийнхөө сонголтыг л дагасан. Чапи FM рүү татагдсан нь: Инээмсэглэл FM-99.3, 100.5 зэрэг FM-д найруулагч, продюссерээр ажилладаг.
8. Хамгийн анх СТА, дуучин С.Жавхлантай Увс аймгийн 80 жилийн ойгоор очиж тоглож байхдаа тоглолтон дээр УИХ-ын даргыг дуурайж элэглэж үзсэн гэдэг. Ингээд Увсад хагас cap амрахдаа ард түмнийх нь ёс заншлаас суралцаж, хэл яриаг нь судалсан аж.
9. Ингээд төд удалгүй ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ыг гишүүн Нямдорж нарыг дуурайж элэглэлээ элэнлэлээрээ олонд танигдаж эхэлсэн. Томоохон төрийн түшээдүүдийг элэглэж дууралаа гээд түүнийг ямар нэг байдлаар дарамталж, хорьж, цагдаж байгаагүй.
10. Дуурайж ярихад хамгийн хэцүү хүн мөн л ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэнэ. Н.Энхбаярыг судалсаар л байгаа.
11. Тэрээр 2007 оноос өмнө жил бүр “Супер онигоо” инээдмийн баярт оролцдог байсан. Харин 2007 оноос хойш “манайхны шүүлт буруу болдог. Зөвхөн хэдэн хүмүүсийн нэр хүндийн асуудал болж ордог” хэмээн их л шүүмжлэлтэй оролцохоо больсон.
12. Чапи уг нь энэ уралдаанд 2000 онд III, 2001 онд тусгай байр, 2002, 2003, 2004 онуудад тэргүүн байр, 2005 онд “Үзэгчдийн таашаалд нийцсэн онигоочин” шагнал хүртсэн.
13. Батсуурь Чапи хоёр хэдэн жилийн өмнөөс “Tor тасарсан ч цуг тасрахгүй ээ” гэсэн уриатай болсон. “ Өнөөдөр улсын хэмжээнд тог тасархад цуг тасардаг олон уран бүтээлч байдаг. Харин бид хоёрын хувьд бол тог тасарсан ч цуг тасрахгүй. Яагаад гэвэл амьд урлаг гэдэг бол тог тасарсан ч тоглож л байдаг” гэсэн юм.
14. Түүний хүсэл, мөрөөдөл бол аав, ээжийгээ амьд сэрүүн дээр сайхан хань ижил, үр хүүхэдтэй болж ачийг нь хариулах.
15. Түүнийг хуурч бас гомдоосон бүсгүйчүүд олон байдаг гэнэ. “ Тэдний амьдрал шулуун дардан байсан ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт миний хэлсэн үг ой тойнд нь орох болов уу” гэж Чапи нэгэн ярилцлагандаа шулуухан хэлжээ.
16. Тэрээр найз бүсгүй гэдгийг өрөөсгөл ойлголт гэж боддог. Харин элэглээч маань хүнд итгэж үзсэн. Тухайн үедээ гоё байсан хэрнээ гадаад яваад буцаад ирэхэд тэр хүнийх нь зан чанар өөрчлөгдчихсөн байсан гэдэг.
17. Чапи сэтгэлгүй, хайр гэдгийг жинхэнээс нь ойлгоогүй, мэдрээгүй, сэтгэлийн хөөрлөөр суучихсан хүмүүс, хайр дурлал гэдгийг хараад шохоорхоод гэрлэчихсэн эрчүүд л эхнэрээ хардаж зовоодог гэж боддог. Чапи хэлэхдээ “Хардалт амьдралд нь хэзээ ч сайн үр дагавар авчирч байгаагүй. Ер нь эр хүн эмэгтэй хүнийг яах гэж авч суудаг юм бэ. Хайрлахын тулд, халамжлахын тулд шүү дээ. Ээжийгээ яаж хайрладаг вэ түүн шигээ л эхнэрээ хайрлах ёстой”.
18. Тэрээр амьдралдаа хоёр удаа дурлаж үзсэн. Нэгэнд нь хаягдсан, нөгөөг нь олж аваагүй. Эмэгтэй хүнийг үнэнч шударга, илэн далангүй байгаасай гэж боддог.
19. Элэглэлийн ололттой тал нь шүүмж. Тэд ахуй, амьдрал тоглоод байхаасаа илүү нийгмийг шүүмжилдэг ч гэж хэлж болно.
20. Зан суртахууны хувьд шударга. Тэрээр хүмүүстэй үнэн сэтгэлээсээ харьцдаг.
21. Хатуу юм буюу архинд 200-300 граммын л нормтой хүн. Амархан согтдог, архи даахдаа муу.
22. Алиа Данзангийн нэрэмжит монголын элэглэгчдийн уран бүтээлийн нэгдэл байгуулах төлөвлөгөөтэй ажилласаар байгаа.
23. Тэрбээр гадаад явж галуу тахианы мах бишгүй л идсэн гэх. Харин хүн бүрийн очиж үзэхийг мөрөөддөг АНУ-д очиж долоо л хоносон юм байх. Чапи “би АНУ-д өндөр байшингуудаас өөр юм олж хараагүй. Харин Монголынхоо бүх аймаг, бүх сумаар явсан. Манай Монголын үнэр нь хүртэл сайхан. Монголдоо ороод ирэхэд янз янзын гоё үнэр үнэртдэг, нээх сайхан амьд үнэр. Харин АНУ-аас нэг ч амьд үнэр үнэртдэггүй юм билээ. Би л хувьдаа тэр улсад долоогоос илүү хонож чадахгүй юм билээ” хэмээжээ.
24. Чапиг ханиа оллоо гэсэн мэдээлэл өнгөрсөн жилээс цацагдаад байгаа ч олны өмнө ил болоогүй л байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (23)